-
2017 оны 11 сарын 14
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр энэ жил ирэх ням гарагт буюу 19-нд тохионо.
-
2017 оны 11 сарын 14
Монгол Улсын гавьяат тамирчин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ”Сүлд” биеийн тамир спортын хорооны соёл, биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Б.Цэвээндашийн Ц.Энхжин Miss World 2017 тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож байна.
Мөн тэмцээний ”Зорилго бүхий гоо бүсгүй” төрөлд тэрээр хөрсний бохирдол, тэр дундаа гэр хороолол, сумдын сургууль цэцэрлэгийн модон жорлонг боловсон ариун цэврийн өрөөгөөр солих төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаагаараа онцлог юм.
Дэлхийн мисс тэмцээнд амжилттай оролцоход тухайн орны мисс олон нийтийн сүлжээ, гар утасны аппликейшн болон вэб сайтаар хамгийн олон санал авсан байх ёстой.
Гар утас Mobstar аппликейшны санал асуулгад Ц.Энхжин нэгдүгээр байрт орсон байгаа бөгөөд цаашид энэхүү байр сууриа хадгалах шаардлагатай байгаа тул эх орныхоо нэрийг өндөрт өргөн тэмцээнд ажилттай оролцож байгаа Ц.Энхжинг дэмжин дараах зааврын дагуу орж саналаа өгөхийг уриалж байна.
1. Та PlayStore эсвэл AppStore луугаа орж Mobstar application-ийг хайн олж утсандаа татаж суулгана.
2. Application суулгасны дараа өөрийн Facebook эсвэл Google хаягаар нэвтэрнэ.
3. Нэвтэрсний дараа баруун дээд буланд байрлах “Хайлтын хэсэг”-т Enkhjin Tseveendash гэж латин үсгээр бүтэн бичээд ардаа цэнхэр зөв тэмдэгтэй албан ёсны хаяг руу нэвтэрнэ.
4. Хаяг руу нэвтрэн ороод баруун дээд буланд байрлах follow товчийг дарж дагана.
5. Та бүх зурган дээр дарж баруунаас зүүн тал руу чирнэ.
6. Мөн та зургууд доор миссээ дэмжсэн сэтгэгдэл бичиж үлдээхээ мартуузай.
Санал өгөх бол ЭНД дарна уу.
-
2017 оны 11 сарын 14
Сонгодог хөгжмийн өлгий нутаг Австри Улсын нийслэл Вена хотод зохиогдсон олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд 39 орны 140 дуучдаас дуурийн дуучин Э.Анхбаяр дэд байр эзэлжээ. Тэрбээр өнгөрсөн онд Унгарын нэрт дуучин дэлхийн номер нэг Турандот Metropolitan дууийн театрын гоцлол дуучин Ева Мартоны нэрэмжит олон улсын дуурийн дуучдын хоёрдугаар уралдаанд тэргүүн байр эзэлсэн билээ.
Э.Анхбаяр нь:
2007 онд оюутан байхдаа ОХУ-ын Владивосток хотноо болсон дуурийн залуу дуучдын V уралдаанд II байр,
2011 онд ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон ”Байкал” олон улсын уралдаанд тусгай байр,
Улан-Үд хотноо болсон СССР-ийн ардын жүжигчин Л.Линховойн нэрэмжит X уралдаанд ”Лучший голос” шагнал болон Гран-при шагнал,
2011 онд ОХУ-ын Москвад болсон М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XXIV уралдаанд хоёрдугаар байр,
2014 онд ОХУ-ын Курск хотноо болсон Г.Свиридовын нэрэмжит ОУ-ын дуурийн дуучдын уралдаанд II байр эзэлсэн.
Мөн УДБЭТ-д ажиллаж байхдаа П.И.Чайковскийн ”Евгений Онегин”, А.Моцартын ”Дон Жуан”, Ж.Бизегийн ”Кармен”, Ж.Вердийн ”Травиата”, Ж.Пуччинийн ”Богема”, Б.Дамдинсүрэнгийн ”Учиртай гурван толгой”, Б.Шаравын ”Чингис хаан” зэрэг томоохон дуурьд дүр бүтээж байсан билээ.
-
2017 оны 11 сарын 14
Одоогоос 50 жилийн өмнө буюу 1967 оны 11-р сарын 14-ний өдөр Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод зохион байгуулагдсан чөлөөт бөхийн ДАШТ-ээс хөдөлмөрийн Баатар, гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбат -87kг-д хүрэл медаль хүртэж, Монгол хүн олимпийн спортын төрлөөр түүхэндээ анх удаа дэлхийн медальтан болсон юм. Тус тэмцээнд Ж.Мөнхбат эхний тойрогтоо АНУ-ын бөх Б.Баухманд оноогоор ялагдаж, II тойрогт Шведийн бөх А.Антонсоныг 3.30 минутанд цэвэр дарж, III тойрогт ХБНГУ-ын бөх Ю.Иоллыг 8.30 минутанд цэвэр ялаад, IV тойрогт Ираны бөх Мажид Аkkилитай тэнцсэнээр хүрэл медаль хүртжээ. Улмаар нэг жилийн дараа Мехиkо-1968 олимпийн наадмаас анхны мөнгөн медаль хүртсэн билээ.
