Олон улсын сонирхогчийн боксын холбоо /AIBA/-ны ээлжит бус хурал Швейцарь улсад болж мэргэжлийн боксын тамирчдыг “Рио-2016”-д оролцуулах эсэх асуудлыг хэлэлцэн 88 орны төлөөлөгчөөс 84 нь дэмжсэнээр 95 хувийн саналаар баталлаа.
Ийнхүү түүхэндээ анх удаа мэргэжил, сонирхогчийн боксын тамирчид олимпод хамт өрсөлдөх боломж бүрдлээ.
Өмнө нь зөвхөн про-боксын рингэнд 15-аас доош тулаан хийсэн тамирчид олимпод оролцох боломжтой байсныг ийнхүү хүчингүй болгосноор олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт төдийгүй олон алдартай тамирчин “Рио-2016”-д оролцох боломжтой болж байгаа юм..
Харин мэргэжлийнхэн Венесуэль улсын Варгас хотноо ирэх долдугаар сарын 3-8-нд болох тэмцээнд олимпийн 28 эрхийн төлөө өрсөлдөнө.