Монголын Үндэсний музей 80 хүний суудалтай мини кино театртай боллоо. Үүний зэрэгцээ Япон улсад үйлдвэрлэсэн иж бүрэн тоног төхөөрөмжтэй PANASONIC брэндийн PT-RW330EA загварын прожектор болон 18 төрлийн дагалдах хэрэгсэлтэй болжээ.
Орчин үеийн кино театрын шаардлагыг бүрэн хангасан тус театрыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр байгуулж байгаа аж. Мөн мини кино театрыг Монгол улсын хэмжээнд 14 сумын Соёлын төвд суурилуулж байгаа юм байна.
Монголын музейнүүдээс анх удаа мэргэжлийн шаардлага хангасан кино театрыг Монголын үндэсний музейд амжилттай суурилуулж байна. Ингэснээр үзэгчид Монголын түүхэн кинонуудыг музейн үзмэрийн дэглэлт, үзүүлэлттэй хослуулан дуу дүрсний өндөр нягтралтайгаар хүлээн авч үзэх боломжтой болж байгаа аж.