“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн болон Монголын сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийг дээжлэн хүргэдэг “Бэст оф Классикс” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид 07 сарын 02- ны өдөр буюу бямба гарагт 21:00 цагаас Чингисийн талбайд тоглох гэж байна.
Энэхүү цэнгүүнд Ж.Бизе “Кармен”, П.Чайковский “Нойрссон гүнж”, “Хунт нуур” Ж.Чулуун “Уран хас”, Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” Б.Шарав “Чингис Хаан” гэх мэт шилдэг бүтээлийн дээжээс тоглох юм. Тасалбарыг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын касснаас авна уу гэж Нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.