-
2015 оны 11 сарын 26
“Бодлын хулгайч” кино “Азийн дэлхийн шилдэг кино наадам”-аас “Үзэгчдийн таашаал хүртсэн кино шагнал” хүртжээ.
-
2015 оны 11 сарын 26
Анхдугаар үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улсыг тунхагласны 91 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн уламжлалт барилдаан өнөөдөр 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
-
2015 оны 11 сарын 26
Солонгосын Жежү хотноо жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн маргааш эхлэх гэж байна. Энэхүү тэмцээнд 70 орны эрэгтэй 238, эмэгтэй 184, нийт 422 тамирчин ур чадвар, авхаалж самбаагаа сорих юм. Харин манай улсаас эрэгтэй 9, эмэгтэй 7 тамирчин барилдах гэж байна.
Маргааш эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болно. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Хэрлэн, Г.Болдбаатар нар барилдаж байгаа. Г.Хэрлэн эхний тойрогтоо Австрийн бөх Людвег Пайсчертай барилдахаар оноолт таарсан. Харин Г.Болдбаатар аваргын хувьд эхний тойрогтоо Японы Дай Аокитай оноолт таараад байна.
Тэгвэл 66 кг-д Д.Алтансүх барилдаж байгаа бөгөөд тэрбээр эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны бөх Майлашев Наурузбектай барилдана.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д манайхаа бөх барилдаагүй бол 52-т М.Бундмаа хүч үзнэ. Тэрбээр эхний тойрогтоо Солонгосын бөх Пак Да Солтой барилдахаар оноолт таараад байна. Тэгвэл 57 кг-д Л.Энхрийлэн барилдаж байна. Манай бөх эхний тойрогтоо Израйлийн Миникава Камилатай барилдахаар болоод байгаа юм.
-
2015 оны 11 сарын 25
“Сүрьеэгүй Монгол” сэдэвт хэлэлцүүлэг болно
-
2015 оны 11 сарын 25
Хөгжим бүжгийн коллежоос урлагийн гараагаа эхэлсэн ”Консананс” хамтлагийн залуучууд монголчуудыг шуугиулж байна. Тэд монголдоо ховорт тооцогдох попера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд тэднийг дэлхийн энтэй дуучид болно гэдэгт итгэл хүлээлгэх хүмүүс цөөнгүй байгаа билээ.
Учир нь монголын шоу нэвтрүүлгийн түүхэнд хувьсал хийгээд байгаа ”Авъяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэгт тус хамтлагийн залуус шүүгчид болоод үзэгчдээс өндөр үнэлгээг аваад байгаа юм. Хамтлагийн залуус хагас шигшээд буюу шилдэг 32-т шалгарч үлдсэн бөгөөд шалгаруулалт 11 сарын 29-ны өдөр буюу энэ бүтэн сайн өдөр болох юм. Тэдний хоолойн ур чадвар дэлхийд үнэлэгдэх монгол авъяас гэдэгт эргэлзэхгүй байна.
-
2015 оны 11 сарын 25
Эзэн Чингис хааны өлгий нутаг болох Хэнтий аймаг нь түүх соёлын дурсгалт газраар баялаг билээ. Зүрхэн нутгийн үзэсгэлэнт байгаль, дурсгалт газрууд, ард иргэдийн аж ахуйн онцлогийг гэрэл зургийн дуранд буулгаж та бүхний хүртээл болоход бэлэн боллоо. ”Хан Хэнтий-2015” аялалын гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ 2015 оны 11 дүгээр сарын 24-нд 17 цагт Blue Moon Art gallery-д зохион байгуулагдах гэж байна.
Торгон мэдрэмжтэй, авьяаслаг гэрэл зурагчдын дуранд Зүрхэн нутаг маань хэрхэн бууаныг үзэгч түмэн та бүхэн тольдож, оюуны цангаагаа тайлахыг урьж байна. Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь Хэнтий нутгийн байгалийн гайхамшиг, аж ахуйгаар дамжуулан олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлал хөгжүүлэх шинэ гарцыг эрэлхийлэхэд оршиж байгаа юм. Эзэн Чингисийн түүхт газар, өнгө алагласан навчис, өдөр бүр очих голуудын бэлчир, Батноровын алдарт Тожил дарханы хийцтэй эмээл, хазаар, гоёл, эрийн хийморь сэргээсэн адуун сүрэг, төрийн торгон сүргийг харж мэдрэмжээ” цэнгүүлэх”-дээ та бэлэн үү?
