Монголын кино урлагийн шилдгийг тодруулах "Академи Авардс" зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Жил ирэх тусам наадамд өрсөлдөж буй уран бүтээлүүд чанаржиж тооны хувьд өсөж байгаа тус наадам энэ жил "Их тэнгэр цогцолбор"-т ирэх сарын 4-ний өдөр болох юм.
Тус наадам нийт 17 төрлөөр шилдгүүдээ тодруулах юм. Бид өмнө нь тус наадамд нэр дэвшиж буй кино уран бүтээлүүд болоод нэр дэвшиж буй найруулагчдын мэдээллийг хүргэж байсан бол энэ удаад шилдэг кино зураглаачид нэр дэвшиж буй уран бүтээлчдийг танилцуулж байна.
1. "Атганд үлдсэн эрдэнэ" киноны зураглаач Д.Ангараг
2. "Тоглож болохгүй нас" Г.Цэдэнчимэд
3. "Үргээлэг-2" Б.Баатар
4. "Lovers" Э.Нэргүй
5. "Содура" Д.Цэрэнчимэд
6. "6 дахь хүсэл" Б.Тулгаа
7. "Өнөр бүл өнөө үед" А.Энхгэрэл
8. "Тайга" О.Энхбаяр
9. "Муу нүүрт" Г.Ариунболд, Г.Нямдорж
10. "Зангараг" Б.Баатар
Ийнхүү шилдэг зураглаачийн төрөлд 10 кино уран бүтээлийн зураглаачид өрсөлдөж байгаа бөгөөд хэн нь "Академи авардс"-ын шилдгээр тодрох нь 6 сарын 4-ны өдөр тодорхой болох юм байна.