-
2017 оны 11 сарын 14
”Тоkио-2020” олимпийн наадмын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдад тэтгэлэг олгох ёслолын ажиллагаа МҮОХ-ны хурлын танхимд зохион байгуулагдлаа. Уг тэтгэлэгт хамрагдсан
1. Г.Одбаяр - Жүдо
2. Д.Сумьяа - Жүдо
3. Л.Отгонбаатар - Жүдо
4. Г.Ган-Эрдэнэ - Бокс
5. М.Намуун - Бокс
6. Б.Чинзориг- Бокс
7. А.Батцэцэг- Чөлөөт бөх
8. Т.Тулга - Чөлөөт бөх
9. П.Орхон - Чөлөөт бөх
10. Э.Бэхбаяр - Чөлөөт бөх
11. О.Гүндэгмаа - Буудлага
12. Ц. Мөнхзул- Буудлага
13. Г.Нандинзаяа - Буудлага
14. Д.Мирослава - Байт харваа
15. Д.Гантулга – Хөнгөн атлетиk
16. М. Анхцэцэг- Хүндийг өргөлт
17. П.Тэмүүжин – Тэkвондо
нарт МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МҮОХ-ны дэд Ц.Дамдин, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар тэтгэлгийг нь олголоо.
-
2017 оны 11 сарын 13
“Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 90 дэх удаагийн Оскарын шагналд өрсөлдөх эрхтэй боллоо. Тодруулбал, “Гадаад хэл дээрх кино”-ны төрөлд Монгол Улсыг төлөөлөн анх удаа албан ёсоор өрсөлдөх эрх авлаа. Энэ талаар өчигдөр тус киноны уран бүтээлчид мэдээлэл хийв. Д.Золбаярын найруулсан “Чингисийн хүүхдүүд” киног нүүдэлчин монголчуудын ёс заншлыг дэлхий дахинд сурталчлах зорилгоор бүтээсэн хэмээн уран бүтээлчид хэлж байсан юм. Тус кино одоогийн байдлаар 10 гаруй олон улсын кино наадамд оролцох урилга аваад байгаа аж. Энэ үеэр тус киноны зөвлөх продюссер Д.Цэнгэл “90 дэх удаагийн Оскарын кино наадамд нийт 92 улсаас нэр дэвшүүлснээс Оскарын хороо Монгол Улсыг бүртгэж авсан. Оскарын шагнал гардуулах ёслол ирэх оны гуравдугаар сарын 4-нд болно. Мөн оны нэгдүгээр сар хүртэл 92 улсын уран бүтээлчид кампанит ажил явуулж таван улсын кино Оскарын “Гадаад хэл дээрх шилдэг кино” номинацид тунаж үлдэнэ. Дэлхий дахиныг хамарсан кампанит ажил явуулж байж олон улсын шүүгчид, кино сонирхогчдын анхаарлыг татаж чадна. Манай кино оскарт албан ёсоор оролцох эрхтэй болсноо баталгаажуулж байгаа болохоос өрсөлдөх эрхтэй болсон гэсэн үг биш. Өрсөлдөх эрхтэй болохын тулд хамгийн сүүлийн таван кинонд тунаж үлдэх хүртэлх үйл ажиллагааг бид зохион байгуулах шаардлагатай” гэлээ. Мөн тус кинонд тоглосон жүжигчин Р.Анхням “Хотод амьдарч буй хүүхдүүд хөдөөний амьдралаас хөндийрсөн байдаг. Бид нүүдэлчин соёлтой учраас хөдөөний хүүхдүүд яаж амьдарч, байгаль орчинтойгоо хэрхэн зохицож чадаж байгааг энэхүү киноноос үзээсэй. Уран бүтээлчийн хувьд манай кино Монгол ахуй, ёс заншил, соёлыг дэлхийд сурталчилж чадах бүтээл болсон” хэмээв. “Чингисийн хүүхдүүд” хэмээх эрэмгий хурдан морь унах туршлагыг бага наснаасаа хуримтлуулж ирсэн Монгол хүүхдийн ур чадварыг харуулсан бүрэн хэмжээний уран сайхны киноны зураг авалтыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Архангай аймгийн Цэнхэр суманд эхлүүлж жил гаруйн хугацаанд нийт нэг тэрбум 200 сая төгрөгийн төсөв зарцуулан бүтээжээ.Уг киноны зураглаачаар Д.Ангараг, продюссерын багт гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг, зохиолчоор Ч.Ганзориг, Г.Буянцогт нар ажилласан бол гол дүрийг Д.Доржсамбуу, Д.Дорж, Д.Шаравдорж, Б.Батмэнд, Р.Анхням, Britanny Belt нар бүтээсэн байна.
Ингээд “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны хөгжмийг бичсэн,Улсын филармонийн хөгжмийн зохиолч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Шатарын Өлзийбаяртай ярилцлаа.
-“Чингисийн хүүхдүүд” хэмээх уран сайхны кино өчигдөр нээлтээ хийлээ. Таны хувьд энэхүү киноны хөгжмийг нь бичсэн. Хэдий хэр хугацаанд энэхүү уран бүтээл дээр ажилласан бэ?
-Юуны өмнө энэхүү кино Америкийн кино академийн дээд шагнал болох Оскарт өрсөлдөх эрхтэй болсонд баяртай байна. Оскар бол нэг ёсондоо “Киноны олимп” гэж хэлж болох юм. Монголчууд бид нэгэн сэтгэлээр түүхэн амжилт гаргахын төлөө нэгдэн, кино урлагийг дэмжих шаардлагатай. Миний хувьд энэхүү киноны хөгжмийг нэг сар гаруй хугацаанд маш их зүйлийг бодож, бичсэн. Симфони найрал хөгжим биш, Морин хуурын чуулгаар киноны хөгжмийг тоглуулснаараа онцлогтой болсон л доо. Хөгжмийн дуугаралтыг нь хүчтэй болгохын тулд өргөлттэй хэсгүүдэд нь компьютер ашигласан байгаа.
-“Чингисийн хүүхдүүд” кино “Оскар”-т өрсөлдөхөөр болвол таны хөгжим гадаадын нэртэй уран бүтээлчдийн чихэнд хүрэх болно. Монгол ахуйг харуулсан, монгол аялгуу содон, сонин санагдах байх шүү.
