-
2017 оны 11 сарын 28
Японы сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи болон Таканоива нарын хооронд
-
2017 оны 11 сарын 28
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-2-нд ОХУ-ын Чебоксар хотод болно. 16 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, ОХУ, АНУ, БНХАУ, Азербайжан, Швед, Украин гэсэн найман улсын шигшээ баг өрсөлдөх юм. Тэгвэл Дэлхийн цомын тэмцээний сугалаа болж, манай эмэгтэйчүүдийн шигшээ баг Дэлхийн цомын зургаан удаагийн аварга БНХАУ болон Азербайжан, Дэлхийн аварга Юлия Ткач тэргүүтэй Украины шигшээ багтай “В” хэсэгт багтжээ. Харин Дэлхийн цомын найман түрүүтэй Япон, нэг удаагийн аварга АНУ, зохион байгуулагч орон ОХУ, Скандинавын хойгийн Шведийн шигшээ баг “А” хэсэгт хуваарилагдав. Өнгөрсөн долоо хоногт Польшид хотод болсон чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-д оролцсон залуучуудын эмэгтэйчүүдийн шигшээ баг Дэлхийн цомын тэмцээнд оролцохоор Быдгошоос Чебоксар уу зориод байгаа юм.
-
2017 оны 11 сарын 27
Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Австрали Улсад суугаа Монголчуудын Холбоотой хамтран “Зүрхний хилэн” Монголын уран сайхны киноны нээлтийг Австрали Улсын Сидней хотноо 11 дүгээр сарын 22-нд хийв.
Энэ нь Австрали Улсад монголын уран сайхны киноны нээлт хийсэн анхны тохиолдол бөгөөд тус улсад сурч, ажиллан амьдарч буй монголчуудын талархлыг хүлээсэн үйл явдал болов.
Англи хадмал орчуулгатай уг киног Сидней хотод 3 өдөрт 2 удаагийн давталттайгаар гаргахад 2,000 орчим хүн үзэж сонирхсон бөгөөд үзэгчдийн 5 орчим хувь нь гадаадын иргэд байв. Нээлтэнд Австрали Улсад суугаа Элчин сайд Б. Чулуунхүү, Монголчуудын холбооны төлөөлөгчид болон тус киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин М.Баярбат нар оролцлоо.
Цаашид “Зүрхийн хилэн” киног Австралийн Канберра, Мелбурн, Брисбэн хотуудад тус тус гаргахаар төлөвлөж байна.
-
2017 оны 11 сарын 27
Арваннэгдүгээр сарын сүмо бөхийн башог тэргүүлсэн ёкозуна
-
2017 оны 11 сарын 27
Японы Кюүшюү арлын Фүкүока хотноо болсон Кюүшюү башёд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал
-
2017 оны 11 сарын 27
Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсаны түүхт 93 жилийн
-
2017 оны 11 сарын 26
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон шилдэг яруу найраг, шилдэг яруу найрагчийг тодруулдаг утга уянгын их “Болор цом” наадам зохион явуулдаг билээ. ”Болор цом-35” наадам энэ жил Говь-Алтай аймагт ирэх сарын 15-ны өдөр зохион байгуулагдахаар товлогдсон байна. Уг наадамд оролцох яруу найрагчдын бүтээлийг ирэх арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн баасан гараг хүртэл хүлээн авах юм байна.
-
2017 оны 11 сарын 26
Төрийн соёрхолт, УГЗ Сэвжидийн Сүхбаатар 12-р сарын 1,2-ны өдөр Улсын Филармонийн тайзнаа “МӨНХӨД ДУУРСАХ АЯЛГУУ” БаянМонгол жазз найрал хөгжмийн шинэ уран бүтээлийн концертыг найруулан тавих гэж байна.
Тоглолт “БаянМонгол жазз найрал хөгжим” үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа ба тус найрал хөгжмөөс туурвигдсан олон арван шилдэг бүтээлээс дээжлэн шинэчлэн найруулан хүргэж байгаагаар онцлог болж байна.
