Оскарын шагналт жүжигчин Анжелина Жоли Их Британий нэр хүндтэй сургуулиудын тоонд багтдаг Лондоны эдийн засгийн их сургуульд зочин профессороор томилогдсон байна. Энэ долоо хоногийн эхээр Лондоны эдийн засгийн их сургуулиас энэ талаар мэдээлсэн бөгөөд тус сургуулийн Эмэгтэйчүүд, Энх тайван, Аюулгүй байдлын сэдвээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа оюутнуудад лекц уншиж, багшилахаар болжээ. Тэрээр энэ талаараа хэлэхдээ "оюутнуудад багшилж, нилээд хэдэн улсын засгийн газар болон НҮБ-тай хамтран ажилласан туршлагаасаа хуваалцаж, мөн тэднээс суралцахаар болсондоо таатай байна" хэмээн хэлсэн байна. Тус их сургуульд зочин профессороор томилогдсон эрхмүүдийн дотор мөн Их Британий Гадаад Хэргийн Төрийн Нарийн Бичгийн Даргын албыг хашиж байсан, ахмад дипломатч Уилльям Хааг багтсан байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/