-Тийм л дээ. Манай улсын кино уран бүтээлчид сүүлийн жилүүдэд их чадварлаг, мэргэжлийн түвшинд уран сайхны болоод баримтат кино хийдэг болсон. Найруулагч Д.Золбаярын энэхүү бүтээл дэлхийн нэр хүндтэй кино наадамд оролцоно гэдэг их бахархмаар амжилт. Аливаа зүйлд ая, дуу чимээ хамгийн чухал байдаг. Тэр утгаараа уран сайхны киног илүү хүнд хүргэхийн тулд хөгжим их чухал. Энэхүү кино маань хурдан морь унаач хүүхдийн тухай өгүүлэх учир хурдан морины хэмнэлд тохирсон хөнгөхөн, ая эгшиг сонсогдохоор хөгжмөө бичсэн. Тус киноны уран бүтээлчийн багт ажиллаж, уран сайхны киноны нэгээхэн хэсэг болох хөгжмийг нь бичсэндээ баяртай байна. Тэр ч утгаараа миний бичсэн “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжим оскарт эгшиглэвэл бахархалтай санагдаж байна.
-Өмнө та ямар киноны хөгжим бичиж байв. Ер нь киноны хөгжим бичих хэцүү юу?
-Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойд зориулан бүтээсэн “Эх орон дуудаж байна” уран сайхны кино болоод залуучуудын хайр дурлалыг харуулсан “Цэн тогоруу” хэмээх киноны хөгжим бичсэн. Киноны хөгжим бичих, бусад төрлийн хөгжим зохиохоос их ялгаатай л даа. Киноны хөгжим өөрийн таашаал онгодоор биш, найруулагчийн тавьсан дүрсийг үзэж, түүнд тааруулан туурвидгаараа ялгаатай. Ер нь нэлээд түвэгтэй л дээ. Гэхдээ киноны хөгжмөөр гаршсан хөгжмийн зохиолчид амархан гэж ярих нь бий.
-Хэдий хэр хугацаа шаардагдах бол?
-Киноны хөгжим, бүжгийн жүжиг, концертийн хөгжмийг бичихэд хамгийн багадаа сарын хугацаа шаардагдана. Хөгжим бичихээс илүү хөгжмийн найралжуулах, зэмсэгжүүлэлт дээр их уддаг л даа. Ерөнхий төлөвлөгөө хурдан гарч болох ч механик ажиллагаа нь маш их. Найралжуулахын тулд симфони оркестрын хөгжим болгонд тохируулна. Гаргахыг хүсэж байгаа аялгуу маань бусад хөгжимд дарагдах вий гэж санаа зовж, тооцоо хийнэ. Энэ ажиллагаанд олон цагийг зарцуулдаг. Нэг сар, түүнээс илүү хугацаа зориулах нь ч бий. Том хэлбэрийн хөгжмийн бүтээлийг дуу шиг сэтгэлийн хөдөлгөөнөөр бичдэггүй. Няхуур ажиллаж, бүтээлийнхээ гүнд орж, “шатаж” байж хийдэг учраас энэ хөдөлмөрийг хэмжихэд хэцүү л дээ. Том хэлбэрийн хөгжмийн бүтээлийг олон удаа сонсож хянадаг учраас “хий нь багасдаг” юм. Тийм учраас том бүтээлд, нөр их хөдөлмөр, зүрх сэтгэл шингэсэн байдаг учраас сонсогчдод хөгжмийн урлагаар дамжуулан бүхий л зүйлийг ойлгуулах боломжтой болдог. Сонгодог бүтээл, том хөгжмийн бүтээлүүдийг сонссон хүн сэтгэлийн асар их таашаал, энерги авдаг. Энэ бол нотлогдсон зүйл.
-Та гадаад, дотоодын мэргэжлийн хөгжмийн их сургуулиудад суралцаж, хөгжмийн урлагийн өндөр боловсрол эзэмшсэн манай улсын нэртэй хөгжмийн зохиолчдын нэг. Эзэмшсэн боловсролынхоо тухайд ярьвал?
-Монголдоо Соёлын коллежийг 1997 онд дүүргэж байлаа. Улмаар Оросод суралцах ганцхан хуваарийг нь би авч, их л баярлаж байв. Ингээд ОХУ-д зургаан жил сурч, Москва хотын Соёл, урлагийн их сургууль, М.И.Гнесиний нэрэмжит хөгжмийн академийг дүүргэсэн. Хүн эзэмшсэн мэргэжлээрээ илүү сайн, чадварлаг ажиллахын тулд сурч боловсрох, сурсан эрдмээ амьдрал дээр боловсруулж бүтээл, бүтээгдэхүүн болгож байх нь хамгийн чухал юм.
-Та Монголын хөгжмийн зохиолчдыг төлөөлөн олон улсын хэмжээний уралдаанд тогтмол “шандас” сорьж алдраа дуурсгаж байдаг хөгжмийн зохиолч. Өөрийн гаргасан амжилтаасаа дурдахгүй юу?
-2010 онд Москвад суралцаж байхдаа Италид болсон олон улсын хөгжмийн зохиолчдын их наадамд төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан бүтээлээрээ оролцож, гуравдугаар байрыг эзэлж байлаа. Их урам, зориг өгсөн уралдаан болсон л доо. Учир нь дэлхийн олон орны шилдэг хөгжмийн зохиолчид оролцож, тэргүүн байрыг нь Словани, хоёрт Япон, гуравт Монгол орсон гэж бодохоор бахархмаар санагддаг юм билээ. Тэр үед гадаадын том хөгжмийн уралдаан, наадамд монгол хөгжмийн зохиолчид оролцож байгаагүй юм. Харин надаас хойш хэд хэдэн хөгжмийн зохиолчид уран бүтээлээ дэлхийд таниулах болсон. ОХУ-ын Калуга хотод болсон “XXI зууны хөгжмийн зохиолч” олон улсын уралдаанд оролцож тусгай байр эзэлж байв. Миний морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан нэгдүгээр концертыг морин хуурч Д.Шинэцог тоглосон бол хоёрдугаар концертыг нь Д.Жигжиддорж амилуулан олны хүртээл болгож байлаа. Д.Шинэцог Австрийн Вена хотноо болсон Ф.Шубертын нэрэмжит олон улсын уралдааны тэргүүн шагналыг хүртэхдээ ч энэ зохиолыг тоглосон байдаг.