“Монголын Зүрх Хэнтий“ гэрэл зургийн үзэсгэлэн 7 хоногийн турш үргэлжлэх бөгөөд өдөр бүрийн 17 цагаас тусгай арга хэмжээ зохион байгуулагдах болохыг дуулгахад таатай байна. Эрхэм та гэрэл зургийн гайхамшгийг мэдрэхийн ялдамд сонирхолтой лекц, ярианд хамрагдах боломжтой юм.
-
2015 оны 11 сарын 25
“Мастер тогооч” өрсөлдөөнт шоу VTV телевизээр тун удахгүй
-
2015 оны 11 сарын 25
Б.Амарсайхан Дэлхийн кино фестивалийн УЗ-ийн хүндэт гишүүн боллоо
-
2015 оны 11 сарын 25
Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгээс санаачлан “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсад үйл ажиллагааг явуулж буй эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн дунд спортын 3-н төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ.
-
2015 оны 11 сарын 25
“Тоглож болохгүй нас” МУСКино нээлтээ хийхэд ердөө ганц хоног үлдээд байна. Саруул, Тамир, Дөлгөөн, Анударь, Мөөжиг, Хонгорзул гээд олон сонирхолтой дүр гардаг уг киноны нээлт 11 сарын 27 –нд Тэнгис кино театрт 15 цагаас болно. Энэ үеэр кинонд тоглосон хүүхдүүдтэй уулзаж, хамтдаа зураг татуулах болон киноны дууг дуулсан “ Good boys” хамтлаг, Мишээлийн дуулсан уянгалаг дууг ч сонсох боломжтой. Мөн кинотой холбоотой олон сонирхолтой мэдээллийг олж авах боломжтой гэнэ.
Энэ талаар киноны зохиолч, найруулагч Ө.Алтансэрээ: “Удахгүй дэлгэцнээ амилах уг киног маань үзэхийг хүссэн олон хүүхдүүд байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Ахлах ангийн хүүхдүүдийн үерхэл нөхөрлөлийг харуулсан уг киноны талаарх сонирхолтой мэдээллийг удахгүй дэлгэцнээс олж харах мөч тун ойртсоор байна.” Гэв.
-
2015 оны 11 сарын 25
Хятадын Хориотой хотод анх удаа зохион байгуулагдсан Монгол Хятадын зураачдын хамтарсан үзэсгэлэн Монголын уран зургийн галарейд нээгдэнэ.
2014 онд Монгол Улс-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойгоор
”Дуньхуаны сувдыг түүхүй” үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд зохион байгуулсан билээ. Энэ үзэсгэлэнгийн үеэр Монголын Уран зургийн Галерей, Хятадын Уран зургийн академи, удирдлагууд хамтран хоёр орны соёл урлагийг танин мэдүүлэх, туршлага солилцох, Монгол зураачдыг Хятад цаашлаад Азийн урлагийн салбарт таниулах зорилгыг тавьсан юм. Энэ хүрээнд Монгол Хятадын уран зураачдын хамтарсан “Тал нутгийн аялгуу” үзэсгэлэнг БНХАУ-ын Бээжин хотын хааны ордны Тиа Миу галарейд 2015.10.20-11.04-ний хооронд амжилттай зохион байгууллаа. Үзэсгэлэнд хоёр орны дүрслэх урлагийн салбарын шилдэг 20, 20 уран бүтээлч үндэснийхээ ахуй амьдрал, хөгжил дэвшил, зан заншил, чөлөөт сэтгэлгээний гээд дүрслэх урлагийн 6 төрлөөр 160 орчим бүтээлээр оролцсон юм. Монгол Хятадын дүрслэх урлагийн салбарын шилдэг уран бүтээлчдийн хамтарсан энэ үзэсгэлэнг Монголын Уран Зургийн Галарейн захирал, зураач Н.Батбаатар санаачлан зохион байгуулах үндэс суурийг тавьсан төдийгүй түүний Сахиус, Хос Вансэмбэрүү бүтээлүүд нь үзэсгэлэнгийн голлох бүтээлүүд болон тавигдсан байна.
