Монголын Урлагийн Зөвлөлөөс соёл урлагийн олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 2016 оны 6 сарын 9-нөөс 7 сарын 9-ний хооронд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд зохион байгуулах гэж байна.
Наадамд Монгол, Австрали, АНУ, Герман, Дани, Малайз, Сингапур, Франц, Хятад зэрэг 9 орны 18 уран бүтээлчид оролцож байгаа ба наадмын хүрээнд “Уламжлал ба орчин үе” сэдэвт үзэсгэлэн, “Мөргөлдөөн” Австрали-Америкийн уран бүтээлчдийн техник технологийн хөгжил ба уламжлалыг хослуулан бүтээсэн виртуал аялал, “Тэнцвэр” Францын орчин үеийн бүжгийн тоглолт ба Бүжгийн урлагаар анагаахуй сургалт, “Номадинк” уран бүтээлчдийн графити арт зэрэг урлагийг нэг сарын хугацаанд цувралаар олон нийтэд нээлттэйгээр хүргэх болно.