Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багаас өнөөдрийн байдлаар 13 тамирчин "Рио-2016" зуны олимпийн наадамд оролцохоор болоод байгаа. Тэгвэл үүгээрээ тэд дэлхийд дөрөвдүгээрт эрэмблэгдэж байна.
Эхний гурван байрыг одоогоор Япон, Бразил, Францын тамирчид эзэлж байна. Харин манай улстай ХБНГУ тэнцүү тамирчинтайгаар яваа бол БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг гүрнүүд араас ахиж байна.
"Рио-2016" олимпийн наадамд оролцуулахаар зарласан 13 жүдоч энэ амралтын өдрүүдэд болох “Мастерс” тэмцээнд эрхийн болзлоо хадгалж чадвал Риог зорих эрх нь албан ёсоор баталгаажина.
Сэтгэгдэл (1)