-
2015 оны 12 сарын 07
өнгөж сая “Сутайн буянт” компанийн Их наран чиглэлийн автобус зорчигч тээвэрлэж явах үедээ доголдож, улмаар шатсан хэрэг гарчээ.
Өнгөрсөн долоо хоногт мөн л тус компанийн автобус буудал дээр зогсож байсан 9 хүнийг дайрч, нэг хүний аминд хүрсэн хэрэг гарсан юм. Мөн нийтийн тээвэртэй холбоотой хэд хэдэн ноцтой осол гарсан билээ.
Эндээс харахад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал манай улсад том асуудал болжээ. Монголд орж ирж байгаа автобусны чанар муу. Хуучин, элэгдэл хорогдлын улмаас техникийн асуудалтай байдаг нь осол гарах нэг шалтгаан болдог. Мөн өвлийн улиралд хотын зам гулгаа ихтэй байдаг нь олон осол ар араасаа гарах шалтгаан болдог юм.
-
2015 оны 12 сарын 07
Туялзуур сэлэмний сонирхогчдын болон 12 хүртэлх насныхны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдээр Улаанбаатар хотноо болж өнгөрлөө.
-
2015 оны 12 сарын 06
Энэ сарын 05-нд буюу Монголын цагаар шөнийн 02 цагт ”Эх дэлхийн мисс” буюу ”Miss Earth 2015”-ын эцсийн шалгаруулалтын дүн гарлаа. Уг тэмцээнд амжилттай оролцож, урьдчилсан шалгаруулалтын үеэр дөрвөн медалийн эзэн болсон А.Баярцэцэг интернэт саналын тоогоороо хоёрдугаарт, мөн шилдэг 16-д багтаж чаджээ. Энэ жилийн ”Эх дэлхийн мисс”-ээр Филиппиний мисс Ангелия Онг тодорлоо.
-
2015 оны 12 сарын 06
“Мишээл экспо” төвд өнөөдөр хоёр дахь өдрөө хямдралтай бараа бүтээгдэхүүний худалдаа бүхий ”Woman Expo” үзэсгэлэн гарч байна.
Эмэгтэйчүүдэд гол төлөв зориулсан энэхүү үзэсгэлэнд 130 гаруй аж ахуйн нэгж оролцож буй аж. Үзэсгэлэнд ноос ноолууран бүтээгдэхүүн, нэхий үслэг эдлэлээс гадна, хүүхдийн хувцас, гоёл чимэглэл, гутал, цүнх, гоёлын даашинз, гоо сайхан, хүнсний болон гэр ахуйн бүтээгдэхүүн, автомашин худалдаалагдаж байна.
Тус арга хэмжээг Эвэнт менежментийн Глобал Эвэнт компани дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй ажээ.
-
2015 оны 12 сарын 06
Японы нийслэл Токио хотноо болж буй жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний сүүлийн өдөр хүндийн жингийн барилдаанууд болох юм. Энэ өдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр барилдана. Түүний жинд нийт 37 жүдоч барилдахаас тэмцээнийг зохион байгуулагч орноос дөрөв, Гүрж, Чех, Бразил улсаас тус бүр хоёр, ОХУ, АНУ, Казахстан, Куба, Итали зэрэг улсаас нэг жүдоч барилдах юм.
Н.Түвшинбаяр “С” хэсэгт багтсан бөгөөд Тажикстаны Сайдов Сайдзалолтой эхний барилдаанаа хийнэ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 78, +78 кг-ын жингийн барилдаан болж, “Их дуулга” тэмцээн өндөрлөх юм.
-
2015 оны 12 сарын 05
СУИС-ийн Театрын урлагийн сургуулиас жил бүр зохион байгуулдаг уран сайхны шүүмжийн улсын уралдааны дүн гарчээ.
-
2015 оны 12 сарын 05
Австрийн Вена хотноо болж буй Эх дэлхийн миссийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй А.Баярцэцэг медалийн чансаагаараа 95 орноос хоёрдугаар байрт бичигдэж байна.
-
2015 оны 12 сарын 04
Ц.Төмөрхуяг: Оросын жүжигчид театрт ирж жүжиг үзчихээд доромжилсон, гэхдээ үнэн юм чинь
-
2015 оны 12 сарын 04
Японы нийслэл Токио хотноо олимпийн эрхийн оноо олгох ”Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэллээ.