-Таны хувьд киноны болоод томоохон хөгжмийн бүтээл туурвихаас гадна олон сайхан нийтийн дууны аяыг зохиосон шүү дээ. Ер нь хичнээн дуутай вэ?
-200 орчим дуутай. Энэ жил “Морин хуур” уралдаанд “Тэнэгэр их тал” дуугаараа тэргүүн байр эзэлсэн. Өмнө нь хоёр, гуравдугаар байр эзэлж байлаа.“Дорнын говиос Монгол эхэлдэг”, “Би Монгол”, “Хулдын цэнхэр уулс” зэрэг олон сайхан дуу байна даа. Нийтэд хүрсэн “Чамайгаа санахаар” гэж дуу бий.
-
2017 оны 11 сарын 13
Алдарт хөлбөмбөгчин Криштиано Роналдо дахин аав боллоо. Энэ удаад тэрбээр охинтой болжээ.
-
2017 оны 11 сарын 12
Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах анхны тэмцээн Англи улсад 1951 онд зохион байгуулагдаж байжээ. 2003 онд анх Саняа хотод болж байсан бөгөөд энэ удаагийн 67 дахь удаагийн тэмцээн ч БНХАУ-ын Саняа
-
2017 оны 11 сарын 10
Улсын Филармони 45 жилийн ойн хүрээнд Дэлхийн болон “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийн концертыг 11 дугаар сарын 17,18-нд Улсын Филармонийн тоглолтын танхимд тоглох гэж байна. Тоглолт хоёр хэсэгтэй бөгөөд эний хэсэгт үзэгчдийн сэтгэлд хоногшсон шилдэг кинонууд болох “The good the bad and the ugly”, “Pearl Harbor”, “Terminal”, “Malena”, “Playing love”, “Алтан өргөө”, “Pirates of the Caribbean”, “Аравт”зэрэг киноны хөгжмөөс толилуулах бол түүний дараагаар нийт 10 зохиолоос бүтсэн тус киноны хөгжмийг сонсох боломжтой. Тоглолтод Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга Удирдаач Д.Нямдаш, Д.Түвшинсайхан Б.Батбаатар нар удирдах болно.
“Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийг Улсын Филармонийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр бичсэн бөгөөд зөвхөн тус кинонд зориулан өөр өөрийн онцлог бүхий 10 өөр хөгжмийн бүтээл бичжээ.
Тоглолтын тасалбарыг Филармонийн билетийн касаар болон https://www.ticket.mn/event/337/ сайтаар худалдан авах ба Unitel-ын хэрэглэгчид 100GG оноогоор 5000₮ хөнгөлүүлэн авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012,70148012, 88004849, 99196623-с лавлана уу.
-
2017 оны 11 сарын 10
2017 оны 11-сарын 16-19-ний өдрүүдэд бөмбөгтэй хоккейн ахмад тамирчдын Дэлхийн цомын тэмцээн /Bandy Old Boys World Cup/ Финлянд улсын Лаппинранта /Lappeenranta/ хотод зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд энэхүү тэмцээнд манай улсын ахмадын шигшээ баг анх удаа оролцох гэж байна. Энэхүү тэмцээнд ОХУ, Швед, Финлянд болон Эстони улсын нийт 10 баг оролцох юм.
Монголын бөмбөгтэй хоккейн холбоо нь 2002 онд байгуулагдаж, 2003 онд Олон улсын бөмбөгтэй хоккейн холбооны гишүүнээр элссэн. 2006 оноос хойш манай улсын бөмбөгтэй хоккейн шигшээ баг ДАШТ-ний Б хэсэгт тоглож байгаа бөгөөд энэ оны 1-сард Швед улсад зохион байгуулагдсан ДАШТ-нд манай баг амжилттай оролцож хүрэл медаль авсан байна.
Бөмбөгтэй хоккейн спорт нь эрчимтэй хөгжиж байгаа өвлийн багийн спортын төрөл бөгөөд олимпийн төрөлд орох боломжтой юм. Олон улсын бөмбөгтэй хоккейн холбоо (FIB) нь 2022 өвлийн олимпийн үеэр бөмбөгтэй хоккейн танилцуулах тоглолт хийх талаар БНХАУ-ын олимпын хороотой ярилцаж байгаа.
-
2017 оны 11 сарын 10
Дэлхийн сая сая гоо үзэсгэлэнт авьяаслаг миссүүд эх орноо төлөөлөн өрсөлддөг ”Miss Supertalent of the world” буюу “Дэлхийн Авьяаслаг миссийн тэмцээн” өнгөрсөн 10-р сард БНСУ-ын Сөүл хотноо амжилттай зохион байгуулагдаж, манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Бөртэ-Үжин нь нэгдүгээр байр эзэлжээ.
Мисс А.Бөртэ-Үжин нь уран нугаралтаараа зохион байгуулагчдын төдийгүй шүүгчдийг бишрүүлсэн бөгөөд тус тэмцээний нэгдүгээр байр эзлэсэний зэрэгцээ “K-pop Bornstar Hall”-д урилгаар суралцах эрх, “Daegu Haany” их сургуулийн хүндэт төлөөлөгч, “K-Beauty Cluwenco”-ын хүндэт төлөөлөгч, “Supertalent Duty free shop”-ын зар сурталчилгааны нүүр царай, “Supertalent World record”-ын хүндэт төлөөлөгч, “CNK internet news”-ын хүндэт төлөөлөгч, “Red Angel World Pr”-ын зар сурталчилгааны төлөөлөгчөөр тус тус шалгарсаны зэрэгцээ 2018 оны Пёонгчанг ”Өвлийн Олимпын” нээлтэнд оролцох эрхтэй болсон байна.
