Драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг хамгийн том уралдаан болох ’’Гэгээн Муза" наадмын шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа, улаан хивсний ёслол өнөөдөр 15.00 цагаас УДЭТ-т эхэлнэ. Драмын урлагийн өнгө төрхийг тодорхойлдог энэхүү наадмыг та зорин очиж шилдгүүдийг хамтдаа тодруулахаас гадна хүндэлж, хайрладаг олон уран бүтээлчээ нэг дороос харах боломжтой. Энэ жилийн “Гэгээн Муза” наадамд цөөнгүй шинэчлэл өөрчлөлт орсон талаар зохион байгуулагчид хэлж байсан юм. Тодруулбал, "Шилдгийн шилдэг бүтээл"-д олгох гранпри шагналыг БСШУ-ын сайдын нэрэмжит шагнал болгосон. Мөн хүүхдийн жүжгийн төрөлд нэр дэвшсэн уран бүтээлийг бүтээсэн хамт олон, нийслэлийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газартай хамтран харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан аудио цомог болгон хэвлэн гаргах болсон юм. Үүнээс гадна энэ жилийн наадамд Грек, Герман, Польш, ОХУ, Буриад улс болон ӨМӨЗО-ы уран бүгээлчид оролцож байгаагаараа онцлогтой юм.