Арьсны нүх бол хүн болгонд л байдаг харин түүнийг арчилж цэвэрлээгүйгээс болж нүхэнд боxирдол хуримтлагдаж нүх улам томсож нүхжилт бий болдог. Тэгвэл гэрийн нөхцөлд амархан нүхжилтээс ангижрах арга бас байна.
1. Буцалсан халуун усаа саванд хийн толгой дээгүүрээ алчуур бүтээгээд нүүрээ 10 минут утна. Ингэснээр таны арьсны нүхнүүд онгойж нүхэн дэх бохирдолыг цэвэлэхэд тус болно.
2. Өндөгний цагааныг нэг цайны халбага лимоны шүүстэй холиод нүүрэндээ түрхэнэ. Хатсаны датаа бүлээн усар угааж цэвэрлэнэ.
3. Мөсөөр нүүрээ арчиж нээгдэж цэвэрлэгдсэн нүхээ буцаан агшаана.
Үүнийг хуурай арьстай бол долоо хоногт нэг удаа, тослог болон холимог арьстай бол 2 удаа давтан хийснээр таны нүүрний нүхжилт мэдэгдэхүйц багасна.
Бас нэгэн арга:
Нүүрээ сайтар цэвэрлэсний дараагаар нимбэг болон хан боргоцойн хөлдөөсөн шүүсээр нүхжилттэй хэсэгтэй 15-30 секунд тавиад бүлээн усаар цэвэрлэнэ.
Тал нимбэгээс гарах шүүсэнд 1/2 хэрчим хан боргоцой зүсэн хийгээд хэрэглэдэх хялбар болгож зайрмагны савх хийн хөлдөөгөөрэй.Нүүрэндээ жин тавьсныхаа дараа дахин хөлдөөж хэрэглэх боломжтой. Үүний дараагаар 2 халбага хүнсний содаг 2 халбага цэвэр устай зууран нүхжилттэй хэсэгтэй тавин бага зэрэг массаж хийж өгнө.Хэрвээ та мэдрэмтгий арьстай бол хүнсний содатай зуурмагнаас татгалзаарай!
Энэ аргыг 5-7 өдөр орой нүүрээ угаасны дараа хэрэглээд дараа нь 7 хоногт 3-5 өдөр болгон багасгаарай!
Мөн:
50 гр өргөст хэмхийг нухан дээрээс нь 1-2 дусал нимбэгний шүүс дусааж сайтар холино. Үүний дараагаар сайтар цэвэрлэсэн нүүрний арьсан дээрээ тус холимгоо тавьж 15-20 минут болсоны дараа бүлээн усаар нүүрээ угаана. Энэ нь арьсны бохирдлыг гадагшлуулж, цусны эргэлтийг сайжруулна.