Тоглолтонд Улсын Филармонийн гоцлол дуучид болон Симфони найрал хөгжмийн утсан хөгжимчдөөс бүрдсэн 50 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй томоохон хэмжээний концерт юм.
Тоглолтын тасалбарыг Филармонийн тасалбарын кассаар болон https://www.ticket.mn/event/337/ сайтаас худалдан авах ба Unitel-ын хэрэглэгчид 100GG оноогоор 5000₮ хөнгөлүүлэн авах боломжтой.
-
2017 оны 11 сарын 26
Анхдугаар үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улсыг тунхагласны 93 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд энэ сарын 26-нд болно. Уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглох аж.
Улс тунхагласны ойн барилдаан нь улсын их баяр наадам, цагаан сарын барилдааны дараа орохуйц өндөр чансаатай бөгөөд 1990 оноос хойш зохион байгуулж эхэлсэн. Уг барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу зургаан удаа түрүүлж байсан юм.
-
2017 оны 11 сарын 25
БСШУСЯ, ЗГХА Соёл, урлагийн газар хамтран “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ыг 2017 оны 11-р сарын 26-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Чуулганд аймаг, нийслэлийн соёл урлагийн байгууллагын удирдах ажилтны төлөөлөл болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг нийт 500 гаруй хүн оролцох юм.
2007 онд анх зохион байгуулагдаж байсан “Соёл, урлагийн ажилтны анхдугаар чуулган”-аас өнөөдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн ажлын ололт үр дүн, амжилт бүтээл, алдаа оноог цэгнэх, улс орны тогтвортой хөгжлийн зорилго, зорилтод соёлын салбарын үүргийг нэмэгдүүлэх, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох нь энэ удаагийн чуулганы зорилго юм.
Чуулганы уриа “Соёл урлаг-Үндэстний дархлаа”
Үндэсний түүх хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа юм. /МУҮАБҮБ-аас/
“Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын хөгжлийн стратеги”
сэдэвт чуулганыг угтсан сургалт, зөвлөгөөн
2017.11.26 “Тогтвортой хөгжилд соёл, урлагийн салбарын гүйцэтгэх үүрэг, соёлын бүтээлч үйлдвэрлэл” сургалт СУИС-ийн Оюутан театр-т
2017.11.27-28 “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай үндсэн ойлголт, үзэл баримтлал” сургалт Засгийн газрын II байр, Соёл урлагийн газрын хурлын танхим-д
“Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”
2017.11.29 “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган” Төрийн ордон-д
2017.11.30 Чуулганы хүрээнд зохион байгуулагдах салбар хуралдаан: 09:00-13:00 цагт
“Соёлын болон байгалийн өв” Монголын үндэсний музей-д
“Тоглолт, үзвэр үйлчилгээний чанар, хүртээмж” УДБЭТ-т
’Ном хэвлэл ба хэрэглэгчдийн оюуны хэрэгцээ” Хүүхдийн төв номын сан-д
’Бүтээлч орон зай-Дүрслэх урлаг’ Уран зургийн галерей-д
’Дэлгэцийн орчин дахь Монгол контент’ БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхим-д
’Монгол Дизайн ’ Засгийн газрын II байр, Соёл урлагийн газрын хурлын танхим-д 2017.11.30 Чуулганы хаалтын нэгдсэн хуралдаан: 14:00-17:00 цагт УДБЭТ-т болох юм.
Эх сурвалж: Соёл, урлагийн газар
-
2017 оны 11 сарын 24
Гандболын УАШТэмцээнийг Улаанбаатар хотноо 2017 оны 12 дугаар сарын 09-10-нд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн (ҮБХИС) спортын цогцолборт явуулна. Энэхүү тэмцээнийг явуулснаар хүн амын дунд гандболын спортыг хөгжүүлэх, хичээллэгсэдийн тоог нэмэгдүүлэх, зэрэгтэй тамирчдыг бэлтгэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, шилдэг тамирчдыг сонгон шалгаруулах, 2018 оны олон улсын тэмцээнд оролцох шигшээ багийг бүрдүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, спортыг сурталчилах зорилготой юм.
