Дэлхийн алдарт зохиолч Айн Рэндийн “Миний худалдаж авсан нөхөр” зохиолыг хүргэж байна. Миний худалдаж авсан нөхөр
Би энэ өгүүллэгийг бичих учиргүй байсан юм... Зөвхөн чив чимээгүй байснаараа л би энэ бүхнийг даван туулсан. Өөрийгөө дуугүй байлгахийн тулд магадгүй энэ хорвоо дээрх ямар ч бүсгүй туулж гараагүй тэр их зовлонг би тэссэн юм. Харин одоо би ярьж эхлэхээр шийдсэн. Yнэндээ одоо нууцаа дэлгэх нь ямар ч утгагүй ч гэсэн надад итгэл найдвар байсаар байгаагаа би саяхан мэдсэн юм. Миний эцсийн ганцхан найдвар. Надад одоо их цаг үлдээгүй байгаа. Амьдрал хов хоосорч, эрлэгийн үүдэн дээр оччихоод байхад хамгийн эцсийнхээ боломжийг ашигласныг минь буруутгах хүн гарахгүй гэж би найднам. Бүх юм дуусахын өмнөх ганцхан боломж... Тийм учраас би энэхүү нууцаа бичэхээр шийдсэн юм. Би Гэнрид хайртай байсан. Одоо ч хайртай. Өөрийнхөө тухай өнгөрсөн амьдралынхаа тухай хэлж чадах ганцхан юм маань гэвэл юрдөө л энэ. Миний амьдрал гэвэл юрдөө л Гэнри. Энэ хорвоо дээр хайрлаж, дурлаж үзээгүй хүн нэгээхэн ч үгүй биз ээ!. Гэхдээ хайр гэгч чиний ухаан санаа, зүрх сэтгэл гээд бүхэл хил хязгаарыг төвөггүй давж чаддаг юм билээ. Би түүнтэй хэрхэн танилцаж байснаа огт боддоггүй юм. Надад угаасаа чухал ч биш. Би түүнтэйгээ уулзах учиртай л байсан, тэгээд л бид учирсан. Хэзээ, яаж яагаад түүнийг хайрлаж эхэлсэн, хэрхэн түүнийг хайрладагаа ухаарсаныгаа бол бүр ч мэдэхгүй. Миний мэдэх юм гэвэл амьдрал маань хоёрхон үгнээс бүрдэж байсан.
"Гэнри Стаффорд". Тэр өндөр туранхай, бас хэтэрхий үзэсгэлэнтэй хүн байсан юм. Тэр маань асар их хүсэл тэмүлэлтэй байсан ч тэрийгээ хэзээ нэг цагт анзаарч байсан гэж боддоггүй. Байгалиас л тэр чигээрээ төрсөн хүн байсан. Yргэлжилсэн их хүсэл мөрөөдөл түүнд бурхнаас заясан байсан юм. Гэнри миний л мэдэх хамгийн төгс төгөлдөр, ухаалаг эр. Бүхэл хамт олон даяраа түүнийг гайхан бишэрдэг байхад тэр бусад хүмүүсийг шоглон хөхөрч чаддаг байлаа. Бага зэрэг залхуу, бас няхуур. Гэхдээ түүнийг юу ч цочроож чадахгүй. Өөртөө шүүмжлэлтэй бас итгэлтэй ханддаг ч бусадтай тохуурхангуй ихэмсэг байдлаар харьцдаг байсан юм. Мэдээж манай жижигхэн хотын охин бүр түүн рүү хошуурдаг байлаа. Тэр хүн бүртэй нээлттэй сээтгэнэдэг байсан нь охидыг галзууруулах дөхдөг байв. Гэнрийн аав нь түүнд томоохон бизнесээ орхисоныг Гэнри зовлон төвөг багатай ч хангалттай мөнгө олж чадахуйцаар зохицуулан эрхэлдэг байжээ. Тэр нийгэм хамт олонтойгоо харьцахдаа, хатагтай нартай сээтэгнэхдээ, ном сонин уншихдаа гаргадаг эелдэг байдал, төгс тоомжиргүй байдлаараа бизнесээ эрхэлдэг байсан. Ноён Барнс бас нас ахисан хуульч, хуучин анд маань нэг удаа "Тэр боломжгүй залуу... Би түүний хайрлах бүсгүйд атаархана... Харин түүнтэй гэрлэх бүсгүйг өрөвдөнө" гэж их л бодлогоширонгуй дуугаар надад хэлж байсан юм. Тухайн үедээ бол би ганц ноён Барнсын ч биш олон хүний атаархалыг төрүүлсэн. Гэнри Стаффорд намайг хайрласан. Тэгэхэд би дөнгөж 21 настай, хамгийн сайн их сургуулиудын нэгийг төгсчихөөд байсан юм. Би эцэг эхийнхээ үлдээсэн үзэсгэлэнтэй эдлэн газарт, уугуул хотдоо ирж амьдрахаар шийдсэн маань ямар ч учиртай байсан юм бэ дээ. Ойрын ямар ч хамаатангүй надад үлдсэн тэр эдлэн газар том, тансаг, бас сайхан том цэцэрлэгтэй байлаа. Би тэндээ өөөрөө өөрийнхөөрөө амьдарсаар бүр дасчихсан байв. Энэ өггүллэгтээ би хамаг л үнэнийг хэлж байгаа учраас би өөөрийгөө үзэсгэлэнтэй сайхан байсан гэдгээ ч хэлэх хэрэгтэй болов уу. Бас бусдаас илүү цэцэн цэлмэг гэдгээ ч би мэддэг байсан юм. Ер нь ухаалаг хүн өөрийнхөө ухаалгийг яаж ч байсан мэддэг шүү дээ. Хүмүүс бүгд л намайг "Дэндүү сайхан, ухаалаг охин", "асар их ирээдүйтэй бүсгүй" гэлцдэг байсан ч гэсэн миний өөрийнхөөрөө занд маань нэг их дуртай байгаагүй шиг санагддаг. Би Гэнри Стаффордод хайртай байлаа. Миний насныхаа эцэст ойлгож авсан зүйл бол ердөө л энэ. Тэр миний амьдрал байсан юм. Хэзээ нэгэн цагт өөр хүнийг хайрлаж чадахгүй гэдгээ би үргэлж мэддэг байсан. Тэр маань ч үнэн байжээ. Магадгүй хүн хүнээ тэгж их хайрлаж болохгүй, дэмий байдаг байх. Гэхдээ одоо хэнбэгуай ч надад тэгж хэлээд нэмэргүй болжээ. Тэр миний амьдрал байсан юм байж. Стаффорд ч надад хайртай байсаан. Бүр чин сэтгэлээсээ. Энэ бол түүний амьдралдаа анх удаа инээлгүйгээр харсан зүйл нь байсан юм. "Би өөрийгөө хайрын өмнө ийм хүчин мөхөс амьтан болчихно гэж хэзээ ч боддоггүй байжээ" гэж тэр маань заримдаа зөөлхөн хэлдэг байв. "Чи минийх байх