Япон Улсын Хоккайдо мужийн Хигашикава хотноо энэ сарын 1-8-нд Олон улсын “Дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн фестиваль” амжилттай болж байна. Тус фестивальд 22 улсын 24 баг оролцсоноос манай улсын баг шүүгчдийн нэрэмжит шагналд багаараа тэргүүн байр, нийт багш сурагчдын үнэлгээний дүнгээр дахин түрүүлж үнэмлэхүй амжилт гаргасан байна.
Тодруулбал, "Шинэ эхлэл" дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Индира, 11 дүгээр ангийн сурагч А.Ариунбаяр, 10 дугаар ангийн сурагч Б.Мөнх-Оюу нар тус эх ороноо төлөөлөлн оролцсон юм. Эдгээр сурагчид Монголд болсон шалгаруулалтад багаараа тэргүүлж, Япон Улсыг зорьсон бөгөөд багийн гишүүдийг МГЗНХ-ны ерөнхийлөгч Ц.Батбаатар, менежер Ж.Баярмагнай нар удирдан ажиллаж байга аж.