Дашрамд дуулгахад дээрхи тэмцээнд манай улсаас 2014 онд мисс Э.Азбилэг, 2016 онд А.Сайхантамир нар эх орноо төлөөлөн оролцож Дэд байрын эзэд болцгоож байсан билээ.
-
2017 оны 11 сарын 09
Улсын Филармонийн Баянмонгол биг бэндийн CITY SWING классик жазз тоглолт энэ долоо хоногт буюу 2017 оны 11 сарын 09-нд 19:00 цагаас улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглогдох гэж байна. Sammy Nestico, Glenn Miller, Billy Strayhorn, Luiz Bonfa, Gordon Goodwin, Cole Porter, Duke Ellington нарын хөгжмийн зохиолчдийн бүтээлээс толилуулна.
Тоглолтын хөтөлбөрт:
· Black Orpheus
· A Few Good men
· Samba del Gringo
· Raphsody in blue
· Brazil
· Night and day
· String of Pearls
· Take the Train
· Moonlight Serenade
· Warm breeze
· Tuxedo Junction
· Samantha
· Harlem Nocturne
· Sting of Pearls зэрэг олон алдарт жазз бүтээлүүд багтсан байна.
Тоглолтонд удирдаач С.Саруул-Од /МУСТА/, дуучин Н.Наранбаатар /МУСТА/, Ц.Хулан /МУСТА/, П.Өнөржаргал /МУСТА/, Б.Номин-Эрдэнэ /Шуранхай хамтлаг/, Б.Солонго нарын уран бүтээлчид оролцох ба тоглолтын хөтөлбөрт дэлхийн жазз хөгжмийн төмөөхөн төлөөлөгчдийн бүтээлүүдээс гадна монгол уран бүтээлийг жазз хөгжимд хөрвүүлэн бичсэн бүтээлүүд тоглогдоно.
Тоглолтын тасалбарыг 1800-1900 үнэгүй хүргэх ба Филармонийн касс, www.ticket.mn болон Shangri La Mall, Emart, Hi Fi Records-д байрлах TicketBox-уудаар худалдаалагдаж байна. Юнителийн хэрэглэгч тоглолтын тасалбарыг 100 GG оноогоор 5000 төгрөг хямдруулан авах боломжтой.
-
2017 оны 11 сарын 09
Хөмсөгөө шивүүлснээр гоё сайхан, цэвэрхэн цэгцтэй харагдахаас илүү цаг хэмнэх сайн талтай. Тиймдээ ч сүүлийн үед бүсгүйчүүд хөмсөгөө өөрийн мэт харагдуулах шивээсийг сонирхох болсон.
-
2017 оны 11 сарын 08
Монголын рок попын ертөнцөд 20 жилийн турш хит дуунуудаараа “ноёрхсон” “Guys” хамтлагийн А.Төгсбаяр өөрийн соло уран бүтээлээ туурвиж эхэлжээ.
-
2017 оны 11 сарын 08
Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван медальтай Б.Янжаа охин “Авьяаслаг Шведүүд”
-
2017 оны 11 сарын 08
Монголын Үндэсний Циркийн сурагчдын амралтанд зориулсан тоглолт эхэлжээ. 11 сарын 4-ний өдрөөс сурагчдын амралтанд зориулан олон гайхалтай үзүүлбэрүүд багтсан “Гайхамшигт циркийн тоглолт” тоглоход бэлэн болоод байгаа юм байна. Энэхүү тоглолтонд Монголын жүжигчдийн олон улсад тоглогддог шилдэгийн шилдэг үзүүлбэрүүд багтсан бөгөөд цухас дурьдахад Монте Карло тэмцээний шагналт акробатын үзүүлбэр, дэлхийд цөөхөн тоглогдсон амь дүйсэн агаарын цагираг, аварга могойн үзүүлбэр болон олон жилийн дараа дахин тоглогдож буй хүнд жин, хүч тамирын гайхамшигт үзүүлбэр, хүүхэд багачуудын хайртай алиалагч, хачирхалтай илбийн үзүүлбэр гэх мэт нүд хужирлам олон сайхан үзүүлбэрүүд тоглогдох нь.
Тоглолт 11 сарын 4, 5 буюу энэ долоо хоногийн бямба, ням гаригт 15 цагаас Монголын Үндэсний Циркт болох ба тасалбарын үнэ 6000₮-өөс эхэлнэ. Тасалбарыг циркийн билетийн касс болон 1900-1950 лавлахаар үнэгүй хүргүүлэх боломжтой. Мөн UNITEL –ийн хэрэгчид циркийн билетийн касснаас 100GG –ээр нэг тасалбарыг 50% хямдралтайгаар худалдаж авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 80996811 99906811 дугаараас
www.facebook.com/MongolianNationalCircus хуудаснаас тус тус лавлаарай.