учиртай. Ирнэ, яагаад гэвэл би өөрийнхөө хүссэн бүгдийг авах гэж хорвоод төрсөн хүн. Харин чи бол миний хорвоогоос хүсэх цорын ганц зүйл" гээд гарын маань хурууны өндөгнөөс мөр хүртэл маань үнсэж байсныг нь би мартдаггүй юм. Би бол түүн рүү харахдаа энэ хорвоо дээр өөр юуг ч мэдэрч чадахаа больдог байлаа. Түүний хөдөлж байгаа нь, ааш аяг нь, дуу хоолой нь гээд бүгд л намайг чичрүүлж орхидог... Yүн шиг их сэтгэлийн хөдлөл, хүсэл биед чин нэг орчихвол хэзээ ч гардаггүй юм билээ. Сүүлчийн амьсгал л үүнийг төгсгөл болно. Энэ мэдрэмж чиний биеийг чинь ч шатаж дуустал оршино. Дахин шатах юу ч үлдээгүй байхад ч тэр мэдрэмж бадамланассаар л байх болно. Тэгээд л аз жаргал эхэлнэ дээ. Дэндүү их жаргал... Би нэг өдрийг бүр тод санаж байна. Yер усаар ямар баян байдаг билээ дээ... Яг л тийм их нартай нэгэн өдөр байсан юм. Тэр бид 2 савлуур дээр тоглож байлаа. Бид 2 цав цагаан хувцастай, урт нарийн тавцангийн 2 талд нь зогсчихсон, олсноос гараараа чанга гэгч нь атгачихсан нэг талаас нөгөө тал руу нисэх мэт савлуурдаж байлаа. Бид маш хурдан савлаж байснаас болоод олс хачин этгээд дуу гаргаж, би амьсгалж ч чадахгүй болчихсон байсан юм. Дээшээ... Дооошоо... Дээшээ... Дооошоо... Дэрэвгэр банзал маань өвдөгнөөс ч дээш гарч нисэн байхад тэр маань "илүү хурдан, илүү хурдан" хэмээн хашхирч байлаа. "Дээшээ... Гэнри дээшээ..." гэж би хариулсан. Цамцных нь цээж онгорхой, ханцуйгаа тохой хүртлээ шуучихсан тэр маань ямар ч үзэсгэлэнтэй харагдаж байгаав дээ...Гараараа олсноос барьчихсан түүний хөнгөн шингэн хөдөлгөөн, хүчтэй уян бие нь савлуурыг дор нь л хөдөлгөчихөж байлаа. Yс нь салхинд намираад л...Амьсгалж ч чадахгүй, тэр хурц наранд байхдаа би өмнөө байгаа залуугаас өөр юуг ч мэдрэхгүй байж билээ. Дараа нь хэн хэндээ юу ч хэлэлгүйгээр савлуурын хамгийн өндөр цэгээс хамаг хурдаараа үсрэн буусан. Газарт унахдаа бид 2 гар хөлөө бяцхан шалбалцгаасан боловч тэр тухай хэн маань ч бодох сөхөө байсангүй. Тэр намайг тэвэрч савлуур дээр байхад ч мэдрэгдээгүй тэр их галзууралтайгаар үнссэн юм. Энэ нь бидний анхны удаа үнсэлцэж байсан явдал биш боловч, би тэр үнсэлтийг хэзээ ч мартахгүй. Түүний гарт байгаагаа бодохоор би бараг ухаан алдчихаж байлаа. Би түүний мөрийг чанга гэгч нь базаж (урт хумс маань цусийг нь гартал хүчтэй базсан байлаа.) түүнийгээ үнссэн. Дараа нь хүзүүг нь... цамцных нь онгорхой заханд хүртэл үнссэн...
Тэр үед бидний бие биендээ хэлсэн ганц л үг нь түүнээс гарсан байлаа... Зөөлхөн шивнээ... "Үүрд ийм байна” гэж хэлээч... Yүрд "Дараагийнх өдөр тэр ирсэнгүй. Yдэш хүртэл сэтгэлээ чилээн хүлээлээ. Байхгүй. Дараагийн өдөр нь ч бас тэр үзэгдсэнгүй. Харин миний зүгээс жаахан ч болов анхаарал татахыг хүсэн явдаг, өөртөө итгэлтэй нэгэн залуу дарах өдөр нь намайг дуудаж янз бүрийн юмны тухай эцэс төгсгөлгүй мэт юмс ярьсаар байснаа сүүлд нь “Нээрээ сониноос, Гэнри Стаффордын бизнес аюулд учирсан гэнэ лээ. Их л чухал хэцүү юм болсон гэж хүмүүс ярилцаж байна” гэж хэллээ. Маргааш нь би тэр муухай мэдээг бүхнээр нь сонсож билээ. Гэнри бүр үгүйрч дууссан байлаа. Тэр өөрөө юу ч үгүй хоосроод зогсоогүй, маш олон хүнд хувь заяа, асар их мөнгө төлөх учиртай үлдсэн байлаа. Гэхдээ энэ нь түүний буруу биш байжээ… Зүгээр л болчихсон юм байж. Хүн бүр тэрийг нь мэдэж байсан хэрнээ бүгд л түүнийг буруутгаж байв. Түүний дампууралтай хамт түүний нэр төр, ажил хэрэг, ирээдүй бүгд нь шалбаагт унасан юм. Түүний компани сүйрсэн нь манай хотынхныг хэсэгтээ л баясгаж байв. Зарим нэг нь Гэнриг өрөвдөх боловч, ихэнх нь баяртай байлаа. Хүмүүс Гэнриг хүндлэхийн зэрэгцээ атаархдаг байж… Эсвэл тэд түүнийг хүндэлдэг болохоороо ч атаархдаг байсан биз. Би нэг хүн “ Одоо тэрнийг ямар нүүр гаргахыг нь харах юмсан” гэж байхыг сонсож байлаа. Бас өөр нэг нь “Ха ха, шившигтэй юм” гэнэ...