Лондонгийн “adam&eveDDB” сурталчилгааны агентлаг муур тэжээгчдэд зориулсан “Catterbox” хүзүүвчийг танилцуулж байна. Энэ ухаалаг төхөөрөмж нь муур “мяав мяав” гэж дуугарах бүрт тусгай програм, дижитал мэдрэгчийн тусламжтайгаар илэрхийлэх гэсэн санааг нь хүний хэлээр хөрвүүлэх юм.
Тус агентлагийн гүйцэтгэх захирал Пете Саймонс “Муур цээжээ хүржигнүүлэн “мяав, мяав” гэж дуугарахаас өөр авиа гаргадаггүй болохоор үйлдлийг нь таньж, ойлгоход хэцүү байдаг. Гэхдээ зөвхөн хүмүүстэй харилцахдаа ингэж дуугардаг гэдгийг судалгаагаар тогтоосон. Тиймээс олон үүлдрийн муурнуудыг харьцуулан судалсны дүнд гайхалтай програм зохион бүтээж чадлаа” хэмээн ярьжээ.
Ухаалаг хүзүүвчийг гар утастайгаа холбож, тусгай аппликейшнээр муурынхаа авиаг хөрвүүлэн сонсоно. Мөн дуу хоолойнх нь өнгийг хүссэнээрээ өөрчлөх боломжтой.