-
2017 оны 11 сарын 08
2017 ОНЫ ЦАГААН САРААС ЭХЛЭН НААДАМ, БАЯНГОЛ ДҮҮРЭГ “ХАТАН ТУУЛЫН ХИШИГ” БАРИЛДААНЫГ ОРОЛЦУУЛАН НИЙТ 19 БАРИЛДААНЫ ЧАНСАА ТООЦСОН БАЙДАЛ
(2017-11-07)
Д/д Овог Нэр Цол Чансаа
1 Оргих Хангай у.х 25108
2 Баярхүү Бат-Өлзий у.х 18029
3 Өлзийтогтох Бат-Орших у.г 16663
4 Нэгдэл Жаргалбаяр у.з 13916
5 Намсрайжав Батсуурь у.а 13853
6 Цэдэв Содномдорж у.а 12515
7 Рэнцэнбямба Пүрэвдагва у.а 12478
8 Баатархүү Пүрэвсайхан у.з 12082
9 Эрдэнэбат Даш.Э у.н 10500
10 Мягмар Бадарч у.х 10210
11 Чинчулуун Хөхчирэнгэр у.н 10178
12 Эрдэнэбилэг Энхбат у.н 10045
13 Төрөө Баасанхүү у.х 9600
14 Лувсандорж Цэрэнтогтох у.н 9003
15 Энхтөгс Оюунболд у.а 8384
16 Хүрэл-Очир Гантулга.Х у.х 7885
17 Бат-Өлзий Бат-Эрдэнэ.Б у.н 7563
18 Болдбаатар Батжаргал.Бо у.н 7497
19 Пүрэв Бүрэнтөгс у.а 7472
20 Баатар Амарзаяа у.н 7465
21 Бэрдмурат Серик у.н 7003
22 Балган Хишигбаатар у.н 6830
23 Нацагсүрэн Золбоо а.х.а 6727
24 Найдан Түвшинбаяр.Н у.х 6380
25 Батзориг Батмөнх.Б у.з 6145
26 Батбаяр Даваа-Очир а.а 6087
27 Дорж Анар у.н 5915
28 Чимэдрэгзэн Санжаадамба у.ав 5910
29 Дэлгэрсайхан Амарсайхан.Д у.н 5755
30 Баттулга Соронзонболд у.з 5695
31 Бадамсамбуу Ганхуяг.Б у.н 5445
32 Сүхбаатар Мөнхбат у.ав 5383
33 Дармаа Тамир у.н 5205
34 Чотон Баянмөнх.Ч у.н 5125
35 Галсан-Очир Ганжад у.н 5010
36 Гунаажав Эрxэмбаяр у.ав 4930
37 Цэнд-Аюуш Цогт-Эрдэнэ а.а 4900
38 Булган-Эрдэнэ Түмэндэмбэрэл а.з 4820
39 Малш Еркебулан а.а 4795
40 Чулуунбат Цогбаяр у.н 4695
41 Батнасан Гончигдамба у.г 4665
42 Чулуунбаатар Батчулуун у.н 4660
43 Шүxэрт Уламбаяр у.х 4605
44 Батмөнх Сангисүрэн у.н 4600
45 Оюун Гантулга.О а.х.а 4600
46 Шоовдор Дарханбат а.х.а 4525
47 Лут Батзориг.Л у.н 4495
48 Дамдинпүрэв Бат-Эрдэнэ.Д у.х 4425
49 Шархүү Пүрэвгарьд а.а 4386
50 Батцэнгэл Чимэдвандан у.н 4278
51 Жаргалсайхан Дагва-Очир у.н 4160
52 Төмөрбаатар Пүрэвсүрэн а.а 4125
53 Шоовдойхүү Шинэбаяр.Ш у.н 3975
54 Нурлан Мустафа а.а 3960
55 Базаргүр Бадамсүрэн у.н 3925
56 Жаргалсайхан Алтаншагай.Ж а.а 3840
57 Тогтохмэнд Сайханжаргал а.а 3815
58 Эрдэнэбилэг Энх-Амгалан а.з 3805
59 Чагнаадорж Ганзориг.Ч у.н 3745
60 Жаалаа Наранбаатар.Ж а.а 3745
61 Батсүх Зоригтбаатар.Батсү а.х 3724
62 Алтанбагана Цацабшир у.х 3695
63 Эрдэнэбилэг Ууганбаяр.Э а.а 3665
64 Цэрэнбат Сандагдорж а.а 3655
65 Цэдэнбазар Одбаяр у.н 3580
66 Амар Батмөнх.А у.н 3522
67 Чинзориг Эрдэнэсайхан.Ч а.з 3513
68 Цэндзэсэм Чимэддорж.Ц у.н 3385
69 Нямдорж Ганбаатар у.г 3340
70 Лхагваа Лха-Очир у.н 3340
71 Балдиржамц Тайван а.а 3305
72 Жаргалсайхан Чулуунбат у.н 3265
73 Бат-Эрдэнэ Хаш-Эрдэнэ а.а 3215
74 Төрмөнх Бэгзсүрэн а.а 3145
75 Бат-Очир Одгэрэл у.х 3110
76 Бааран Отгонбаатар.Б а.а 3082
77 Цэдэндорж Мөнхбаяр а.а 3070
78 Төмөрбаатар Санчир у.з 3020
79 Дамдин Тогтохжаргал а.а 3010
80 Дамдинсүрэн Пүрэвдорж.Д а.х 2960
81 Батсуурь Бат-Орших.Б а.а 2950
82 Мөнхсайхан Өсөхбаяр у.з 2945
83 Мөнхбат Даваасүрэн а.з 2935
84 Бүрнээ Баянмөнх.Бү а.а 2920
85 Дамба Тангад а.х.а 2880
86 Шараа Мөнх-Од а.а 2855
87 Ганпүрэв Ганбаатар.Г а.а 2790
88 Авирмэд Хосбаяр а.а 2705
89 Дашзэвгэ Баасандорж Бу у.з 2675
90 Хадбаатар Мөнxбаатар.Х у.а 2665
91 Цогбадрах Бямба-Очир а.х.а 2603
92 Пүрэвжав Мөнхбат.П а.а 2580
93 Цэрэндорж Ганбат.Ц а.х 2545
94 Лхагвасүрэн Гантулга у.н 2520
95 Даваасүрэн Аззаяа а.х 2515
96 Болд Эрдэнэхүү.Б а.х.а 2505
97 Наранцэцэг Энхжаргал а.х 2500
98 Цэвээнпүрэв Адъяа а.а 2490
99 Шар Мөнгөнбаатар а.х.а 2455
100 Пүрэв Өсөхбаатар а.з 2395
101 Энхбат Тулга.Э а.а 2325