-
2015 оны 12 сарын 02
Голландын Горнинжин хотноо арваннэгдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Гүйлтийн тэшүүрийн залуучуудын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
-
2015 оны 12 сарын 02
С.Сэрчмаа урд хөршид тоглолтоо хийжээ
Монголын рок, non урлагт 10 гаруй жил хөдөлмөрлөн, зүтгэж яваа дуучин, Соёлын тэргүүний ажилтан С.Сэрчмаа урд хөршид аялан тоглолтоо хийгээд завгүй явна. Өөрийн дуу хоолойгоороо Монголын урлагт хөг нэмсэн чадварлаг бүсгүй маань өнгөрсөн сарын 28-нд Ордос хотод анх удаагаа бие даасан тоглолтоо хийжээ. Түүний тоглолт өчигдөр Хөх хотод үргэлжилсэн бөгөөд тоглолтод нь ”S4” хамтлагийн залуус оролцож, ая дуугаа өргөсөн байна.
-
2015 оны 12 сарын 02
Манай улсын 10 бөх Токиогийн гранприд хүч үзнэ
Японы нийслэл Токио хотноо энэ сарын 4-6-ны хооронд Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ИЙН Олимпийн эрхийн оноо олгох ”Их дуулга” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тус тэмцээнд манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч ардын багш О.Балжиннямын удирдлагад нийт 10 тамирчин оролцохоор болжээ.
Тодруулбал, эрэгтэйчүүдээс 60 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг ОУХМ Д.Төмөрхүлэг, 73 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин С. Ням-Очир, ОУХМ Г.Одбаяр, 90 кг-д ОУХМ Л.Отгонбаатар, 100 кг-д Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нар оролцохоор болсон бол эмэгтэйчүүдээс 48 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг, 57 кг-д Д. Сумьяа, 63 кг-д ОУХМ Ц.Цэрэннадмид, Ц.Мөнхзаяа нар оролцох аж.
Токиогийн ”Их Дуулга” жүдо бөхийн тэмцээнийг энэ сарын 04-06-ны өдрүүдэд 15:00 цагаас “ETV” телевиз эх орон даяар шууд дамжуулна.
-
2015 оны 12 сарын 02
Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг эзэн Чингис хааны зарлигаар байгуулсны 795 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан энэ сарын 4-нд Төрийн ордонд Хархорумын түүх судлалаар эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн болох аж. Хурал үзэсгэлэнг Хархорин сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөес санаачлан Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУЯ, ШУА, Хархорин сумын ИТХ, ЗДТГ хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах юм байна.
Уг асуудлаар өчигдөр УИХ-ын гишүүн Я.Содбаатар, БСШУЯ-ны Монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Мөнх- Очир, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Ш.Энхтөр, Хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн Л.Эрдэнэбаяр нар мэдээлэл хийлээ.
Эртний нийслэл Хархорум хотын түүх, соёл, археологийн дурсгал, хамгаалалтын асуудал, Хархорин сумын нийгэм, эдийн засаг, хэтийн хөгжлийн асуудал гэсэн хоёр хэсэгтэйгээр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах ажээ. Сүүлийн үед Хархорумын түүхийн судалгааны ажил нэлээд идэвхжиж, шинэ шинэ судалгааны бүтээл төрөн гарчээ. Энэ чиглэлд хамтран ажилладаг Герман, Турк, Японы эрдэмтэд мөн энэ хуралд оролцоно. Мөн Хархориныг жишиг хот болгон хегжүүлэх, улсын нийслэлийн зарим чиг үүргийг Хархоринд төвлөрүүлэх, цаашид нийслэл болох боломжтой эсэх асуудлаар эрдэмтэн, судлаачдын санаа бодлыг сонсч уриалга хүргүүлэх юм байна.
1220 онд их эзэн Чингис хааны зарлигаар байгуулагдсан Хархорум нь Их Монгол Улсын нийслэлээр 40 жил, Монголын улстөр, ни.”:?м, эдийн засаг, соёл, шашны төвөөр нийтдээ 300 жил болсон түүхтэй.
Харин ардчиллын он жилүүдэд Хархориныг улсын нийслэл болгох асуудал яригдаж, 1998 онд тухайн үеийн УИХ-ын гишүүн Р.Бадамдамдин, Д.Лүндээжанцан нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байжээ. 2004 онд Хорхориныг жишиг хот болгон хөгжүүлэх УИХ-ын шийдвэр гарч, уг асуудлаарх судалгаа, тооцоогоо эрдэмтэн, судлаачид гаргасан байна.
Цаашид энэ чиглэлээр судалгаа, тооцоог нарийвчлан хийх ёстой гэж үзэж буйгаа УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.
Ирэх жил мөн Хархорин сум байгуулагдсаны 60 жилийн ой болох аж. Эдгээр үйл явдалтай холбогдуулан арванхоёрдугаар сарын 2-ны 19:00 цагт ”Хархорин мину” хандивын тоглолт болох юм байна.
