"Рио-2016" олимпид манай улс одоогийн байдлаар нийт 32 эрх аваад байна. Үүнд:
- чөлөөт бөх-9,
- буудлага-3,
- байт харваа-1,
- бокс-4,
- таэквондо,
- хүндийн өргөлт тус бүр нэг,
- жүдо-13 эрх тус тус аваад байна.
Мөн хөнгөн атлетикээр нэмж эрх авах болзлоо биелүүлээд буй Б.Сэр-Од тэргүүтэй гурван тамирчин байгаа ч одоогийн байдлаар бүрэн баталгаажаагүй байгаа аж.Түүнчлэн боксчид олимпийн эрхээ нэмэхээр Бакуг зориод байгаа.