102 Шагдарсүрэн Чинтулга а.х 2315
103 Баасандорж Болдбаатар.Б а.з 2285
104 Төрбат Ядамсүрэн.Т а.а 2260
105 Батсүх Уугандаваа а.а 2242
106 Ганжуур Батням а.а 2235
107 Шукра Нямсайхан а.н 2235
108 Бэгз Мижидсүрэн а.х.а 2230
109 Өрнөхбаяр Сүхбат.Ө а.х.а 2225
110 Лхагвасүрэн Шинэбаатар у.н 2215
111 Улагпан Береке а.х.а 2210
112 Жанцан Бат-Эрдэнэ у.г 2200
113 Төмөр Дүүрэнсаран а.х 2200
114 Батжаргал Хадбаатар а.а 2160
115 Нямаа Батзаяа у.х 2155
116 Ганболд Баасандорж у.н 2140
117 Батсайхан Дэлгэрсайхан у.н 2140
118 Лхангаажав Цээсүрэн а.а 2140
119 Баярсайxан Батжаргал.Ба а.х.а 2140
120 Баатарпүрэв Ганбаатар а.а 2130
121 Будаа Батсайхан.Ар а.х 2115
122 Өлзийбат Даваабаатар у.х 2100
123 Нямпүрэв Батсайхан.Н а.а 2085
124 Батсүх Баатарболд а.н 2055
125 Болор-Эрдэнэ Номиндалай а.х.а 2050
126 Мөнхжаргал Бямбадорж а.з 2050
127 Лхагвасүрэн Энхсаруул а.н 2040
128 Гэлэгжамц Өсөхбаяр д/а 1955
129 Батчулуун Хашбат а.а 1920
130 Нэргүйбаяр Эрдэнэчулуун.Н а.а 1915
131 Усных Батгэрэл а.а 1900
132 Батцэнгэл Эрдэнэбаяр.Бат а.з 1885
133 Намсрай Баттүвшин а.а 1880
134 Дашдорж Цэрэнтогтох.Д ц.а 1860
135 Лхагваа Батсайхан.Л а.з 1860
136 Батсүх Батдорж а.а 1855
137 Баянмөнх Шаравнямбуу а.а 1850
138 Батсугар Зоригтбаатар.Батсу а.а 1755
139 Доржсүрэн Батсүх а.х 1750
140 Намсрай Ганзориг.Н а.а 1730
141 Жамсран Ням-Эрдэнэ а.з 1720
142 Өлзийсайхан Батзул а.х 1720
143 Сүхбаатар Батсуурь.С у.н 1715
144 Лхамаа Балдорж а.а 1690
145 Ганболд Болдгэрэл а.з 1690
146 Энхбат Сумьяабат а.н 1685
147 Очирбат Түмэн а.з 1640
148 Алгаа Мягмаржав.А а.х 1640
149 Пүрэвжав Даваадорж а.з 1630
150 Балжинням Суманчулуун а.а 1620
151 Наранцэцэг Бүрэнбаатар у.н 1600
152 Балжинням Мөнх-Эрдэнэ.Б а.а 1595
153 Пүрэвсүрэн Батхуяг.П а.а 1590
154 Баянзул Цэдэнсодном а.а 1580
155 Мандах Адьяахүү а.х 1565
156 Шаравдорж Отгонтөгс а.а 1555
157 Сэргэлэн Ариунбилэг а.х.а 1545
158 Ишдорж Ёндонсамбуу у.н 1530
159 Энхмэнд Өлзийсайхан.Э а.н 1530
160 Шоовдойхүү Тогтохбаяр у.н 1510
161 Энхтөр Баасанжав а.з 1500
162 Хэвэлхүү Энхчулуун а.х 1495
163 Гүрзул Ганцоож а.а 1470
164 Сүхбат Оргилбаатар а.з 1465
165 Цэрэгбаатар Эрхэмбаяр а.х 1445
166 Ганболд Ганням а.х.а 1430
167 Тодсайхан Мөнх-Эрдэнэ.Т а.н 1430
168 Жигжидсүрэн Бямбадоньд а.н 1425
169 Хүрэлбаатар Батбаяр.Х а.а 1415
170 Цогтбазар Заяатүшиг а.н 1415
171 Ширбазар Жаргалсайхан у.г 1410
172 Ганзориг Жамбалдорж а.н 1405
173 Мөнхжаргал Батбаатар а.х 1390
174 Амгалан Саруулсайхан а.а 1385
175 Доржсүрэн Бадамгарав а.а 1380
176 Буянтогтох Пүрэвдорж.Б а.н 1350
177 Дашзэвэг Амаржаргал а.а 1340
178 Гомбосүрэн Отгонбаатар.Го а.а 1330
179 Батбаяр Бат-Амгалан а.а 1330
180 Сүхбаатар Ерөөлт а.а 1295
181 Ганбаатар Энхбилэг а.х 1280
182 Дагвадорж Азжаргал у.а 1275
183 Дагвасамбуу Бямбасүрэн а.з 1275
184 Алтангэрэл Отгонбаатар.А а.а 1270
185 Алтангэрэл Давааням а.а 1270
186 Идэр Мандах а.н 1265
187 Бадрахгэрэл Анхжаргал а.х 1255
188 Нармандах Жаргалбат а.а 1245
189 Алтангэрэл Алтанхуяг.А у.н 1245
190 Ядамсүрэн Бумбаяр а.х 1245
191 Энх-Амгалан Ариунбуян а.х 1200
192 Хутаг Цогтгэрэл а.н 1190
193 Тулгаа Сүрэнжав а.а 1185
194 Пүрэврагчаа Жаргалсайхан.П а.х 1185
195 Төмөртогоо Түвшинтулга а.х 1175
196 Эрдэнэцогт Ванданцэрэн у.н 1170
197 Оюунбааmар Мөнх-Эрдэнэ.О а.н 1160
198 Сандагдорж Галданцогт а.н 1150
199 Оргодол Үйтүмэн а.х 1145
200 Батсүх Насандэлгэр у.н 1140
201 Пүрэвдорж Батсүх.П а.а 1135
202 Гансүх Хишигбат а.з 1125
203 Сарангэрэл Буянсүрэн а.н 1125
204 Мөнхтуяа Батцэнгэл а.з 1120
