Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг /Багануур дүүргээс хойш 33 км зайд орших/ дахь Хаан Хэрлэн жуулчны баазад Спининг загасчлалын 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш буюу 6-р сарын 18-ны өдөр зохиогдох гэж байна.
Тус тэмцээнд нэг баг нь 3 тамирчинтай оролцох бөгөөд Спининг загасчлалын улсын аваргын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн баг цом, алтан медаль, өргөмжлөл, ивээн тэтгэгчийн шагнал хүртэх бол 2, 3-р байрт мөнгө, хүрэл медаль, цом, өргөмжлөл, ивээн тэтгэгчийн шагналын эзэд болно. Тэмцээний загасчлал нь бүхэлдээ сэртэнгүй дэгээтэй хиймэл өгөөшөөр загас бариад буцаан тавих зарчмаар явагддаг.