48 настай Жулия Робертс жирэмсэн байж магадгүй гэсэн мэдээлэл гараад удаагүй байтал өөр бас нэг алдартан бие давхар болсон байж мэднэ хэмээн ярьцгаах болов. Энэ удаа хөгжмийн ертөнцийн томоохон төлөөлөгч Рианнагийн тухай яриа дэгджээ.
Сүүлийн хэдэн долоо хоногийн туршид Барбадоссын үзэсгэлэнт бүсгүй архи, тамхинаас татгалзаж байгаа бөгөөд өмнө нь үе үе хар тамхи татдаг байсан бол одоо түүнийгээ больсон аж.
Дээр нь түүний биеийн галбир сүүлийн үед мэдэгдэхүйц өөрчлөгджээ. Ванкувер хотод хийсэн сүүлчийн тоглолтынхоо үеэр Рианна бяцхан түхийсэн гэдэстэй байсан гэнэ. Хүүхдийнх нь эцэг байж магадгүй хоёр эр тодров. Нэг нь Дрэйк, нөгөөх нь Леонардо ди Каприо юм.
Сэтгэгдэл (1)