-
2016 оны 6 сарын 23
Монголын жүдо бөхийн холбооноос “РИО-2016” зуны олимпийн наадамд оролцох жүдо бөхийн багийн бүрэлдэхүүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан. Тэгвэл өчигдөр албан ёсоор Монголын жүдогийн шигшээ багийн мэдүүлгийг илгээжээ. “Рио”-г зорих жүдочдыг олимпийн аварга Н.Түвшинбаяр ахалж байгаа юм. Олимпийн наадамд оролцох Монголын багт дараах тамирчид багтаж байна.
Эрэгтэй
-60 кг- Ц.Цогтбаатар
-66 кг-Д.Төмөрхүлэг
-73 кг Г.Одбаяр
-81 кг-О.Ууганбаатар
-90 кг Л.Отгонбаатар
-100 кг Н.Түвшинбаяр
+100 кг Б.Тэмүүлэн
Эмэгтэй
-48 кг М.Уранцэцэг
-52 кг А.Цолмон
-57 кг Д.Сумъяа
-63 кг Ц.Мөнхзаяа
-70 кг Ц.Наранжаргал
-78 кг П.Лхамдэгд
+78 кг О.Жавзмаа
-
2016 оны 6 сарын 23
П.И.Чайковскийн сонгодог бүтээлүүд эгшиглэнэ
-
2016 оны 6 сарын 22
“Рио 2016” олимпод оролцох тамирчид хоёр янзын хувцас өмсөх бөгөөд нэг нь ёслолын нөгөөх нь бэлтгэлийнх байдаг. Тэгвэл ёслолын хувцасыг “Шилмэл загвар” компани урлахаар болоод байна.
Энэ жилийн ёслолын хувцас өмнөх хоёр жилийнхтэй адил шар өнгөтэй байх аж. Мэдээж дизайны хувьд өөрчлөгдсөн гэдгийг албаныхан дуулгаж байна. Харин тамирчдын бэлтгэлийн хувцсыг олон улсын брэнд хувцас өмсөх нь зохистой гэж үзэж, гадаадаас захиалахаар болжээ.
-
2016 оны 6 сарын 22
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “МИАТ” ХК хамтран Хонгконгийн “ITE-2016” олон улсын аялал жуучлалын үзэсгэлэн яармагт оролцлоо. 6-р сарын 16-19-ний хооронд үргэлжилсэн тус үзэсгэлэнд аялал жуулчлалын салбарын 300 гаруй байгууллага, улс, хот оролцов. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хөрш орнууд, шууд нислэг бүхий хотууд руу чиглэсэн гадаад сурталчилгааг идэвхжүүлэх зорилготойгоор “ITE” үзэсгэлэнд Улаанбаатар хот 2 дахь жилдээ оролцож байгаа юм. Хонгконгийн пасспорт бүхий иргэд дэлхийн 140 гаруй оронд визгүй зорчдог бөгөөд манай улсад 14 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой байдаг. 7 сая гаруй хүн амтай ч гадаад аялалд жилд 20 гаруй тэрбум ам.долларыг зарцуулдаг судалгаа байна. Мөн сүүлийн жилүүдэд ажил, албан хэргийн журмаар манай хотыг зорих Ази зорчигчдын урсгал нэмэгдэж байгаа нь энэхүү үзэсгэлэнгийн ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна. “МИАТ” ХК зуны улиралд долоо хоногт 5 удаа Улаанбаатар-Хонгконг чиглэлд нислэг үйлддэг гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 21
Олон улсын хөөмийн IV наадам Ховд аймгийн Чандмань суманд болно. Ирэх сарын 6-наас 9-ний өдөр болох энэхүү наадмын үеэр хөөмийн үүсэл, хөгжлийн сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах юм байна.
-
2016 оны 6 сарын 20
“Муур хөөрхөн” хэмээх содон нэртэй үзэсгэлэн энэ сарын 19-нд буюу өчигдөр нээлтээ хийлээ. Монголд анх удаа зохиогдож буй энэхүү үзэсгэлэнгийн үеэр ховор үүлдрийн муурнууд нэг дор цугларснаараа онцлог юм.
Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр Бенгал, Чаузи, Шиншилла, Британи, Шотланд Фолд, Страйт, Сиам, Russian Blue, Турк Ангор, Абизиан зэрэг 20 гаруй төрлийн 50 орчим муур болон зулзагануудыг сонирхох боломжтой аж.
Үүний зэрэгцээ үүлдэр бүрийн муужгайнууд, тэдэнд зориулагдсан хэрэгсэл, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг өгөхөөс гадна хүрэлцэн ирсэн хүмүүс муурнуудаас сонголтоо хийж, худалдан авалт хийх боломжийг бий болгосон гэнэ.