Тэмцээнд төв, орон нутгийн эрэгтэй, эмэгтэй 30 орчим багийн тамирчид оролцохоор Монголын гандболын холбоо (МГХ)-нд мэдүүлгээ ирүүлсээр байна. Нэг баг нь 12 тамирчин, 1 дасгалжуулагчтай байх юм. Баг тамирчдын бүртгэл 2017 оны 12 дүгээр сарын 07-ны 15:00 цаг хүртэл МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн №104 тоот өрөөнд явагдаж, мандат олгоно.
Тэмцээнийг саяхан байгуулж ашиглалтанд оруулсан ҮБХИС-ийн спортын цогцолборт 2 зааланд нэгэн зэрэг явуулна. Энэхүү цогцолборын заалууд нь 24 х 36 м хэмжээтэй, гандболын тэмцээнийг явуулахад тохиромжтой юм. Тэмцээнийг МГХ-ны Ерөнхийлөгчийн томилсон мэргэжлийн шүүгч нар Олон улсын Гандболын холбооны дүрмийн дагуу удирдан явуулна.
Тэмцээний нээлт 2017 оны 12 дүгээр сарын 09-ны 15:00 цагт ҮБХИС-ийн спорт цогцолборын “А” зааланд болох ба энэ үеэр МГХ нь Олон улсын гандболын холбооны 2017 оны шилдэг спортын холбоо болж, цом, өргөмжлөл хүртсэн тул танилцуулах ёслолыг нээлтийн арга хэмжээний үеэр явуулна.
Улсын аваргын 2017 оны тэмцээнд медальт байранд шалгарсан багт МГХ-ноос насанд хүрэгчдийн УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медаль болон өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна. Тэмцээний шилдэг тоглогчдыг шалгаруулж шагнана. Байгууллагын дүнг оролцсон эрэгтэй эмэгтэй багуудын нийлбэр оноог тооцон эхний 3 байр эзлүүлэн цом, өргөмжлөлөөр шагнах юм.
-
2017 оны 11 сарын 24
“Өлсгөлөн тоглоом” цувралын од жүжигчин
-
2017 оны 11 сарын 24
“Мисс Монголиа-2017” тэмцээний Дэд мисс Д.Анундарь Филиппин улсад зохион байгуулж буй “Miss Pacific International-2017” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, усны хувцастай шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарчээ. Тэрбээр “Мисс Монголиа-2017” тэмцээний Дэд миссийн эзэн болсоны зэрэгцээ “Мисс бикини” номинацийн ялагч болж байсан юм.
Мисс Д.Анундарь нь 2015 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Аялал жуулчлалын менежментийн чиглэлээр төгссөн 22 настай бүсгүй юм. Түүний хувьд телевизийн салбарт ажиллах сонирхолтой бөгөөд хөтлөгчөөр ажилладаг.
Ийнхүү мисс Д.Анундарийн оролцож буй “Miss Pacific International-2017” тэмцээний финалийн шалгаруулалт энэ сарын 29-нд болох нь ээ.
-
2017 оны 11 сарын 24
”Авьяаслаг Азичууд” тэмцээний алтан баззерын
-
2017 оны 11 сарын 23
Лос Анжелес Клипперс баг сүүлийн 9 тоглолтондоо хожигдоод байгаа билээ. Тэгвэл тэдний хожигдлын цуврал цаашдаа ч үргэлжилж магадгүй болоод байна. Учир нь багийн түлхүүр тоглогчдын нэг Патрик Бэвэрли өвдгөндөө мэс засал хийлгэж энэ улирлыг өнжихөөр болсон байна.
