Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ зун буюу наймдугаар сарын 6-нд Чингисийн талбайд 350 уран нугараач зэрэг нугарч, “Гиннес”-ийн номонд бүртгүүлэхээр зэхэж байгаа аж. Одоогийн байдлаар Улаанбаатар болон орон нутагт байдаг уран нугаралтын студи, дугуйлангийн сурагчид дунд шалгаруулалт явуулж байгаа бөгөөд тэд нэгдсэн бэлтгэлдээ ороод байгаа юм байна.