"The HU" хамтлагийн “Gereg” тоглолт ирэх есдүгээр сар АНУ-ын хэд хэдэн хотод болохоор төлөвлөгдсөн билээ. Тэгвэл Нью-Йорк, Сан Франциско, Санта Ана, Сан Антонио, Сан Диэго, Брүклин зэрэг долоон газарт болох тоглолтын тасалбар зарагдаж эхэлсэн эхний шөнөдөө дууссан байна. Тасалбар худалдаж авч чадаагүй иргэд багагүй бухимдаж, дургүйцлээ илэрхийлсэн байна.
Тоглолтын тасалбар 25 ам.долларын үнэтэй зарагдсан байна.
Сэтгэгдэл (1)