Олон улсын олимпийн хороо, Гурван талт зөвлөл буюу “Олимпийн эв нэгдэл” зөвлөл, Зуны “Рио-де-Жанейро-2016” олимпийн наадмын Зохион байгуулах хорооноос тус олимпийн наадамд цагаан хуудсаар оролцуулах 16 спортын төрлийн 110 тамирчны нэрсийг зарлалаа.
Тэдний дотор чөлөөт бөхийн 4 нэр багтсаны дотор эрэгтэй чөлөөт бөхийн 74 кг-ын жинд Гаити арлын бөх Аснэйж Кастелли, 125 кг-ын жинд Палау арлын бөх Скиланг Флориан Теменгил, эмэгтэй чөлөөт бөхийн 48 кг-ын жинд Камбож улсын бөх Сотеара Чов, Гондурас улсын Бренда Бэйли Гомес нар байна.
Зуны олимпийн “Рио-2016” наадмын сонгомол барилдаан, эрэгтэй болон эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнд сонгон шалгаруулах тэмцээнээс шалгарсан 336 бөх дээр ийнхүү 4 бөх нэмэгджээ. Олимпийн наадмыг зохион явуулах Бразил улсад 4 эрхийг цагаан хуудсаар мөн олгоно
МЧБХ