Улсын Филармони энэ сард ‘‘Монголын сайхан орон” зорилтот төслийг хэрэгжүүлж байна. Энэ удаа дэлхийн суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Симфони №6”,“Жилийн дөрвөн улира,зэрэг бүтээлээс бүрдсэн сонгодог хөгжмийн тоглолтоо хүргэхээр болжээ. Түүний жилийн дөрвөн улирал буюу 12 cap тус бүрээр нэрлэсэн төгөлдөр хуурын цуврал аялгуунууд нь байгаль ертөнц хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг хөгжмийн яруу тансаг аялгуугаар илэрхийлсэн байдаг. Мөн энэ бүтээлдээ тухайн үеийн орос орны ахуй амьдрал, аж байдлыг дүрслэн харуулжээ. Ийнхүү суут хөгжмийн зохиолчийн “Симфони №6", “Жилийн дөрвөн улирал” зэрэг бүтээл нь энэ сарын 24-нд Улсын филармонийн тайзнаа эгшиглэнэ.