Маш олон хүмүүс намайг ч бас зүгээр байлгасангүй. “Гэнри тэр Ирэнэ Вилмэрын юунд нь болдог байна аа.” Паци Тиллинс гэгч алдартай сээтэн хүүхэн олон хүний санал бодлыг нэг өгүүлбэрээр хэлчихэж байсан юм. Харин одоо Хатагтай Хью манай нийгмийн тэргүүн хүмүүсийн нэг (гэм нь хүнтэй гэрлүүлэх 3 охинтой) надад “Чи цагаа олж зугаацсан нь болсон юм. Угаасаа би тэр залууг нэг л бүтэхгүй амьтан гэж мэдээд байсан юм аа” гэж хэлж байна. Паци нүүрээ будангаа хажуугаас нь “Тэгэхээр хонгор минь, дараагийнх нь хэн бэ?” гэх нь дуулдана… Эдгээрийн аль нь ч надад ямар ч нөлөө үзүүлэлгүй байж чадсан юм. Би ямар ч гэсэн нөхцөл байдлыг ойлгож, энэ сүйрэл үнэхээр Гэнриг дахиж босож ирэхгүй болгож уу, үгүй юу гэдгийг мэдэхийг л хүсч байсан. Миний хүндэлдэг нэгэн бизнесмен санамсаргүйгээр миний бүх асуултад хариулчихав. “Гэнри уг нь үнэнч шударга сайхан залуу байгаа юм”гэж тэр нэг найздаа ярьж байсныг нь би санамсаргүй сонсов. “Гэхдээ одоо аль болох хурдан өөрийгөө буудах л түүний нэр төрийг аварч чадах биз”… Тэгээд л би бүхнийг ойлгов. Би удаан ч бодсонгүй, мөрөн дээрээ нэг юм авч хаячихаад л тэднийх рүү хамаг хурдаараа гүйж билээ. Түүнийгээ харсан даруйдаа би өөрийн эрхгүй айн чичэрсэн. Би түүнийгээ бараг л танисангүй. Ширээн дээр сууж байгаа чулуун нүүр, хөдөлгөөнгүй нүд түүнийх минь гэхэд итгэмээргүй байлаа. Сандлынх нь хажуугаар түүний нэг гар нь амьгүй юм шиг унжиж хурууных нь өндөг нь үл мэдэг чичэрнэ. Намайг орж ирэхийг ч тэр мэдсэнгүй. Би түүн рүү очоод толгойгоо өвдөгнийх нь завсар хийн сөхрөн унав. Тэр хэсэг дагжин байснаа гарыг минь хүчтэй татаж намайг босгоод“Гэртээ харь, Ирэнэ” гэж хүйтэн утгагүй өнгөөр хэллээ. “Тэгээд дахиад хэзээ ч битгий эргэж ирээрэй”.“Чи надад хайргүй юм гэж үү, Гэнри” гэж би өөрөө ч мэдэлгүй шивнэв. “Одоо бидний хооронд юу ч болохоосоо өнгөрсөн гэдгийг чи ойлгохгүй байна гэж үү? ”гэж хэлэхэд түүний дуунаас нь зовлон шаналал, уур уцаар ханхалж байсан. Би ойлгож байлаа. Гэхдээ би ойлгонгуутаа инээмсэглэсэн юм. Энэ бүгд түүний хэлсэн үнэн байх ямар ч учир байхгүй. Мөнгө одоо бидний хайрыг сатааруулах гэж оролдож байна. “Мөнгөн надаас Гэнриг булаах гэнэ ээ. Шог юм.” Би чанга гэгчээр инээж эхэллээ… Гэхдээ айдас дүүрэн инээдээр…
Хэрвээ чиний бүхэл амьдрал, утга учир, чамд байгаа ганцхан бурханыг чинь зөвхөн мөнгөгүй болсных нь төлөө орхи гэвэл инээд чин хүрэхгүй гэж үү. Тэр маань намайг сонсохыг хүсээгүй ч би сонсуулж чадсан юм. Хэр зэрэг удаан хэдэн цаг гуйснаа ч би мэдэхгүй байна. Тэр үгүйс гэсээр л байлаа. Тэр заримдаа зөөлхнөөр намайг орхихыг гуйж, заримдаа хүйтэн өнгөөр яв гэж хашгирч байв… Гэсэн ч би түүний нүдэнд нь байсан асар хүчтэй хайр хэвээрээ байсныг олж харсан. Тийм учраас явах тухай бодсон ч үгүй. Би түүний хөлд нь сууж “Гэнри Гэнри… Би чамгүйгээр амьдарч чадахгүй шүү дээ…чадахгүй” гээд уйлж байлаа. Гэхдээ л түүнийг намайг сонстол нь бас л зөндөө удсан… Гэхдээ цөхрөл ямагт замаа олдог юм билээ… Эцсийн эцэст тэр бууж өгсөн юм. Тэр гэнэт намайг тэвэрч нүүрийг минь нулимс, үнсэлт хоёроороо будаад “Тэгнээ… Ирэнэ...тэгнэ” гэж хэлээд чичэрч билээ. Түүний их хайр нь бүдийг нь дуусашгүй их сэтгэл хөдлөлөөр дүүргэсэн байлаа. Манай бяцхан хотынхны гайхширал Гэнригийн дампуурлаар дууссангүй. Тэд бидний тухай дуулахдаа ёстой нэг дэлбэрэх шиг болж байлаа. Эхлээд түүнд хэн ч итгэсэнгүй. Итгэх ч аргагүй байсан юм чинь… Тэд бүгд намайг галзуу солиотой мэтээр бодож байв. Гэхдээ үнээн, би хайрандаа галзуурчихсан байсан юм. Хатагтай Хью хүртэл над дээргүйж ирээд “Чи чинь галзуураа юу. Чи түүнтэй гэрлэж болохгүй, Ирэнэ… Энэ чинь тэнэг хэрэг… тэнэг…” гэж үнэн сэтгэлээсээ хэлж байсан. Тэр бүр хэлэх үгээ ч олохгүй байв. Түүний найз, өөрийгөө нэг их илэрхийлээд байдаггүй Ноён Броган хүртэл “Наадах чинь солиорчихож” гэж хэлж байсан юм даг. Ноён Дэвис манай эцэг эх хоёрын хуучин анд надтай ярихаар ирлээ. Тэр намайг дахин энэ шийдвэрээ бодож үзэхийг хүсэв. Би өөрийнхөө ирээдүйг нөхрийнхөө өрийг төлөхдөө зарцуулах юм бол юу ч үгүй үлдэж хамраараа газар хатгана гэнэ. Ха ха ха. Би үүнйиг сонсоод инээхээс өөр юу ч хэлсэнгүй. Би дэндүү их жаргалтай байлаа. Хамгийн холын хараатай үгийг Ноён Барнэс хэлсэн юм. Тэр над руу бодлогоширсон нүдээр удаан ширтэж, амьдрал таньснийх нь ул мөр болж үлдсэн уйтгартай зөөлөн инээмсэглэлэээр мишээж "Чамайг дандаа ийм их баяртай байхгүй л болов уу гэж би айж байна, Ирэнэ... Ийм их хүсэл мөрөөдөл, дэврүүн тэмүүлэл сайн юм авчирдаггүй юм шүү!" гэж хэлсэн юм. Дараагаар нь тэр Гэнри руу эргэж "Стаффорд! чи өөрийнхөө алхах гишгэхийг мэдэж л яваарай даа..." гэж хүйтэн өнгөөр хэллээ. "Надад тэгж хэлэх тань илүүц биз дээ!" гэж Стаффорд түүнээс дутахгүй хүйтэн өнгөөр хариулсан юм. Ингээд бид гэрлэлээ. Зарим хүмүүс төгс аз жаргал хэзээ ч байдаггүй гэж хэлэх нь бий. Гэхдээ би тэр төгс аз жаргалыг амссан юм. Миний мэдэрч байсан тэр мэдрэмжийг аз жаргал гэхэд ч багадна... Би Гэнригийн эхнэр нь боллоо... Би одоо Ирэнэ Вилмэр биш Ирэнэ Стаффорд. Би гэрлэчихээд яг яаж байснаа санадаггүй юм. Ер нь юу ч санадаггүй юм. Хэрвээ хэн нэг нь ирээд надаас гэрлэх