205 Пүрэвдорж Эрхэмжаргал а.а 1105
206 Батмөнх Бадамдорж.Б а.х 1105
207 Батжаргал Лхагвадорж.Б а.а 1095
208 Оюунбаатар Мөнх-Ирээдүй.О а.х 1070
209 Ганболд Анхбаяр а.х 1060
210 Мөнхцэнгэл Амарсанаа а.н 1050
211 Бямбасүрэн Баатарсүрэн а.з 1030
212 Түмэнбаяр Буянжаргал а.а 1020
213 Хүрэлбаатар Оргилболд.Х а.а 1015
214 Банзрагч Ганзориг а.н 1015
215 Ганболд Өсөхбаяр а.а 985
216 Ширнэндорж Алтангэрэл.Ш а.х 985
217 Төрмөнх Дүгэрдорж а.н 985
218 Мөнхжаргал Бэлгүтэй а.н 980
219 Чойжилсүрэн Мөнхтогтох а.а 965
220 Лхагвасүрэн Отгонбаатар а.з 940
221 Жаргалсайхан Дэлгэрсайхан а.х 925
222 Батжаргал Чинбат.Б а.н 920
223 Даш-Очир Энхбат.Д а.а 920
224 Энхмэнд Ширнэн а.н 905
225 Батсүх Энхсайхан а.х 900
226 Содномцэрэн Майнбаяр.С с.з 890
227 Насанцогт Баярбаатар а.а 865
228 Оюунгэрэл Бундхорол а.з 850
229 Шомбон Баяржаргал а.н 835
230 Бат-Очир Гончигтавхай а.а 830
231 Мөнхтөр Лхагвагэрэл а.х 825
232 Оюунгэрэл Наранбаатар.О а.х 825
233 Базарсад Отгонцоож а.н 825
234 Даваацэрэн Бямбацогт а.а 815
235 Цогтоо Лхагвасүрэн у.н 810
236 Доржханд Хүдэрбулга а.а 810
237 Энхтөр Мөнхбаатар.Э а.а 810
238 Бямбадорж Заяамандах у.н 805
239 Цогтоо Мөнхбаяр.Цо а.а 790
240 Найгалсүрэн Загархорол а.н 790
-
2017 оны 11 сарын 07
Сурагчид энэ сарын 3-наас 9-ны хооронд амарч буй. Энэ хооронд Монгол Улсын Хүүхэлдэйн театр хүүхэд багачууддаа зориулж дараах тоглолтуудыг зохион байгуулж байна.
-
2017 оны 11 сарын 07
Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн орон зай, үзэгч, сонсогчтой “GUYS” хамтлаг энэ жил 20 “насныхаа” ойтой золгож байна.
-
2017 оны 11 сарын 06
Испанийн Барселон хотод энэ сарын 8-наас 13-ны өдрүүдэд болох “Каса Азийн кино фестиваль”-д анх удаа Монголын таван уран сайхны кино гарах гэж байна. Гурав дахь жилдээ зохион байгуудагдаж буй уг фестивальд Монгол Улс 10 гаруй уран сайхны кино илгээжээ. Үүнээс Монголдоо саяхан нээлтээ хийсэн, Академийн дээд шагнал гардуулах 90 дэх удаагийн Оскарт Монгол Улсыг төлөөлөн анх удаа өрсөлдөх эрх авсан “Чингисийн хүүхдүүд”, Франц улсад зохион байгуулагдсан “Нэг улсаас нэг кино” наадмаас “Олны таашаалд нийцсэн Гран при”, Оросын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод зохион байгуулагдсан “Мөнгөн Акбузат” кино урлагийн наадмын “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг хүртсэн “Ээж” кино болон “Рэкет”, “ТҮЦ-ний охид”, “Өвлийн тууж” уран сайхны кино сонгогдсон байна.
Энэ талаар “Соёлын дистрибьютер” компанийн захирал, доктор Д.Цэнгэлээс тодруулахад “Уран бүтээлчдийн зүгээс анх удаа наадамд оролцож байгаа кино найруулагч болон продюсерүүдийг урих шаардлага тавьсан учраас энэ сарын 8-нд “Рэкет” киноны продюсер Б.Тайшир, “ТҮЦ-ний охид” киноны найруулагч Д.Галбаяр нар тус наадамд оролцоно. Испани оронд 100 гаруй монголчууд ажиллаж, амьдардаг гэсэн албан бус тоо бий. Тиймээс тэнд амьдарч буй монголчууд маань Монгол киногоо зорин очиж үзэх боломжтой. Өмнө нь Монголоос цөөн тооны кинонууд томоохон наадмуудад оролцдог байсан бол одоо олноороо зөвхөн онцлох орноор оролцож буй онцгой үйл явдал болж байна. Энэ бүхэн сүүлийн хоёроос гурван жилийн тасралтгүй хамтын ажиллагааны үр дүнд бий болж байгаа” гэдгийг хэлж байв. Мөн “Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр Францын Висоул хот, Щвейцарын Присбург, Солонгосын Бусаны олон улсын хүүхэд, залуучуудын кино наадмын захирлуудыг урьж, хамтын ажиллагааны хүрээнд ирэх жил, тус хотуудад 5-10 Монгол кино сонгогдож, онцлох орноор оролцуулахаар болсон байна.