-
2015 оны 12 сарын 01
Ромео Жульетта үзэгчдийн хүсэлтээр дахин тайзнаа амилна
-
2015 оны 12 сарын 01
Монголын бүх ард түмний спортын XIV их наадмыг 2016 онд орон даяар зохион байгуулах юм байна.
-
2015 оны 12 сарын 01
Жүжигчин Туяа, Оюунтуул нар T&T продакшнг үүсгэн байгууллаа
-
2015 оны 12 сарын 01
Зам тээврийн сайд М.Зоригт сонин содон имижээрээ бусдаас ялгардаг. Тэрбээр саяхан өөрийн цахим хуудсанд усны шил, үстэй малгайтай сельфигээ оруулсан нь олон хүнийг хуйлруулан дагуулсан. Энэ зургийг харсан зарим нь төрийн сайд хүн ийм байх зохимжгүй гэсэн сэтгэгдэл бичиж байсан бол зарим нь энгийн эгэл нэгэн шүү гэх тодорхойлолтыг өгч байсан. Ямартаа ч түүний сельфиг маш олон дуурайж зургаа авахуулсны ихэнх нь бяцхан хүүхдүүд. Тиймээс түунийг даган дуурайсан өхөөрдөм хөөрхөн багачуудад М.Зоригг сайд шинэ жилийн бэлгээр мялаахаа амалсан, Өдгөө түүний энэ аянд 1000 гаруй хүүхэд нэгджээ.
Эрхэм сайд М.Зоригттой адилхан болж сельфидсэн хүүхдүүдийн зургийг нэгтгэж байгаад хүүхэд бүрт бэлэг гардуулах юм гэнэ шүү. М.Зоригтын сонгуулийн сурталчилгаа ч өвөрмөц янзаар эхэлж байгаа бололтой.
-
2015 оны 12 сарын 01
Загас
Загасны ордныхонд энэ сар хувийн хүчин чармайлт, бие даасан байдал давамгайлсан сар байх нь. Хүссэн зүйлдээ хүрэхийн тулд зоригтой шийдвэр гаргаж, хатуу ажлын хуваарийг дагаарай. Тэгвэл амжилт чинийх болно. Дээрээс нь найрсаг хамтын ажиллагаа чиний хувийн амжилтыг ахиулна. Нэг үгээр хэлбэл энэ сар Загасынхны хувьд бүхэлдээ ажил, хувийн карьераар тодорхойлогдох бололтой.
Ажил хэрэг:
Удаан хугацаанд хүссэн зүйл чинь биеллээ олж, хичээл зүтгэлээ үнэлүүлж чадна. Мэргэжлээрээ өсч дэвжихэд тун таатай сар шүү. Харин одооноос өөрийгөө өмнөхөөсөө илүүтэйгээр хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж, өөр дээрээ ажиллаарай. Ингэснээр ажил дээрээ бусдыгаа манлайлах боломжтой болно. Урьд өмнөх баригдмал хэв маягаасаа салахыг од эрхэс зөвлөж байна.
Санхүү:
Санхүүгийн тал дээр энэ сард тун тогтворгүй байх нь. Мөнгө олохын тулд нэлээд хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Үүнээс болж чиний ааш зан түрэмгий, тэвчээргүй байх төлөвтэй. Сайн танихгүй хүмүүстэй харьцаж, ажил ярихдаа сэтгэл хөдлөлдөө захирагдалгүй, ажил хэрэгч байх хэрэгтэй шүү.
Хайр дурлал:
Дотоод хүн, удаан баримталж ирсэн үзэл бодолтойгоо зөрчилдөж мэднэ. Энэ нь амьдралд чинь гэнэтийн байдлаар орж ирсэн хүнээс хамааралтай байх ба сэтгэлийг чинь нэлээд чилээж чадах бололтой. Гэхдээ энэ асуудал 17-ноос намжиж, чи илүү хөгжилтэй, тайван болно. Харин хостой Загаснууд романтик гэнэтийн бэлэг авч мэднэ. Нөхцөл байдал ямар ч байсан одоодоо талархаж чадвал энэ сарыг гайхалтай өнгөрөөх болно оо.
Эрүүл мэнд:
Сарын сүүлийн долоо хоног хүртэл бие сэтгэл чинь тун эмзэг байх нь. Тиймээс өөртөө анхаарч, халамжтай байхыг хичээгээрэй. Гэнэтийн ослоос болгоомжил.
-
2015 оны 12 сарын 01
”Гоёл 2016” наадмын Топ моделиор загвар өмсөгч Х.Уянгыг өргөмжлөв.
-
2015 оны 11 сарын 30
“ЭРҮҮЛ МОНГОЛ ЗАЛУУ”
СПОРТЫН ИХ НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЛОО