Израйлийн эрдэмтэд “Home Biogas” хэмээх ухаалаг хогийн савыг бүтээж, Палестины алслагдсан тосгоны иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байна.
Энэ төхөөрөмж нь 1 кг хүнсний хаягдлыг 200 литр газ болгон хувиргах чадалтай. Ийм хэмжээний газаар нэг цаг хоол хийж хүрэлцэнэ. Мөн хүнсний хаягдлыг органик, шингэн бордоо болгон хувиргаж, хүлэмж дэх цэцэг, ногоог услах боломжтой.
Израйлийн нэг өрх жилд дунджаар 1 тонн орчим органик хог хаяж, 6 тонн нүүрсхүчлийн хийг ялгаруулж, байгальд орчинд хортой нөлөө үзүүлдэг байна. Тэгвэл уг төхөөрөмжийг 995 доллараар худалдан авснаар төсвөө хэмнэхийн зэрэгцээ хүлэмжийн хийг багасгахад хувь нэмрээ оруулна гэсэн үг юм.