Ухаалаг утсыг удаан хугацаагаар ашиглах нь нүдийг хялар болгодог гэсэн дүгнэлтийг Өмнөд Солонгосын Чоннам их сургуулийн дэргэдэх клиникийн эмнэлгийн судлаачид гаргажээ.
"Ухаалаг гар утсыг удаан хугацаанд ашиглах нь ялангуяа 7-16 насны хүүхдүүдэд онцгой хортой” болохыг анхааруулсан байна. хүүхдүүдийн дунд нарийн судалгаа явуулахад тэд бүгд өдөрт 4-8 цагийг гар утсаараа тоглоом тоглох, элдэв зүйл уншихад зарцуулдаг нь тогтоогджээ.
Гар утас хэрэглэхийг өвчтөнд хориглосноос хойшхи хоёр сарын хугацаанд хялар өвчний онош тогтоогдсон 12 тохиолдлын есөд нь уг өвчний шинж тэмдэг арилжээ. Ухаалаг утас ашиглах нь нүдийг гэмдээгдэг болох нь ийнхүү нотогджээ. Ухаалаг утсыг хүүхдүүддээ хагас цагаас илүү хугацаагаар ашиглуулахгүй байх, мөн нүдээ амрааж, завсарлагатайгатай хэрэглүүлэхийг эцэг эхчүүдэд зөвлөсөн байна.