Бэвэрли 11 – р сарын 10 – аас 11 – р сарын 18 хүртэлх хугацаанд өвдөгний бэртлийн улмаас таван тоглолтыг өнжөөд байсан. Улмаар баруун өвдгөндөө зайлшгүй мэс засал хийлгэх шаардлагатай болжээ.
Патрик Бэвэрлигийн хувьд өнгөрсөн зун Крис Полын солилцоогоор Клипперс багт ирж байсан юм. Клипперс баг улирлыг 4 хожлоор эхэлсэн ч түүнээс хойш хийсэн 12 тоглолтоос ердөө ганц хожил авсан билээ.
Клипперсийн өөр нэг холбон тоглогч болох Теодосич мөн бэртэлтэй байгаа. Тиймээс Остин Риверс, драфтын хоёр дугаар тойргийн сонголт Яавун Эванс нарын талбай дээр гүйцэтгэх үүрэг ихсэхээр болж байна.
-
2017 оны 11 сарын 23
Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 11 дэх өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо
-
2017 оны 11 сарын 22
Казахстаны улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Тарас хотод болно. Тав дахь удаагийн тэмцээнд манай улсаас 61 кг-ын жинд спортын мастер Алтансувдын Мөнх-Эрдэнэ, 65 кг-д Батсуурийн Наранболд (хоёул Хасу-Мегастарс), 70 кг-д гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран, 86 кг-д ОУХМ Оргодолын Үйтүмэн (хоёул Алдар), 125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо (Хүч), спортын мастер Энхбаатарын Төгөлдөр (Хасу-Мегастарс) нарын зургаан тамирчин эх орноо төлөөлөн оролцоно. Тус тэмцээнд гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2013, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн нар 2014 онд түрүүлж байв.
-
2017 оны 11 сарын 22
Хайр, хайрыг нь хайрла хүмүүсээ
Гашуухан урсах нулимсыг нь арч, нэгнийхээ
Ирээд буцах амьдралын гэрэл сүүдэрт
Сэтгэл зүрх хоёр хайрыг хүснэ.
-
2017 оны 11 сарын 22
“Салхи 20 жил” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 25-нд буюу Бямба гарагт 19.00 цагаас Улаанбаатар
-
2017 оны 11 сарын 22
Дэлхийн тэрбум орчим үзэгчдийг жинхэнэ утгаар нь гэгэлзүүлдэг “Victoria’s Secret” загварын шоу жил бүрийн 11-р сард зохион байгуулагддаг. Бүсгүй хүний төгс бие галбирыг гайхуулж, ирэх жилийнхээ дотуур хувцасны чиг хандлагыг тодорхойлдог алдарт шоу Шанхай хотноо өчигдөр зохион байгуулагджээ.
Нэг урилга нь 52,000 ам.долларын үнэ хүрсэн энэхүү шоуны үзэгчдийн тоо хязгаартай. Тиймдээ ч хаалттай гэх ангилалд зохион байгуулагдаад удаж байгаа. Дэлхийн баячуудын үнэ цохиж үздэг энэхүү шоуг дэлхийн 190 гаруй оронд онцгой эрхтэйгээр дамжуулах боломжийг олгодог юм. Энэ жагсаалтад манай улсаас “Стар” телевиз байгаа гэнэ шүү. Тус телевиз 2 дахь жилдээ эрхээ баталгаажуулсан нь энэ. Энэ үйл ажиллагаанд нь “Монос Косметикс”ХХК болон Гэр бүлийн бүх гишүүдэд зориулагдсан Солонгосын алдарт Daiz брэнд нэгдсэн гэнэ.
Харин дамжуулах хугацааг бүх улс орнуудад нэг өдөр, нэг цагт байхаар гэрээнд хатуу тусгадаг байна. Энэ жилийн хувьд 11-р сарын 29-ний өдрийг сонгожээ. Ийнхүү Монголын үзэгчид дэлхийн хамгийн алдартай загварын шоуны гайхамшгийг дахин мэдрэх нь ээ.