ямар байсныг асуувал би ганцхан л үг хэлж чадна. "Гэнри". Тэр үргэлж тэнд байсан, надад өөр юу хэрэгтэй байх билээ дээ. Би өөртөө байсан бүхнийгээ зарж түүний өрийг дарж нэг ёсондоо түүнийг аварлаа. Бид одоо зөвхөн 2 биенийхээ төлөө амьдрах л үлдлээ. Өөр хэн ч биднийг ядраахгүй, зөвхөн бид хоёр. Хоёр хүний хамтдаа туулж болох хамгийн агуу амьдрал. Гэхдээ нэг их удалгүй ирээдүйнхээ тухай бодохоос өөр аргагүй болсон юм. Бид нэгэнт надад байсан хамаг мөнгийг үрж, миний байшин сав, үнэт эдлэлийг бүгдийг нь зарчихсан байсан учраас, өөр орлогын эх үүсвэр олох шаардлагатай болов. Гэнри их сургуулиа инженер мэргэжлээр төгссөн учраас энэ чиглэлээрээ ажиллах болов. Хэдий нэг их сүртэй ажил биш байсан ч урьд нь мэргэжлээрээ ажиллаж байгаагүй түүнд дажгүй л эхлэл байлаа. Манайх гэдэг айл нэгэн бяцхан сууцанд амь зогоох болов. Тэгээд л амьдрал эхэлсэн дээ. Түүнийг зохих ёсоор амьдруулах гэж би өөртөө байдаг хамаг хүчээ шавхаж байв. Гэнри заримдаа эрч хүчээ хуваарилж чаддагүй учир би түүний ажилд нь ч хүртрэл тусалж байсан. Маш чухал ажлынхаа тэг дунд нь явж байж буйдан дээр хэвтэж, сонирхолтой ном уншиж, тамхи баагиулан хэвтэх нь түүний хувьд байнга тохиолддог байв. Гэсэн ч би түүний ажлыг нь хийлгэх аргуудыг үргэлж олж чаддаг байсан бөгөөд тэр маань улам л илүү амжилттай ажилласаар байлаа. Би түүний энгийн нэгэн найз нь юм уу, зарц нь болж хувирахгүйг хичээж байв. Би түүний эхнэр нь бас амраг нь байж чадсан гэж итгэдэг. Би өөртөө тодорхой бус жихүүн байдлыг бий болгоcoн нь намайг түүнээс үл мэдэг холдуулж, түүний сонирхолыг нь улам хөдөлгөж чаддаг байсан. Гэрийн бүх ажлыг чухам хэзээдээ хийгээд байгааг минь тэр хэзээ ч анзаарч байгаагүй. Би түүний хувьд баталгаат бараа биш гэрийнхээ хатан хаан, нэгэн нууцлаг оршин тогтногч болж чадаж байлаа. Бид 2 гэрийн амьдралыг хэзээ ч анзаарч байгаагүй гэж би итгэл дүүрэн хэльe. Бид асар хүчтэй сэтгэлээр жигүүрлэсэн амрагууд байлаа...Тэгээд л болоо... Би түүний амьдралыг нь романс болгож чадсан. Би амьдралын өдөр хором бүрийг өөр өөр, сэтгэл хөдлөм болгож чадсан. Гэр маань амарч, идэж унтдаг газар бус, тэр маань тэмцэж, хожиж, эзлэн авах тоглоомыг тоглодог сэтгэл хөдөлгөсөн ордон байлаа. "Чам шиг бүсгүйг бүтээх гэж хэн бодож олдог байна аа, Ирэнэ" гэж тэр маань заримдаа хэлдэг байв. "Миний амьдарч байгаа нь зөвхөн чиний хүчээр юм шүү дээ" гэж хэлээд миний мөр хүзүүг маань гал халуун үнсэлтээр төөнөдөг байлаа. Би юу ч хэлсэнгүй. Би ер нь түүнд хэзээ ч сэтгэлээ бүхлээр нь үзүүлж байгаагүй юм. Эр хүн өөрийгөө бүсгүй хүний бүх амьдрал гэдгийг мэдээд хэрэггүй байдаг юм. Гэхдээ л Гэнри үүнийг мэдэрдэг байсныгнь би мэднэ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа биднийг үл ойшоосон өнгөөр угтсан хотынхон маань арай эелдэгээр хандаж эхлэв. Гэхдээ тэмцэл, хөдөлмөр, ганцаардлаас өөр зүйлгүй байсан эхний хэдэн жилүүдэд би ганцаараа л Гэнриг хөтөлж явсан юм. Тэр жилүүдэд түүнд надаас өөр хэн ч хэрээгүй байсан гэдгийгээ би ам бардам хэлнэ. Манай гэрээр байнга ирдэг зочдын нэг нь миний сайн анд ноён Барнс бөгөөд тэр бидний амьдралыг анхааралтай ажиглаж, бидний үл бүтэх аз жаргалыг гайхдаг байв. Нэг удаа тэр "Ирэнэ, хэрвээ тэр чамд хайртай байхаа больчихвол яах вэ?" гэж асуусан юм. Би хамаг хүчээ гарган байж "Дахиж наад тухайгаа битгий дурс, зарим юмнуудыг ярих ч хэрэггүй, дэндүү муухай байдаг юм" гэж хэлж билээ. Цаг хугацаа урссаар... Гэвч бидний хайр хол хөндий болохын оронд улам бүр агуу болсоор байлаа. Бид одоо 2 биенийхээ харц, хөдөлгөөн, үйл хөдлөл бүхнийг уншиж чаддаг болсон байв. Түүний ажлын өрөөний камин зуухны өмнө бид үдшийг өнгөрөөх дуртайсан. Би дэрэн дээр сууж, хивсэн дээр хэвтэж байгаа түүний толгойг өвдөг дээрээ тавиад дүрэлзэх галын элчинд удаан гэгч нь үнсэлцдэгсэн. "Хоёр хүн яаж ингэж нэг нэгэндээ тохирдог байна аа гэж би хааяа боддог юм аа, Ирэнэ" гэж тэр заримдаа хэлнэ. Бид ингэж дөрвөн жил амьдарсан юм. Бүтэн 4 жил төгс аз жаргал, ухаангүй дурлал. Тийм их аз жаргал хүн болгоны амьдралд тохиолддог ч юм уу мэдэхгүй. Тэгээд бодох нь ээ одоо би өөрийгөө зовж байна гэж хэлэх эрхтэй эсэхээ бас сайн мэддэггүй юм аа. Би амьдралд асар өндөр үнэ төлсөн нь үнэн ч, амьдрал надад бас агуу их аз жаргалыг бэлэглэж байсныг би мартдаггүй ээ! Миний туулж өнгөрсөн зовлон жаргал 2 ер нь л яг тэнцэх байх....
