Аэробик гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Инчён хотноо тав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд насанд хүрэгчдийн XIV, өсвөр үеийн VII удаагийн ДАШТ-д манай баг тамирчид амжилттай оролцож байна.
Тэмцээний "Aerobic step" төрөлд Монголын баг урьдчилсан шатанд 17850 оноогоор гуравдугаар байраар шигшээд шалгарлаа. Багийн бүрэлдэхүүнд Э.Мөнхнасан, Б.Хаштайш, О.Содгэрэл, А.Энхпүрэв, Б.Баясгалан, Ч.Золбоо, Э.Ананд, Ө.Тэмүүлэн нар оролцож байна.