“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гудамжны бүжгийн аварга шалгаруулах “UB dance festival”-ийг Нийслэлийн соёл урлагийн газар, “Улаанбаатар” чуулгатай хамтран хоёрдахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү фестиваль нь зургаадугаар сарын 19-ний өдөр Чингисийн талбайд болох аж. Түүнчлэн энэхүү фестиваль нь орчин үеийн хотын соёлыг дэмжих, түгээх, сурталчлах, орчин үеийн бүжгийн урлагийг сурталчлах, хөгжлийг дэмжих, орчин үеийн бүжгийн хамтлагуудыг олон нийтэд таниулах, жуулчдад Улаанбаатар хотын соёлыг сурталчлах зорилготой арга хэмжээ юм байна. Тэгвэл тус фестивальд бүх насны хүмүүс болон чөлөөт бүжгийн хамтлагууд оролцох боломжтой.
Энэ жилийн хувьд шилдэг бүжигчнийг 5 сая төгрөгөөр шагнах аж.
Оролцогчид рэп, хип хоп, брэк, електро, гудамжны бүжиг зэрэг орчин үеийн бүжгийн төрлөөр өрсөлдөхюм. Дашрамд дурьдахад, өнгөрсөн жил тус фестивалийг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан бол энэ удаад олон улсын тэмцээн болгон өргөжүүлжээ. Энэ жилийн хувьд шилдэг бүжигчнийг 5 сая төгрөгөөр шагнах аж.
Сэтгэгдэл (2)