“Муур хөөрхөн” хэмээх содон нэртэй үзэсгэлэн энэ сарын 19-нд буюу өчигдөр нээлтээ хийлээ. Монголд анх удаа зохиогдож буй энэхүү үзэсгэлэнгийн үеэр ховор үүлдрийн муурнууд нэг дор цугларснаараа онцлог юм.
Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр Бенгал, Чаузи, Шиншилла, Британи, Шотланд Фолд, Страйт, Сиам, Russian Blue, Турк Ангор, Абизиан зэрэг 20 гаруй төрлийн 50 орчим муур болон зулзагануудыг сонирхох боломжтой аж.
Үүний зэрэгцээ үүлдэр бүрийн муужгайнууд, тэдэнд зориулагдсан хэрэгсэл, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг өгөхөөс гадна хүрэлцэн ирсэн хүмүүс муурнуудаас сонголтоо хийж, худалдан авалт хийх боломжийг бий болгосон гэнэ.
Мөн энэ үеэр Дэлхийн Муурын Холбоо (WCF), Монголын Муурын Холбооны (МCF) талаар мэдээлэл өгөх, муурны цаашдын хөгжил болон хамгааллын тухай санал бодлоо хуваалцах боломжтой юм байна. Үзэсгэлэнгийн тасалбар хүүхэд 5000, том хүн 8000 төгрөг гэнэ шүү.
Сэтгэгдэл (4)