МУГЖ, бүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан “Монголын балетын хөгжил сан”-ийн санаачлагаар “Night of Ballet” Олон улсын балетын наадам ирэх зургаадугаар 2-4-нд Улаанбаатар хотноо зохиогдох юм.
Наадамд Дасти Баттон /АНУ/, Жосеф Майкл Гатти /АНУ/, Родриго Алмаралес /Куба Швед/, Лаша Хозашвили /Гүрж улс/, Наояа Эбэ /Япон улс/, Елена Лобсанова /ОХУ, Канад/, Аяа Канеко /Япон улс/ зэрэг олон улсын балетчид хүрэлцэн ирж оролцох аж. Түүнчлэн Монгол улсаас Д.Алтанхуяг, Г.Цолмон, Ч.Ганчимэг, А.Эрдэнэболд, Б.Саруул, О.Анужин зэрэг балечин оролцох нь ээ. Оролцогчид дэлхийн сонгодог урлагийн алдартай бүтээлийг Монголын тайзнаа тоглох юм байна.
Балетын наадам ирэх зургаадугаар сарын 4-нд 19.00 цагт “The Corporate Hotel and Convention centre”-т болно.