20-р зуунд аварга том компаниуд даяаршиж эхэлсэн нь түүхийн томоохон хэсэг болж байна. Бид Adidas, Nike, өмсөж Sharp, Sony зурагт үзэж Coca Cola, Pepsi ууж IBM, Intel-ийн бүтээгдэхүүн ашиглаж, IKEA-ийн орон дээр унтаж, Skype-аар харилцаж, Nissan, Volkswagen унаж байна. Бидний амьдралд өдөр тутамд тохиолддог эдгээр нэрс хаанаас хэрхэн үүссэн тухай сонирхолтой түүхийг хүргэе.
1. Adidas- Энэ компанийн нэр нь үүсгэн байгуулагч Adolf Dassler-ийн нэрнээс гаралтай юм. Түүнийг Adi гэж дууддаг байсан бөгөөд Dassler гэсэн нэрнийхээ Das хэсгийг авч нийлүүлэн Adidas хэмээн алдарт компаниа нэрлэжээ.
2. Adobe- Компаний үүсгэн байгуулагчдын нэг John Warnock-ийн гэрийн ард урсдаг Adobe хэмээх голын нэрээр өгчээ.
3. Amazon- Үүсгэн байгуулагч Jeff Bezos өөрийн компанидаа цагаан толгойн дарааллын эхний үсэг болох A-аар эхэлсэн нэр өгөхийг хүсчээ. Тэрбээр толь бичиг аван хайж эхэлсэн бөгөөд дэлхийн хамгийн том мөрөн Amazon дээр тогтсон байна. Учир нь өөрийн компанийг мөн адил ийм байхыг хүссэн бөгөөд түүний хүсэл ч талаар болсонгүй.
4. Audi- Horch буюу сонсох гэсэн утгатай Герман үгний латин орчуулга юм. Компаний үүсгэн байгуулагч August Horch анх өөрийн нэрээр нэрлэхийг хүссэн ч Horch гэсэн нэртэй өөр автомашины компани өмнө нь бүртгэгдсэн байжээ.
5. Canon- Тэдний анхны камер болох 1933 онд гаргасан Kwanon-оор компаниа нэрлэжээ. Kwanon гэдэг нь буддын хайр, нигүүлсэлийн бодисадва бөгөөд 1935 онд олон нийтэд амар сонсогдох үүднээс Canon хэмээн нэрээ өөрчилжээ.
6. Coca Cola- Тус ундааны амталгаанд ордог Coca навч болон Kola гэгч ургамлын нэрээр нэрлэгджээ. Гэвч үүсгэн байгуулагч John S.Pemberton нэрээ илүү үзэмжтэй харагдуулахын тулд Kola гэсэн үгний “К”-г “С” үсгээр сольж алдарт брэндээ бүтээжээ
7. Ebay- Энэхүү сайт нь Echo Bay технологийн группд хамаарагддаг бөгөөд Echobay.com хэмээх нэрийг авах гэтэл Echo Bay Mines хэмээх алтны нэгэн компани энэ нэрийг авсан байлаа. Иймээс нэрийг богиносгож ebay.com болгон өөрчилжээ.
8. IBM- International Business Machines хэмээх үгний товчлол.
9. IKEA- Үүсгэн байгуулагч Ingvar Kamprad өөрийн нэрний эхний 2 үсэг дээрээ төрж өссөн ферм болох Elmtaryd, мөн өөрийн нутаг Agunnaryd-ийн эхний үсгүүдийг нэмж өгчээ. IKEA (Ingvar Kampard Elmtaryd Agunnaryd)
10. Intel- Integrated Electronics гэсэн үгний товчилсон хувилбар.
11. Lego- Данийн Leg Godt гэсэн үгнээс энэ нэрийг гаргаж авчээ. Энэ нь “сайхан тоглох” гэсэн утгатай бөгөөд мөн Lego гэдэг нь латин хэлээр “Хамтдаа хийнэ” гэсэн утгатай аж.
12. Nike- Грекийн Ялалтын бурхны нэр юм. Харин энэ лого нь тэр бурхны нисч байгаа байдлыг дүрсэлсэн гэнэ.
13. Nikon- Nippon Kogaku хэмээх үгний товчилсон хэлбэр бөгөөд энэ нь англиар Japanese Optical хэмээн орчуулагддаг юм байна.
14. Nintendo- NINTENDOU хэмээх япон үг бөгөөд “NIN” гэдэг нь итгэл үзүүлэх, “TEN-DOU” нь харин диваажин гэсэн утгатай юм байна.
15. Nissan- Nissan нь эхэндээ Nipon Sangyo буюу Япон үйлдвэрлэл гэдэг нэртэй байсан бөгөөд хожим Ni San хэмээх хэсгүүдийг нэгтгэн авч компаниа нэрлэжээ.
16. Nokia- Финляндын Nokia хэмээх хотын нэр юм. Мөн KIA компанийг үгүйсгэн ингэж нэрлэсэн гэх таамаг ч байдаг.
17. Pepsi- Пэпсиний найрлагад оролцдог Pepsin хэмээх бодисноос энэ нэр гарчээ.
18. Reebok- Африкийн Rhebok хэмээх гөрөөсний нэр бөгөөд дуудлагын үүднээс Reebok болгон өөрчилжээ.
19. Sharp- Анхны бүтээгдэхүүн болох sharp буюу хурц нарийн хошуутай үзэгнийхээ нэрээр нэрлэжээ.
20. Skype- Анхны санаа нь SKY-PEER-TO-PEER гэсэн утгатай бөгөөд, энэ нь сүүлдээ Skyper гэсэн утгатай болж яваандаа Skype болжээ.
21. Sony- Латин хэлний Sonus буюу дуу авиа хэмээх утгатай үгнээс үүсэлтэй бөгөөд олонд эвтэйхэн байдлаар түгээхийн тулд Sony болгон өөрчилжээ.
22. Starbucks- Moby-Dick хэмээх алдарт зохиолын баатар болох Starbuck-ийн нэр юм.
23. Vodafone- Voice, Data, Telefone гэсэн үгнүүдээс гаргаж авчээ.
24. Volkswagen- Энэ үг нь германаар “Ард түмний машин” гэсэн утгыг илэрхийлдэг.