Үзэсгэлэнд Хятадын талаас дэлхийд нэрээ гаргасан алдартай зураачид болох Лиү Да Ви, Фан Ди Ан, Су Синь Пин, Вон Ин Шэнг нар оролцсон бол Монголоос Төрийн соёрхолт, СГЗ зураач Ш.Чимидорж, СГЗ Л.Бумандорж, график зургаар СГЗ Д.Гунгаа, зураач Д.Бадам, “Blue Moon” галерейн захирал, зураач З.Уянга, Төрийн соёрхолт, уран барималч Л.Ганхуяг зэрэг уран бүтээлчид улсаа төлөөллөө. Үзэсгэлэнгийн явцыг Хятадын томоохон хэвлэлүүдээр цацсан төдийгүй Монголын зураачдын арга барил, чөлөөт сэтгэлгээг кураторууд болон уран зураг сонирхогчид өндөр үнэлсэн байна. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд Монгол орны өргөн тал нутаг, баатарлаг туульс, монгол хүний уужим тайван сэтгэл, бүтээлч, хурц ухаан зэргийг илэрхийлж байгаа юм байна.
Монгол Хятад хоёр орны дүрслэх урлагийн салбарыг шинэ шатанд гаргахад чиглэсэн энэ үзэсгэлэн дэлхийн үзэгчдэд томоохон боломж олгож байна. Өмнө нь Бээжингийн цохилох зүрх нь болсон Хориотой хотод тэр дундаа хааны ордонд өөр ямар ч орны үзэсгэлэн зохион байгуулагдаж байгаагүй юм. БНХАУ-ын аялал жуулчлалын томоохон бүс Хориотой хотод гарсан уг үзэсгэлэн энэ удаа Монгол Улсад нээгдэхээр боллоо.
“Тал нутгийн аялгуу” хамтарсан үзэсгэлэн 2015.12.01-14-ний хооронд Монголын Уран Зургийн Галарейд нээгдэнэ.
-
2015 оны 11 сарын 25
Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг Үндэсний супер лигийн 2015-2016 оны улирлын тоглолтууд эхлэх өдөр ойртож хүн бүрийн сэтгэл догдолж байгаа билээ. Шинэ улиралын нээлтийн тоглолтууд ирэх бямба гаригт буюу энэ сарын 28-ны өдөр Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд болно.
Супер лигийн 2015-2016 оны шинэ улиралд 8-н баг оролцохоор боллоо. Лиг 3 тойрог тоглох ба, плэйоффт 6 баг шалгарах юм.
Сугалаа ёсоор:
1. Их-Өргөө Аравтууд
2. Мон-Алтиус
3. Лидер
4. Дорнод Танан Гарьд
5. Альянс Тех Харцага
6. Ирвэс
7. Төв аймгийн Төв Ургац баг
8. SBL Хасын Хүлэгүүд
Бямба гаригт болох нээлтийн тоглолтын үеэр дараах хоёр тоглолт болно.
-
2015 оны 11 сарын 24
В.А.Моцартын бүтээлүүд эгшиглэнэ
Улсын филармони энэ сарын 27-нд “ВАМо- цартын бүтээлүүд” тоглолт хүргэх юм. Удир- даачаар Д.Нямдаш, хөтлөгч тайлбарлагчаар төгөлдөр хуурч, “Virtuoso” академийн тэр- гүүн, хөгжим суддаач М.Цогбадрах ажил- лах аж. Түүнчлэн С.Мөнхзаяа, З.Отгон нар гоцдон хөгжимдөнө.Дашрамд дурдахад, Улсын филармони дөрөвдүгээр улирлын уран бүтээлүүдээ “Сонгодог хөгжим” төслийн дор дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бү- тээлүүдийг хүргэсээр байгаа. Өнгөрсөн бямба гаригт “Баян Монгол” жааз найрал хөгжмийн тоглолт болсон юм.