Мөн энэ үеэр Дэлхийн Муурын Холбоо (WCF), Монголын Муурын Холбооны (МCF) талаар мэдээлэл өгөх, муурны цаашдын хөгжил болон хамгааллын тухай санал бодлоо хуваалцах боломжтой юм байна. Үзэсгэлэнгийн тасалбар хүүхэд 5000, том хүн 8000 төгрөг гэнэ шүү.
-
2016 оны 6 сарын 19
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газраас “Extreme Crew Studio”-тай хамтран олон улсын бүжгийн “UB DANCE FESTIVAL-2016” тэмцээнийг хоёр дахь жилдээ өнөөдөр 13:00 цагаас эхлэн Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.
-
2016 оны 6 сарын 18
Монголын үндэсний шигшээ баг легионеруудын эсрэг тоглоно
-
2016 оны 6 сарын 18
Нийслэлийн III, IV хорооллын Москва их дэлгүүрийн дэргэд байрлах Голомт банкны дөрөвдүгээр давхарт “Муур хөөрхөн үзэсгэлэн” энэ сарын 19-нд болно.
Монголд анх удаа зохион байгуулах уг үзэсгэлэнгийн үеэр Монголд байгаа ховор үүлдрийн муурнууд нэг дор цугларах бөгөөд Бенгал, Чаузи, Шиншилла, Британи, Шотланд Фолд, Страйт, Сиам, Russian Blue, Турк Ангор, Абизиан зэрэг 20 гаруй төрлийн 50-аад муур түүний зулзагыг сонирхох боломжтой.
Үзэсгэлэнд оролцох зочдод муурын үүлдэр бүрт зориулсан хэрэгсэл, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг сонсож худалдан авалт хийх боломжтой. Муур үржүүлэгчдэд Дэлхийн муурын холбоо /WCF/, Монголын муурын холбоо /МCF/-ны талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ муурны цаашдын хөгжил болон хамгааллын талаар санал солилцох юм. Муурны үзэсгэлэнгийн тасалбар нь хүүхэд 5000, том хүн 8000 төгрөг.
-
2016 оны 6 сарын 18
ОЛОН УЛСЫН БҮЖИГЧИД НЯМ ГАРАГТ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД ӨРСӨЛДӨНӨ
-
2016 оны 6 сарын 17
Аэробик гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Инчён хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна.
Насанд хүрэгчдийн XIV, өсвөр үеийн VII удаагийн ДАШТ-д манай баг тамирчид амжилттай оролцож байна.
Тэмцээний ”Aerobic step” төрөлд Монголын баг урьдчилсан шатанд 17850 оноогоор гуравдугаар байраар шигшээд шалгарлаа. Багийн бүрэлдэхүүнд Э.Мөнхнасан, Б.Хаштайш, О.Содгэрэл, А.Энхпүрэв, Б.Баясгалан, Ч.Золбоо, Э.Ананд, Ө.Тэмүүлэн нар оролцож байна.
-
2016 оны 6 сарын 17
Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг /Багануур дүүргээс хойш 33 км зайд орших/ дахь Хаан Хэрлэн жуулчны баазад Спининг загасчлалын 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш буюу 6-р сарын 18-ны өдөр зохиогдох гэж байна.
Тус тэмцээнд нэг баг нь 3 тамирчинтай оролцох бөгөөд Спининг загасчлалын улсын аваргын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн баг цом, алтан медаль, өргөмжлөл, ивээн тэтгэгчийн шагнал хүртэх бол 2, 3-р байрт мөнгө, хүрэл медаль, цом, өргөмжлөл, ивээн тэтгэгчийн шагналын эзэд болно. Тэмцээний загасчлал нь бүхэлдээ сэртэнгүй дэгээтэй хиймэл өгөөшөөр загас бариад буцаан тавих зарчмаар явагддаг.
-
2016 оны 6 сарын 16
Монголд анх удаа “Муур хөөрхөн” үзэсгэлэн болох гэж байна. Тус үзэсгэлэн энэ сарын 19-нд III, IV хорооллын Москва их дэлгүүрийн дэргэд байрлах Голомт банкны дөрөвдүгээр давхарт зохиогдох ба уг үзэсгэлнгийн үеэр монголд буй ховор үүлдрийн муурнууд нэг дор цуглах юм байна.
Энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочид үйлдэр бүрийн муужгайнууд, тэдэнд зориулагдсан хэрэгсэл, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг сонсож худалдан авалт хийх боломжтой аж. Мөн үзэсгэлэнгийн тасалбар Хүүхэд 5000, Том хүн 8000 төгрөгийн үнээр зарагдах юм байна.
Та тус үзэсгэлэнгээс Бенгал, Чаузи, Шиншилла, Британи, Шотланд Фолд, Страйт, Сиам, Russian Blue, Турк Ангор, Абизиан зэрэг 20 гаруй төрлийн 50-аад муур болон зулзагануудыг сонирхох боломжтой юм байна.
