Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр нийслэл дэхь музейнүүд хүүхдүүддээ үнэгүй үйлчлэхээр болжээ.
3анабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей энэ өдөр “Урлаг ба хүүхэд нас 2016” өдөрлөгийг зохион байгуулах аж. Уг арга хэмжээний үеэр хүүхдүүдийн дунд олон тэмцээн уралдааныг зохион байгуулж урамшуулах аж. Үндэсний түүхийн музей нь ч мөн өнөөдөр үнэгүй үйлчилнэ. Жил бүр энэ өдрийг угтан олон арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал олон жилийн өмнөөс тогтжээ. Энэ жил “Үлгэрийн баатрын ертөнцөөр аялсан нь” хэмээх сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах юм бйна. Үндэсний түүхийн музейн өмнөх талбайд хүүхдүүдийг үлгэрийн баатрууд угтах бөгөөд хүсвэл тэдэнтэй цуг зургаа авахуулж болох юм байна.
Чойжин ламын сүм музей “Бүтээлч хүүхдүүд-2016" өдөрлөг зохион байгуулахаар бэлтгэсэн байна. Энэ жилийн арга хэмжээнүүдээ “Хүүхэд бүхэн хөөрхөн” уриан дор явуулахаар болжээ. Өмнөх жилүүдэд болсон өдөрлөгүүдэд үзэгч хүүхдүуд маш идэвхтэй оролцсоор ирсэн нь Чойжин ламын сүм музейн хамт олонд урам зориг хайрласан байна. Тиймээс энэ жил гар зураг, зохион бичлэг, уран бичлэгийн уралдаан болох бөгөөд бас нэгэн онцлог нь гэвэл зорилтот бүлгийн 1000 гаруй хүүхдийг тусгайлан зохион байгуулж буй арга хэмжээнүүддээ хамруулахаар болжээ. Нийслэлийн V сургуулийн дэргэдэх ардын урлагийн “Эгшиглэн-3” хамтлаг, залуу уран бүтээлч Ата Боргужин, “Хурган крью” хамтлаг энэ үеэр үзэгч хүүхдүүдэд уран бүтээлээ толилуулах юм байна. Ийнхүү Чойжин ламын сүм музейд очсон хүүхдүүд маань түүхийн дурсгалт үзмэрүүдтэй танилцаад зогсохгүй урлагийн тоглолтыг үзэж сонирхох боломжтой.
24tsag.mn