Их Монгол Улсыг байгуулсны 810 жилийн ой, үндэсний их баяр наадмын босгон дээр Б.Шаравын "Чингис хаан" дуурь УГЗ Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдэд толилуулахад бэлэн болжээ. Хоёр бүлэг, зургаан үзэгдэлтэй уг дуурийг 2003 онд УГЗ Л.Эрдэнэбулганы найруулснаар УДБЭТ-ын тайзнаа анх тоглосон билээ. Дуурийн цомнолыг Ардын уран зохиолч П.Бадарч бичсэн бөгөөд дуурьт бага балчир наснаас, өнчин өрөөсний зовлон зүдгүүр, бусдад басамжлагдан доромжлогдох, баригдах, тавигдахын бэрхийг үзсэн ч ухаант ээж Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Монгол Улсаа сэргээн мандуулж, Их Монгол Улс тулгар төрийг байгуулсан, суут жанжин, дэлхийг байлдан дагуулагч, мянганы хүн хэмээн тодорсон Их Чингис хааны 1171 оноос Монгол Улсын хаанд өргөмжлөгдсөн 1189 он хүртэлх амьдрал, тэмцэл, хайр сэтгэл, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлнэ.
Тус дуурийг энэ сарын 04-05-нд УДБЭТ-ын тайзнаа тоглоно.