Бид 2 нийгмийн амьдралд дахин орж эхэллээ. Хүмүүс бид хоёрын жигтэй дурлалыг үзээд магадгүй урьдынхаасаа илүүтэйгээр хүндэлж харьцдаг байсан байх. Генриг хүн болгон л хүндэлж байдаг, хаа сайгүй урьж залдаг болов. Түүний ажлын амжилт ч ахиж, ямартай ч хамгийн сайн инженерүүдийн тоонд зүй ёсоор багтдаг болсон байлаа. Түүн шиг хөгжилтэй сонирхолтой хүнийг зөвхөн мөнгө төгрөггүйгээс нь болоод нийгэм түлхдэггүй юм билээ. Ийнхүү өөдөр хоног аз жаргалтай өнгөрч байтал тэр явдал болсон юм... Энэ бүхнийг би амьдарч туулсан юм чинь тэвчэж чадах зориг надаас гарна аа... Манай хотод нэгэн шинэ бүсгүй үзэгдэх болов. Түүний нэр нь Клэйр Ван Дален. Тэр нөхрөөсөө салсан, Нью-Йорк-д амьдардаг нэгэн байсан бөгөөд Европоос буцаж явахдаа манай хотод байдаг холын хамаатныдаа зочлохоор ирсэн байлаа. Би хамгийн анх удаа түүнийг бүжгийн үдэшлэг дээр харж билээ. Тэр яг эртний уран баримал шиг уран гоо биетэй, алтан шаргал арьс гал улаан уруултай бүсгүй байж билээ. Хав хар үсээ голоор нь хувааж шулуухнаар самнасан бас урт ээмгийг эвтэйхэн нь аргагүй зүүсэн байлаа. Түүний уян намуухан хөдөлгөөн нь биеийг нь ясгүй мэт харагдуулж, гар нь яг л урт тууз шиг намбалзан харагдаж байв. Тэр маш энгийн хувцасласан боловч тэр л энгийн байдал нь 1000 ногооноор ч үнэлэмгүй өвөрмөц байлаа... Тэр үнэхээр гайхалтай үзэсгэлэнтэй бүсгүй байсан юм. Манай хотынхон нөгөө бүсгүйн хөлд гайхал бахархалаа харамгүй шидэлцгээж байв. Аргагүй дээ, бид үнэхээр түүн шиг бүсгүйг урьд хожид харж байсангүй. Тэр бүх хүмүүстэй эелдэг даруухнаар харьцаж байсан ч нүүрэнд дээрх хуурамч инээмсэглэл нь бусдын хайр хүндлэлд хэдийнээ дасаж, бүүр залхах болсныг нь бэлхэнээ харуулна. Гэнри түүн рүү харав... удаан гэгч нь тогтууханаар... Урьд нь түүнээс гарч байгаагүй тийм их бишрэл Клэйрийн хөдөлгөөн бүрийг ажиглах түүний харцнаас нь тодхон байсан юм...Тэр хоёр хэдэн удаа бүжиглэв. Yдэшлэг төгсөхөд нилээд олон залуус түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр яаран сандралдан түүн рүү очив. "За байз би сонгоно оо" гэж Клэйр сэтгэл булаам инээмсэглэн хэлэхэд түүний шинэ фенүүдийн нэг нь "Байгаа бүх хүнээс сонго" гэж хашхирав. "Байгаа бүх хүнээс ээ?" гэж тэр давтан хэлээд жаахан бодолхийлснээ "Тэгвэл би Ноён Стаффордыг сонголоо" гэв. Хэдийгээр Гэнри түүнийг хүргэж өгье гэж хэлээгүй боловч тэр бяцхан гайхав. Гэхдээ ямар үгүй гэлтэй биш... Ноён Барнс намайг гэрт хүргэж ирэв. Би Гэнриг буцаж ирэхэд нь Клэйрийн тухай юу бодож байгааг нь асуулаа. Тэр товч бөгөөд тодорхойгоор "Харин тийм. Сонирхолтой л юм" гэж хариулав. Би түүнийг энэ хариултнаас хамаагүй илүүгээр сэтгэл нь хөдөлсөн байсныг харсан боловч нэг их юм бодсонгүй. Дараагийн удаа бид үдэшлэгт уригдахад, Гэнри явах ямарч хүсэлгүй байлаа. Тэр ядарчихсан бас нилээд ажилтай байсан юм. "Ээ, Гэнри явья л даа. Биднийг хүлээж байгаа шүү дээ. Тэгээд ч тэнд олон хүмүүс байна. Харвингсынхан, Хатагтай Хью, хатагтай Брүүкс, Клэйр, Ноён Барнс гээд л" гэж намайг хэлэхэд тэр гэнэт бодлоо өөрчилж "Ерөөсөө явъя" гэв. Тэр орой Клэйр, Гэнри хоёр хэнээс ч илүүтэгээр бүжиглэв. Клэйр нуруу нь ил гарсан даашинз өмссөн байсан бөгөөд би Гэнригийн гар түүний торгон зөөлөн арьсанд үе үе хүрээд байгааг ажиглаж байв. Гэнригийн нүд рүү ямар ч саадгүй ширтэх тэр хар сормууст нүд намайг гайхшруулж билээ. Ширээн дээр хүртэл тэр хоёрыг нэг нэгэнд нь ойрхон суулгажээ. Үдэшлэгийг зохион байгуулагчид Клэйрийг баярлуулахыг хүссэн нь тэр байлаа. Yүний дараагаар Гэнри Клэйр-н очсон нэг ч үдэшлэгийг алгасангүй. Тэр түүнийг машинаар дагуулан явж, түүний амьдардаг хамаатных руу нь хүртэл утасддаг байв. Хичнээн ажилтай байсан ч хамаагүй тэр Клэйрийн театрт очих орой бүр тэнд очиж амждаг байлаа. Түүний нүдэнд нь догдлолоор дүүрсэн сонин харц байхыг би анзаарсан юм. Харин тэр гэртээ байхдаа ухаан зулаггүй ажиллаж, хаашаа ч юм яараад байдаг байв. Би бүгдийг алган дээрээ тавьсан юм шиг харж байв. Тэгээд үхтлээ гайхсанаас биш янзан бүрийн сэжиг төрж байсангүй. Yнэндээ тэр бодол миний толгойд яагаад ч орж ирэхгүй байлаа. Тэгээд л болоо. Тэгснээ Гэнри гэнэт л Клэйрээс хамаг холбоогоо таслав. Тэр гадагш гарахыг ч хүсэхээ байж, бүх урилгануудыг үгүйсгэдэг байв. Тэр гэртээ бүгэж суух болов... Харин тэр бүрзгэр харанхуйн цаана юу байснийг би харж байлаа. Айдас. Тэгэхэд л би бүгдийг ойлгосон юм. Түүний өөрийгөө татаж авах гэж оролдож байгаа нь надад үнэндээ ямар ч хамаагүй байлаа. Харин түүний барьц алдаж байгаа байдал нь... Тэр байдал л надад бүгдийг ойлгуулсан юм. Гэхдээ мэдээж тэр дор нь биш л дээ. Иймэрхүү юмс хэзээ ч нэг дор болдоггүй... Хамгийн анх удаа надад сэжиг төрөхөд цус минь царцах шиг болж дотор муухай оргиж байлаа. Дараа нь эргэлзэл... Энэ эргэлзэлийг үгүй болгох гэж хичээсэн нь намайг улам л ихээр зовоосноос нэмэр болсонгүй. Yүний дараагаар түүнийг анхааралтай ажиглаж эхлэсэн. Тэгээд л... Тэгээд л... Явдал учрийг яруу тодоор ойлгосон доо. Гэнри Клэйрд хайртай болсон байлаа... Тиймээ би өөрийнхөө хувь заяагүй хоёр гараараа энэ өгүүлбэрийг бичиж байна. Хүний амьдралд ярихад ч хэцүү тийм зүйлс тийм үе гардаг юм билээ. Yүнийг би тэр үед л ойлгосон юм. Тэгэхэд би толгойдоо хамгийн анх удаа буурал үс олж харсан... Дараа