Хувцас загварын шоу ертөнц тэр дундаа эмэгтэйчүүдийн дотуур хувцасны загварыг тодорхойлогч “Victoria's Secret” шоу тайзнаа дахин амилахгүй талаарх мэдээлэл цацагдаад байна. Тодруулбал, “The Daily Telegraph”-д Австралийн загвар өмсөгч Шанина Шейк ярилцлага өгөхдөө “Харамсалтай нь энэ жил манай шоу болохгүй. Гэхдээ цаашдаа үргэлжилнэ гэдэгт итгэхийг хүсэж байна” гэж хэлжээ.
Шлуны нэгээхэн хэсэг болох загвар өмсөгч нь ийнхүү ярилцлага өгсөн боловч шоуны зохион байгуулагчдаас албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
тус шоуны зохион байгуулагч Эд Разекийг трансжендер, plus-size моделиудыг хэтэрхий гадуурхлаа гэж олон удаа шүүмжилсэн юм. Гэвч Эд Разек өөрийнхөө байр суурийг бат хамгаалсан юм.