Хөлбөмбөгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа Монголын үндэсний шигшээ баг легионеруудын эсрэг тоглоно.
Хүрхрээ лигт тоглож байгаа легионер тоглогчдын багийг Японы мэргэжилтэн Фукуда дасгалжуулж байна. Түүний багийн бүрэлдэхүүнд Нигери, Америк, Серби, ОХУ, Япон, Итали зэрэг улсын тамирчид багтаж байна. Монголын үндэсний шигшээг З.Баттулга дасгалжуулагч болон түүний туслах дасгалжуулагч Шадаб Ифтихар нар удирдаж байгаа. Тоглолт өнөөдөр 18.00 цагт Цэнгэлдэх хүрээлэнд болох бол 25-ны тоглолт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болно.