Монголын жүдо бөхийн холбооноос “РИО-2016” зуны олимпийн наадамд оролцох жүдо бөхийн багийн бүрэлдэхүүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан. Тэгвэл өчигдөр албан ёсоор Монголын жүдогийн шигшээ багийн мэдүүлгийг илгээжээ. “Рио”-г зорих жүдочдыг олимпийн аварга Н.Түвшинбаяр ахалж байгаа юм. Олимпийн наадамд оролцох Монголын багт дараах тамирчид багтаж байна.
Эрэгтэй
- -60 кг- Ц.Цогтбаатар
- -66 кг-Д.Төмөрхүлэг
- -73 кг Г.Одбаяр
- -81 кг-О.Ууганбаатар
- -90 кг Л.Отгонбаатар
- -100 кг Н.Түвшинбаяр
- +100 кг Б.Тэмүүлэн
Эмэгтэй
- -48 кг М.Уранцэцэг
- -52 кг А.Цолмон
- -57 кг Д.Сумъяа
- -63 кг Ц.Мөнхзаяа
- -70 кг Ц.Наранжаргал
- -78 кг П.Лхамдэгд
- +78 кг О.Жавзмаа