-
2015 оны 11 сарын 24
Дэлгэрмөрөнгийн эхнэрийн хорвоод мэндлээгүй охиндоо бичсэн захидал
-
2015 оны 11 сарын 24
Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг уран бүтээлдээ эргэн оржээ. Үрийн зулай үнэрлээд удаагүй дуучин бүсгүй “Хайр” хэмээх шинэ дуугаа фэнүүддээ хүргэсэн байна. Тэрээр үүнээс гадна шинэ цомгийнхоо хоолойн бичлэгийг эхэлсэн бөгөөд ирэх намар сонсогчдын хүртээл болгох аж. Түүний шинэ цомог 14 дуутай бөгөөд бүгд хайрын сэдэвтэй гэнэ. Мөн авьяаслаг багачуудад зориулсан шинэ студи нээхээр судалж буй тухай нь фэнүүд нь цахим ертөнцөд ониолжээ.
-
2015 оны 11 сарын 24
Монгол найрагчдын бүтээлийг Тайванийн номын санд хадгалав
Тайванийн үндэсний номын сан, зохиолчдын фэн клубийн гишүүд Монголын яруу найрагчдыг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Монгол, Тайва- нийн яруу найрагчид хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан аж. Түүнчлэн хоёр орны яруу найрагчдын шүлгийн уншлага болж, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, М.Уянсүх, Ч.Дагмидмаа, Б.Сарантуяа нар шүлгээ сонирхууллаа. Энэ үеэр Монголын яруу найрагчдын шүлэг, зохиол, хөрөг зураг, уран бичлэгийн үзэсгэлэн нээг- дэж, тус үзэсгэлэнд оролцсон О.Содномпил, Г.Мөнхцэцэг, Б.Сарантуяа, Ч.Дагмидмаа на- рын бүтээлийг Тайванийн үндэсний номын санд үлдээлээ.
-
2015 оны 11 сарын 24
Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгээс санаачлан “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсад үйл ажиллагааг явуулж буй эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн дунд спортын 3-н төрөлт тэмцээнийг 11 дүгээр сарын 20-нд амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээнийг нээж Их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, цагдаагийн хурандаа О.Зоригт үг хэллээ. Тус тэмцээнд нийт 11 хүрээлэнгийн 200 гаруй тамирчид оролцож, гар бөмбөг, ширээний теннис, шатрын төрөлд авьяас чадвар, оюун ухаан, хурд хүчээ дайчлан өрсөлдсөнөөс багийн нийлбэр дүнгээр Үндэсний тагнуулын академийн баг тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, алтан медаль, шилжин явах цомын эзэн боллоо. Хоёрдугаар байрт, Гамшиг судлалын хүрээлэнгийн баг, гуравдугаар байрт, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн баг тамирчид тус тус шалгарлаа. Уламжлал болсон уг тэмцээнийг 2016 онд Үндэсний тагнуулын академийн хамт олон зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээсэн. Өнгөрсөн жилийн тухайд ХСИС тус тэмцээнд тэргүүн байр эзэлж, шилжин явах цомыг хүртсэн учир энэ жил тэмцээнийг гардан зохион байгуулсан.
Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад шагнал гардуулсны дараа ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор, цагдаагийн хурандаа М.Эрдэнэбаяр үйл ажиллагааг хааж үг хэлсэн. Тэрбээр “Шинжлэх ухаан, эрдэм судлалын ажилд нөр их хөдөлмөрөө зориулан ажилладаг эрдэмтэн, судлаачид та бүхэнтэйгээ нэгэн өдөр спортоор хичээллэж, хамтын ажиллагаагаа улам их өргөжүүлсэндээ талархаж байна. Бид бүхний хамтын ажиллагаа үүгээр дуусахгүй. Цаашид маш олон чиглэлээр хамтран ажиллахдаа таатай байх болно” гэв.
-
2015 оны 11 сарын 23
Тайванийн үндэсний номын сан, зохиолчдын Фэн клуб Монголын яруу найрагчдыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Тайванийн нэрт яруу найрагч Юы Си-д хурдан удмын морь бэлэглэснээ уламжилж, батламжийг Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг гардуулж баяр хүргэжээ. Монгол-Тайванийн яруу найрагчид хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, уран зохиолын бүхий л төрөлд хамтран ажиллахаар боллоо.