-
2016 оны 6 сарын 16
Хэтэрхий халуун цай, кофе уух нь эрүүл мэндэд аюултайг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх хорт хавдар судлах олон улсын агентлаг хүлээн зөвшөөрчээ. “Индепендент” сонинд ингэж мэдээлсэн байна.
“Хэтэрхий халуун ундаа уух нь улаан хоолойн хорт хавдрын шалтгаан болж болох юм, ингэхдээ чухамхүү температур нь хамгийн ноцтой” гэж Хорт хавдар судлах олон улсын агентлагийн захирал Кристотфер Уайлльд хэлжээ.
Тэр цельсийн65 градусын халуун нь хамгийн аюултай гэж эрдэмтэд сануулжбайна.Үүнээс бага температуртай шингэн хүнд аюулгүй, харин үүнээс дээш температур нь улаан хоолон хорт хавдар тусахэрдэсэл үүсгэдэгажээ.
“Халуун нэмэгдэх тусам улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэл ихэсдэгийг цай юмуу матег уламжлал ёсоор халуунаар нь уудаг (цельсийн 70 орчим градусын халуун)Хятад, Иран, Турк, түүнчилэн Өмнөд Америкийн орнуудад хийсэн судалгаа харуулсныг” ДЭМБ тэмдэглэж байна.
Согтууруулах ундаа болон тамхитай холбоотой эрсдэлийг эрдэмтдийн хийсэн судалгаанд бас харгалзан үзжээ.
-
2016 оны 6 сарын 15
”Рио-2016” олимпид манай улс одоогийн байдлаар нийт 32 эрх аваад байна. Үүнд:
чөлөөт бөх-9,
буудлага-3,
байт харваа-1,
бокс-4,
таэквондо,
хүндийн өргөлт тус бүр нэг,
жүдо-13 эрх тус тус аваад байна.
Мөн хөнгөн атлетикээр нэмж эрх авах болзлоо биелүүлээд буй Б.Сэр-Од тэргүүтэй гурван тамирчин байгаа ч одоогийн байдлаар бүрэн баталгаажаагүй байгаа аж.Түүнчлэн боксчид олимпийн эрхээ нэмэхээр Бакуг зориод байгаа.
-
2016 оны 6 сарын 15
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Тэжон хотын дуурийн уран бүтээлчидтэй хамтран “Дон Жуан” дуурийг тоглох гэж байна. Тус дуурийн анхны тоглолт 1787 онд Прага хотноо болж байсан түүхтэй. Харин манай тайзнаа 2004 онд анх тоглож байжээ.
Тэгвэл энэ удаа “Дон Жуан” дуурийг энэ сарын 18, 25-нд 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглох аж байна.
-
2016 оны 6 сарын 15
Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ зун буюу наймдугаар сарын 6-нд Чингисийн талбайд 350 уран нугараач зэрэг нугарч, “Гиннес”-ийн номонд бүртгүүлэхээр зэхэж байгаа аж. Одоогийн байдлаар Улаанбаатар болон орон нутагт байдаг уран нугаралтын студи, дугуйлангийн сурагчид дунд шалгаруулалт явуулж байгаа бөгөөд тэд нэгдсэн бэлтгэлдээ ороод байгаа юм байна.
-
2016 оны 6 сарын 14
Энэ сарын 19-нд “Ub dance” фестиваль Чингисийн талбайд болно
-
2016 оны 6 сарын 14
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-оос “Рио-2016” олимпийн наадамд шүүгчээр оролцох 50 шүүгчийн нэрийг албан ёсоор өнөөдөр зарлалаа.
-
2016 оны 6 сарын 14
Монголын Урлагийн Зөвлөлөөс соёл урлагийн олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 2016 оны 6 сарын 9-нөөс 7 сарын 9-ний хооронд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд зохион байгуулах гэж байна.
Наадамд Монгол, Австрали, АНУ, Герман, Дани, Малайз, Сингапур, Франц, Хятад зэрэг 9 орны 18 уран бүтээлчид оролцож байгаа ба наадмын хүрээнд “Уламжлал ба орчин үе” сэдэвт үзэсгэлэн, “Мөргөлдөөн” Австрали-Америкийн уран бүтээлчдийн техник технологийн хөгжил ба уламжлалыг хослуулан бүтээсэн виртуал аялал, “Тэнцвэр” Францын орчин үеийн бүжгийн тоглолт ба Бүжгийн урлагаар анагаахуй сургалт, “Номадинк” уран бүтээлчдийн графити арт зэрэг урлагийг нэг сарын хугацаанд цувралаар олон нийтэд нээлттэйгээр хүргэх болно.