Малайз улсын Пенанг хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд Ой тогтоолтын нээлттэй тэмцээн амжилттай зохион байгуулагджээ. Тус тэмцээнд найман улсын 97 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадвараа сорьсноос манай улсаас багш дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт Монголын Оюун Ухааны Академийн 13 тамирчин оролцсон байна.
Энэ удаагийн тэмцээнээс манай тамирчид дунд насны ангилалд 9, бага насны ангилалд 4 нийт 22 медаль хүртжээ. Бага насны ангилалд өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ "Abstract Images" төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Түүнчлэн өсвөр насны ангилалд Их Мастер Б.Шижир-Эрдэнэ нийлбэр оноогоор тэргүүлж, хоёрдугаар байрт БНХАУ-ын тамирчин Li Lin Pei, гуравдугаар байрт М.Төгөлдөр нар тус тус орлоо. Өсвөрийн тамирчид маань авах боломжит 30 медалиас 16-г хүртэж, дэлхийд №1 гэдгээ дахин харуулжээ.