2016 оны Ази тивийн залуучуудын чөлөөт бөх, сонгомол барилдааны аврага шалгаруулах тэмцээн Филиппин улсын Манила хотноо болж байна. Тус тэмцээнд манай улсаас 13 тамирчин оролцож байна.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 55 кг жингийн барилдаан болж 55 кг-д “Дархан-Хасу-Мегастарс” клубын бөх, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Ц.Намуунцэцэг жиндээ аман хүзүүдэж Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хошой медальт бөх болов.
Өнгөрсөн жил Мьянмар улсын Моутама хотод болсон тивийн залуучуудын АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм. Өнөөдөр эмэгтэй 44, 51, 59, 67 кг жингийн барилдаанууд болно. Манай улсаас 3 бөх зодоглоно.