нь галзуурал. Би үнэндээ үүнд итгэж чадахгүй байлаа. Би энэ явдлыг болоод байсныг харж байсан ч гэсэн энэ бүгд миний толгой тархинд шингэж орж чадахгүй байлаа. Намайг эргэн тойрсон, над дотор байгаа тэр бүхэн эцэс төгсгөлгүйгээр, хэзээ дуусах нь мэдэгдэгхүйгээр унаж эхлэхийг мэдрэх ямар аймшигтай хэцүү байсан гээч... Би эхэндээ асар тайван байлаа... Аймшигтай тайван. Гэхдээ тэссэнгүй би уйлж эхэллээ. Зарим шөнө аргаа барахдаа би гарнаасаа цус гартал нь хазчихаж байж билээ... Энэ бүгд тамын эцэст би тэмцэхээр шийдсээн... Миний толгой дахь амьдралын дүр зураг тэр чигээрээ солигдож, хүйтэн харанхуй айдас намайг бүрхэн авав. Гэхдээ би хамаг болоод эцсийн хүчээ шавхан бослоо... би "Хүн авааль нөхрөө ингэж амархан явуулчихаж болохгүй" гэж өөртөө хэлсэн. Тэр нэгэн цагт минийх байсан юм чинь дахиад минийх болохыг хэн байг гэхэв. Би түүний сэтгэл зүрхэнд нь яг юу болоод байгааг тодорхой харж байлаа. Эхлээд тэр Клэйртэй жаахан сээтэгнэсэн. Мэдээж тэр үед түүний хувьд ямар нэг ноцтой юм бодогдоогүй. Шинэ хүн түүнд сонирхолтой санагдалгүй яахав. Тэр хайр дурлалын тухай зүүдлээ ч үгүй байтал тэр нь аргагүй хүрээд ирсэн. Yүнийг мэдсэн даруйдаа тэр энэ бүгдийг эцэслэхээр шийджээ. Ингээд бид хоёулаа тэмцэж эхлэв. Би түүний төлөө, тэр өөрийнхөө эсрэг. Бид хоёулаа удаан гэгч нь тэмцсэн ч... бид чадсангүй ээ. Тэмцэж байсан тэр үедээ тэр хэзээ ч надтай хүйтэн хөндий харьцаж намайг гомдоож байгаагүй. Тэр надтай үргэлжийнхээрээ зөөлөн намуухан харьцаж байв. Би ч баяр баясгалантай байсан бөгөөд... урьд урьдийнхаасаа улам илүү сайхан сэтгэл татам байх гэж оролдож байсан. Гэхдээ би түүнийг нэг ч хором буцааж, сэтгэлийг нь татаж чадаагүй юм даа. Бүх юм дууссан байлаа."Гэнри, хоёулаа энэ үдэшлэг рүү явна аа!" гэж би нэг удаа их л шийдэмгий түүнд хэллээ. Бид хоёр сүүлийн үед болсон бүх үдэшлэгийн урилгийг буцааж байсан юм. Ингээд бид тэр үдэшлэгт явлаа. Тэр Клэйрийг тэнд харав. Би ч түүнийг болгоомжтойгоор ажиглав... Yдэшлэгний төгсгөлд бид хоёулаа мэдэхийг хүсэж байсан юм аа мэдэж авав. Одоо хичнээн ч тэмцээд нэмэргүй болжээ. Би тэр шөнө унтсангүй. Би хичнээн хичээсэн ч хоолойг минь ямар нэг юм боочихоод болохгүй байлаа. "Бид хоёрын хэн нэг нь энэ тамыг насан туршдаа эдлэх хэрэгтэй болжээ... Харин би юу, Гэнри юу"... "Тэр зовох ёстой хүн нь би байх болно оо... Гэнри лав биш... Нэг л өдөр тэр надад хамаг юмаа хэлнэ. Тэгээд л би салчихая. Хэрвээ тэр намайг явуулахгүй гэвэл би тэрэнд урьдынх шигээ их хайртай биш болсон гээд хэлнэ. Харин надад энэ бүгдийг хийх чадал хүч байгаа болов уу"... Ямар ч гэсэн тэр надтай аз жаргалтай байхаасаа өнгөрчээ...Ингээд нэг орой түүнтэй цуг галын хажууд сууж байгаад би өөрийгөө хүчлэн байж "Гэнри, хэрвээ би чамайг хайрлахаа больсон гэвэл чи ях вэ?" гэж асуув. Тэр миний нүд рүү намуухнаар харснаа "Би итгэхгүй ээ" гэсэн...Цаг хугацаа явсаар байсан ч тэр надад үнэний тухай нэг ч үг цухуйлгахгүй байв. Би түүнийг ойлгохгүй байв. Тэр магадгүй намайг өрөвдөж байсан биз, гэхдээ л эрт орой хэзээ нэгэн цагт надад хэлэх л ёстой доо. Тэр маань намуухан чимээгүй хэвээрээ байсан ч би түүний арчаагаа алдаж цөхөрсөн нүд, цонхийж цайсан царайг харахдаа дотор минь муухай болдог байлаа. Ийм их сэтгэл хөдлөл эр хүньд ирэхээрээ хамаг ухаан санааг нь аваад явчихдаг юм. Би түүнийг буруутгахгүй ээ. Тэр дотроо хичнээн их зовж байсан ч ганц ч үг дуугарсангүй. Зүрх зүссэн тэр өдрүүд намайг бас шууд зүгээр орхисонгүй. Тэр юу вэ гэхээр Гералд Греи Англи язгууртан залуу байлаа. 30 эргэм насны, дэгжин, сайхан хувцасладаг, ихэмсэг, эелдэг, сээтэгнэхээс өөр мэргэжил байхгүй тэр залуу манай хотод зочилж ирсэн байлаа. Манай хотын олон бүсгүйчүүд түүнд дурласан байсан юмдаг. Харин тэр яагаад надад тэгж их татагдаад байсныг нь би мэдэхгүй ч тэр дургүйцлийг минь үл ойшоон над руу залгаж ярилцах гэж оролдсоор байлаа. Өглөө сэрэх бүртээ одоо л Гэнрийн үгийг дуулах болов уу гэж горьдсоор босож ирдэг байсан ч тэр өдрүүдэд надад тэр залуу бас л нэг ачаа болж байлаа. Би Гэнриг тэр тухайгаа ярих болов уу гэж удан хүлээсэн. Гэвч тэр юу ч хэлсэнгүй. КлэйрГэнритэй уулзах бүх нүх сүвийг хайж эрэлхийлж байсан боловч тэр Клэйртэй уулзаж болох бүх л боломжоос зайлсхийж байлаа. Манайх гэдэг айл үдэшлэгийн урилганд дарагддаг байсан. Эцэст нь Клэйр өөрийн гараа тусгай урилга Гэнри руу явуулсан боловч Гэнри зөвшөөрөөгүй. Ингэж байтал нэгэн өдөр би бүхнийг ойлгосон юм. Тэр л өдөр би өөрийнхөө хувь заяаг шийдсэн... Би нэг үдэшлэгт ганцаар явлаа. Мэдээжийн хэрэг Гэнри ажиллах ёстой гэж шалтаглан, муухай царайлаад гэртээ үлдсэн. Харин би үдэшлэгийг зохион байгуулж байсан дотно хүмүүсээ гомдоохгүйн тулд явахаар шийдсэн юм. Гэхдээ тэр үдэшлэг надад ёстой там шиг санагдаж байлаа. Явахад тохиромжтой цагийг хүлээн суух гэдэг тэвчээрийг минь шалгасан хэрэг байв. Гэхдээ тэр үдэшлэгт явсандаа би хэзээ ч харамсдаггүй...Би өрөөг голуур нь хуваасан гоёмсог хөшигний хажуугаар өнгөрөхдөө Хатагтай Хью, хатагтай Броган хоёрыг ярьж байхыг санамсаргүй сонсов. Тэд Гэнри, Клэйр, бас миний тухай ярьж байлаа.
-Ирэнэ түүний төлөө тийм ихийг төлсөн юм чинь яахав дээ. Гэнри одоо түүнийг орхиж явж болохгүй шүү дээ гэж хатагтай Хью хэлж байна.
