Их Британий Vogue сэтгүүлийн 100 жилийн ойн тусгай дугаарын нүүрийг Кембрижийн гүнгийн авхай Кейт чимсэн байна. Сэтгүүлийн нүүрийг чимсэн хөрөг зургийг гэрэл зурагчин Жош Олинс авсан бөгөөд энэ нь Кейтийн сэтгүүлд зориулж авахуулсан анхны зураг авалт болжээ. Зураг авалт Зүүн Английн Норфольк мужийн тал газарт явагдсан бөгөөд 10 хуудас бүхий Кейтийн гэрэл зургууд Vogue сэтгүүлийн 100 жилийн ойн тусгай дугаарын голд нийтлэгдэн худалдаанд гараад байна. Мөн энэхүү зураг авалтын хоёр гэрэл зургийг Лондон хотноо байрлах Үндэсний хөрөг зургийн галлерейд өчигдөр байршуулсан байна. Өнөөдөр мөн Их Британий хамгийн залуу гүн болох Шарлоттын нэг насны төрсөн өдөр тохиож байна. Залуу гүнж Шарлотта болон түүний ах ханхүүй Жоржийн зургуудыг мөн Vogue сэтгүүлийн гэрэл зурагчин Жош Олинс авсан байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/