Хайр дурлалаасаа болж уйтгар гунигт автсан хар шидтэний дүрийг дахин амилуулахыг Анжелина Жоли зөвшөөрчээ. The Walt Disney кинокомпани жүжигчинтэй дахин хамтран ажиллах болсноо нотолсон ч "Малефисент"-ийн удаах анги хэдийд дэлгэцнээ гарах талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Харин кино сонирхогчдын сайн мэдэх IMBD цахим хуудас шидтэний тухай шинэ киноны үргэлжлэлийг 2017 оны 5-р сарын 9-нд нээлтээ хийнэ хэмээн зарлажээ.
/UBS/