Монголын үндэсний ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Үндэсний их баяр наадамд зориулан Сүхбаатарын талбайд тоглох бөгөөд гол дүрүүдийн сонгон шалгаруулалт явагдаж байна.
Сонгон шалгаруулалтад 23-40 насны, дуурийн мэргэжлийн дуучин, өмнө нь гол дүрд тоглож байсан туршлагатай байх шалгуур тавьж байгаа аж. Гол дүрийг бүтээх уран бүтээлчдийг энэ сарын 27-29-нд УДБЭТ-ын байранд бүртгэх аж. Сонгон шалгаруулалтыг өнөөдөр 11.00 цагаас УДБЭТ-ын тайзнаа зохион явуулах юм.
Оролцогчдыг шүүгчдийн саналын дагуу бүрэлдэхүүн, бүрэлдэхүүнээр нь хувааж, 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс сонсож шалгаруулна. Дашрамд дурдахад, өнгөрсөн жил сонгон шалгаруулалтаар Юндэнд УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, Нансалмаад СТА Ш.Наранчимэг, Хоролмаад МУГЖ С.Мөнгөнцэцэг, Балганд СТА Ж.Бямбажав нар тоглосон билээ.