-Би ч гэсэн тэгж бодож байна. Ирэнэ, чин үндсэндээ авааль нөхрөө худалдаж авсан юм шүү дээ. Гэнри одоо үхэх гэж байсан ч түүнийгээ үзүүлэх эрх түүнд байхгүй шүү дээ гэж хатагтай Броган хатагтай Хью-г дэмжих нь тэр... Би барьж байсан алчуураараа амаа таглав... Би одоо л учрыг ойлголоо... Би ганцаараа гэр лүүгээ алхав... Би нөхрөө худалдаж авсан... Авааль нөхрөө эд бараа шиг худалдаж авчээ, би. Yүнд л хамаг учир нь байж. Тэр одоо намайг орхиж явж ч чадахгүй.. Надад энэ тухай хэзээ ч ам нээхгүй... Тэр зовлонгоо өөртөө л хадгалах болно... Тэр надтай жаргалтай байхаасаа нэгэнт өнгөрсөн ч гэсэн насан туршдаа юу ч болоогүй юм шиг явах болно... Миний мөнгөнөөс болж... Хэрвээ тэр ярихгүй юм бол би ярих учиртай...Хэрвээ тэр мөнгө миний амьдралд байхгүй байсан бол би үүнийг хийхгүй байсан биз .Магадгүй би үргэлжлүүлэн тэмцэж, Гэнригээ буцааж авах байсан байх. Гэхдээ одоо бүгдийг мэдсэн хойно би чадахгүй ээ. Надад тэгэх зүрх байсангүй. Тэр хэзээ нэгэн цагт наддаа сэтгэлээрээ буцаж ирсэн ч гэсэн би түүнийг надад хайртайдаа буцсан уу, эсвэл миний өөрийнх нь төлөө золиосолсон бүхэнд талархан буцсан уу гэдгийг яж мэдэх билээ дээ... Тэр миний мөнгөний золиос нь болж байгаа эсэхийг би хэзээ ч мэдэхгүй болжээ...Би түүнийг сайн дураараа чөлөөлөх ёстой... яагаад гэвэл тэр надад дэндүү их өртэй учраас... Би түүний төлөө хэтэрхий ихийг золиослох чадалтай байсан учраас би нөхрийгөө хадгалж явах эрхгүй болсон байлаа. Би ямар ч гэсэн хөдлөх хэрэгтэй. Яах вэ? Салья гэх үү? Тэр мэдээж хүлээж авахгүй... Түүнд хайргүй гэж хэлэх үү? бүүр үнэмшихгүй...Малгайгаа толгой дээрээ байлгаж тэсэхээ болиод авахад бяцхан бороон дуслууд духан дээр минь үнсэж, зөөлөн салхи үсийг минь илбэж байлаа... Би шийдэв... Ямар ч гэсэн зүрхэн дээрээс нэг юмыг аваад хаячих шиг болов. Байшиндаа дөхөж очоод харвал Гэнригийн ажлын өрөөний гэрэл асаалттай харагдав. Би түүнд садаа болохгүйн тулд чимээгүйхэн гэртээ орж, түүний өрөөнөө хажуугаар өнгөрөхдөө зүрхийг минь зүссэн тэр нэгэн дууг сонсов... Чихэндээ итгээгүй би гэдэг хүн өрөөнийх нь хаалгаар харлаа... Гэнри ширээн дээрээ сууж толгойгоо базлан уйлж байлаа. Над руу харсан байсан нуруу нь гүн харууслаар дүүрэн нулимсыг нь гүйцээж чичрэн байв. Би хаалганаас ухасхийн холдохдоо ухаан санаагаа алдчихсан мэт болсон байлаа. .."Гэнри уйлжээ..."... "Гэнри одоо үхэх гэж байсан ч түүнийгээ үзүүлэх эрх одоо түүнд байхгүй шүү дээ..."Би өөрийнхөө юу хийх ёстойг сайн мэдэж байлаа. Тэр намайг өөрт нь хайргүй болсонд үнэмшигүй. Тэгэхээр би түүнд ямар нэгэн аргаар үнэмшүүлэх л хэрэгтэй. Би өрөө рүүгээ айдас хүйдэс, цөхрөл гунигаа дааж ядан орлоо. Өглөө нь харин сэрэхэд сэтгэл нэг л тайван... Тэр шөнө юуны тухай бодож хоносноо би энэ хорвоо дээр нэг ч амьд хүнд ярихгүй. "Ирэнэ, Юу бол оо вэ?" гэж Гэнри өглөө нүд рүү минь харангаа асуув. "Юу ч болоогүй ээ!" гэж би хариуллаа. "Онцгүй зүүд зүүдлээд... гэхдээ одоо дуусчихсан учраас санаа зоволтгүй" гэж би хэллээ. Миний тэр үед бодож чадах ганцхан зүйл гэвэл би Гэнрид өөрийнхөө худал хурмаг гэдгийг үзүүлэх боломж олох тухай л байв. Түүнийг ямар ч эргэлзээгүй болгох хэрэгтэй... Тэр боломж яг тэр өдөр хүрч ирсэн юм...Гадуур явж биагаад гэртээ буцаж ирэхдээ, Гэнригийн ажлын өрөөнөөс Клэйрийн дууг сонсов. Би гайхсангүй. Би хаалганд дөхөж очин түлхүүрний нүхээр нь тэднийг харж юу ярихыг нь тайвнаар сонсов. Сайхан шаргал хослол дээр тод ногоон алчуур тавьсан Клэйрг би харав. Тэр үнэхээр дэнүү үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Гэнри "Дахиад нэг удаа хэлье. Хатагтай Клэйр та манай гэрээс гарна уу! Би таныг харах ямар ч хүсэл алга. Та ойлгохгүй байна гэж үү?" гэх нь дуулдана.