Энэ үеэр хоёр орны яруу найрагчдын шүлгийн уншлага болж яруу найрагч А.Эрдэнэ- Очир, М.Уянсүх, Ч.Дагмидмаа, Б.Сарантуяа нар шүлгээ уншиж сонирхуулсан юм. Монголын яруу найрагчдын шүлэг, зохиол, хөрөг зураг, уран бичлэгийн үзэсгэлэн нээгдэж тус үзэсгэлэнд оролцсон О.Содномпил, Г.Мөнхцэцэг, Б.Сарантуяа, Ч.Дагмидмаа нарын бүтээлүүд Тайванийн үндэсний номын санд хадгалагдан үлдлээ.
-
2015 оны 11 сарын 23
Ахлах сургуулийн хүүхдүүдэд нэг нэгнээ шохоорхох, анхны хайрын романс үүсгэх, охид хөвгүүдийн үерхэл нөхөрлөл, хүсэл тэмүүлэл гээд ар араасаа урган гарах асуудлуудтай тулгардаг билээ. Хөгжилтэй, гунигтай адал явдалд хүссэн хүсээгүй өөрсдийгөө оруулчихдаг өсвөр насныхны амьдрал томчуудаас шууд хамааралтай байдаг. Тэгвэл яг ийм үйл явдал Дөлгөөнөө гэх охинд сайн болсон нэгэн хөвгүүнд тохиолдоно. Тэрбээр сайн болсноо илэрхийлж чадахгүй найзаасаа дэмжлэг хүсч олон ажиллагаа төлөвлөгөө зохионо. Харин Дөлгөөнөө өөрийгөө хүүд ойлгуулж чадах болов уу? Амьдрал баялаг учраас ахин асуудал үүсэх болов уу? Чухам ямар асуудалтай тулгардаг болохыг уг киноны үйл явдлаас үзэж ойлгоорой.
Драм төрлийн энэхүү киноны зохиолч, найруулагчаар Ө.Алтансэрээ ажилласан бөгөөд дүрүүдэд Б.Нямдаваа, Б.Номин, Ч.Анударь, Д.Энхдалай, Г.Мандахбаяр, Д.Баасандорж, С.Дөлгөөн, Э.Тэмүүлэн, Б.Гэрэлт-Од, МУГЖ Ч.Алтан-Өлзий, МУСТА Ө.Наранбаатар тогложээ.
Голден пикчерс продакшны “Тоглож болохгүй нас” киноы 2015 оны 11 сарын 27-нд бүх кино театруудаар гарах юм байна. Удахгүй нээлтээ хийх “Тоглож болохгүй нас” киноны зураг авалтын үеэр хийсэн фото сурвалжлагыг хүргэе.
-
2015 оны 11 сарын 23
“Нюанс”-ынхан хөдөөг зорилоо
Попера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Нюанс” хамтлагийнхан Өвөрхангай аймгийг өчигдөр зорилоо. Тэд Өвөрхангай аймгийн төвд хоёр удаа тоглох юм. Тус хамтлагийнхан тоглолтын орлогоохүндөвчинднэрвэгдээд байгаа Хархорин сумын харьяат Л.Дамдинсүрэнгийн эмчилгээний зардал, эм тарианд хандивлахаар болжээ. Тиймээс тус хамтлагийн зүгээс энэхүү хандивын үйл ажиллагаанд дэмжлэг болгож Монгол ахан дүүсээ халуун сэтгэлээр тусалж дэмжихийг уриалж байгаа аж.
“Нюанс” хамтлаг тоглолтын орлогоо хандивлаж байсан нь ганц энэ удаагийнх биш. Тус хамтлагийнхан урьд нь элэг нэгтэй Монгол угсаатай Буриад, Халимаг улсуудад тоглолт хийх явцдаа амьдралын түвшин доогуур, өвчин зовлонд нэрвэгдсэн болон өнчин хүүхдүүдэд сайн санааны үүднээс тоглолтын орлогоосоо хандивлан туслан дэмжсээр ирсэн юм. Хэрэв та бүхэн Л.Дамдинсүрэнгийн зовлон бэрхшээлээс нь хугасалж, тусламжийн гараа сунгахыг хүсвэл Хаан банк Лувсандоржийн Дамдинсүрэн 5556033389 дансанд хандиваа өргөж болох аж.