Баяр наадмын өмнөх хамгийн сүүлийн заал танхимын барилдаан болох Их сорилго өчигдөр "Бөхийн өргөө"-нд боллоо. МҮБХ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хамтран зохион байгуулсан барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын заан Б.Соронзонболд, Б.Батмөнх нарын улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос, улсын начин Т.Баасанхүү түрүүлж, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү үзүүрлэлээ.