"Yгүй би ойлгохгүй байна" гэж Клэйр чангаар хэлэв. Тэгснээ Гэнри рүү хөөрхөн нүдээ жижигхэн болгон хараад "Чи муу хулчгар новш" гэж удаахнаар хэллээ. Гэнри Клэйрийг ширтэн хэсэг зогссоноо түүн рүү нэг алхам ойртов. Түүний цайж цонхийсон нүүрнээс нь ялгаран харагдах уруул нь хаалганы нүхээр харж буй надад хүртэл харагдахаар чичэрч байлаа. "Яв даа!" гэж тэр хачин хахирган дуугаар шивнэв. Тэгэхэд нь Клэйр нүдээ том болгон бүрэн нээхэд, түүний өөрөөсөө хүртэл нуух гэж ядсан хүслэн, омог бас асар эмзэг сэтгэлнь харагдаж байлаа. "Гэнри..." гэж хэлэхэд түүний хоолой нь яагаад ч юм бие шигээ үзэсгэлэнтэй сонсогдоно. "Хатагтай Клэйр..." гэж Гэнри арай ядан хэлээд хойш ухрав. Клэйр түүн рүү дөхөнгөө "Гэнри... Чи ингэж 2 биенээ зовоох ямар хэрэг байгаа юм бэ?...Би чамд хайртай... Чамтай л байхыг хүсч байна" гэж хэлж байна. Гэнри үг ч дуугарах сөхөөгүй байхыг харсан Клэйр дуугаа өндөрсгөн муухан инээмсэглэж "Чи надад хайртай гэдгийг бид 2 хоёулаа сайнаас сайн мэдэж байгаа шүү дээ. Чи арай үгүй гэхгүй биз дээ?" гэж хэлэв. Гэнригийн нүдэнд зовлон тарчлал илээс ил харагдаж байхыг нь би удаан харж тэсэмгүй байлаа. Тэр ч үүнйигээ мэдээд нүдээ гараараа таглав. "Чи энд яах гэж ирсэн юм бэ???". "Яагаад гэвэл би чамд хайртай... чамтай хамт байхыг юунаас ч илүү хүсэж байна." гэж Клэйр хэлээд Гэнригийн мөрөн дээр нь гараа тавьж "Надад чи хайртай биз дээ" гэж шивнэнасуув."Тиймээ... тийм... тиймэээ!" гэж Гэнри чангаар хэлээд Клэйрийг галзуурсан мэт татанойртуулж уруул дээр нь озон озон үнслээ. Би гайхсангүй. Надад бүх юм урьд нь болжбайсан уым шиг л санагдав. Харин Гэнрийг өөр бүсгүй үнсэхийг харах... хэцүү байсанучраас би нүдээ аньсан... Тэгээд л болоо..."Ингэж хэлэхийг чин ямар их хүлээв ээ, би!" гэж Клэйр эцэст нь хэлээ Гэнрийг чангаартэврэв. Магадгүй хүсч байснаасаа ч чангаар тэвэрсэн байх. гэтэл Гэнри гэнэт Клэйрийг шийдэмгийгээр түлхээд..."Чи бид 2 дахиж уулзаж болохгүй..." гэж хатуухан өнгөөр хэлэв."Yгүй дээ... хонгор минь чи бид 2 өнөө орой уулзана...Орой 9 цагт би чамайг Холтос-т хүлээж байя.""Би очихгүй ээ!". "Чи мэдээж ирнэ.""яасан ч үгүй... хэзээ ч...""Чамаас гуйж байна шүү дээ Гэнри... 9 цагт!" гэж Клэйр хэлээд өрөөнөөс гарч явлаа. Би дөнгөж л хөшигний ардуур орж амжив. Клэйрийг явсаны дараа би Гэнригийн өрөө рүү шагайвал Гэнри сандал дээрээ толгойгоо базлан сул ойчсон байдалтай харагдана. Yсээ зогсоо зайгүй зулгаан байгаа хуруунуудаас нь би Гэнриг хичнээн их зовж байгаагаа харж байлаа...Ингээд надад боломж гарч ирлээ... Одоо л хөдлөх хэрэгтэй... Би өрөөндөө очиж малгай, цуваа тайвнаар тайлав. Би өрөөнөөсөө гарч шатаар уруудан Гэнри рүү явах гэж байснаа гэнэт зогтусав. "Чи мэдэж байна уу? хэнийг алдах гэж байгаагаа мэдэж байна уу, Ирэнэ?" гэж би өөртөө хэлээд гүн амьсгаа авлаа... Ширээн дээр минь Гэнригийн нэг зураг байдаг байсан юм... Түүний хамгийн сайхан гарсан зураг... Харин ард талд нь "Хайрт Ирэнэ-дээ. Гэнри. Yүрд мөнх" гэж бичсэн байдаг байлаа. Би зурганд хүрч очоод, газар өвдөглөн сууж түүнийхээ зургийг удаан гэгч ньширтэж залбирсан. Түүндээ мөргөсөн..."Гэнри... Гэнри..." гэж би шивнэхээс өөрийг хэлэх чадал надад үнэндээ байсангүй. Надад төлөвлөсөн бүхнийг хийх хүч чадал хайрлаач гэж би түүнээс гуйж билээ. Хэсэг хугацааны дараа би босож доод давхар луу явав. "Гэнри. Надад Хатагтай Кован захиа хүргүүлсэн байна. Өвдсөн гэнээ. Би оччихоод ирэе." гэж түүний өрөөнд орж хэлчихээд гарлаа. Хатагтай Кован гэдэг нь миний бүүр эртний нэг танил, манай хотоос 4 цагийн зайд амьдардаг бүсгүй. Би хааяахан очиж хуучилдаг байсан юм. "Би чамайг явуулмааргүй байна. Чи бүр цонхийгоод ядарчихаж... амрах хэрэгтэй" гэж Гэнри ер юу ч болоогүй юм шиг духан дээр минь гараа зөөлхөн тавиж хэлэв. "Миний бие маш сайн байна. Би явчихаад маргааш өглөө хүрээд ирнэ. "Би өрөөндөө утастай байсан учраас Гэнри миний ярихыг сонсож чадахгүй байх байв. Долоон цагийн үед би Гералд Грэй руу залгаж товч бөгөөд тодорхойгоор "Та 8.30-д Холтосд хүрээд ирэхгүй юу?" гэж хэлсэн юм."Юу... юу гэнээ? Оох, Хатагтай Стаффорд!" гэж гэнэтийн бэлэгт баярласан тэрээр барьц алдан сандран хэлж байна. Би ч олон долоон юм ярьсангүй уцаа тавилаа... Миний төлөвлөгөө маш хялбар. Гэнри 9 цагт Холтос-д Клэйр-тэй уулзахааар ирнэ. Тэгээд Грэй бид 2-ыг харна. Би шөнөжөнгөө байхгүй байна гэж хэлсэн болохоор тэр хараад уурлана. Тэгээд л тэр. Би тайвнаар хувцаслаж эхлэв. Би маш нямбай сайхан хувцаслахыг бодож хамаг тавгүй бодлоо гээхийг хүсч байлаа. Гялалзсан жижигхэн хиймэл чулуутай, мөнгөлөг өнгөтэй даавуун даашинзаа өмсөж, нүүрээ будав. Би хөөрхөн харагдахыг хүч байлаа. Гэхдээ тэгэхийн тулд маш их будаг шунх хэрэглэх хэрэг гарч билээ. Ингээд сууж байтал гэнэт толгойд минь "хэрвээ Гэнри Холтос-д ирэхгүй бол яах вэ? Тэр "Яасан ч үгүй гэж их л шийдэмгий хэлсэн шүү дээ. Тэр Клэйр-г эсэргүүцэж дөнгөх тийм их сэтгэлийн тэнхээтэй байвал яах вэ..." гэсэн бодол зурсхийн орж ирэв. Энэхүү гэгээн бодолд цочсондоо би гартаа барьж байсан энгэсэгний шаазан хайрцагаа газар алдаад хагалчихав. "Хэрвээ.. хэрвээ тэр ирэхгүй бол, тэр Клэйрт тийм ч их хайртай биш гэсэн үг. Тэгвэл би гэр лүүгээ хамаг эрчээрээ гүйж ирээд түүнийгээ тэврэн хамаг үнэнээ уйлан байж хэлнэ дээ." Ингэж бодоход өчигдөрөөс хойш хуурай байсан нүд маань том том дуслуудаар дүүрч зарим нь хацар даган урсав. Гайхалтай хэрэг шүү... Хүн итгэлээ алдаж, цөхрөнгөө барсан уед итгэл найдвар өчүүхэн төдий сүүмэлзэхэд сэтгэл хамгийн хэцүүгээр зовдог юм билээ. Би тайван байхыг хичээж хувцасаа өмсөж эхлэв. Гар минь учиргүй чичирч байсан учраас хувцасаа өмсөх гэдэг амаргүй даваа байлаа. хувцаслаж дуусчихаад аялалын том цуваа нөмөрч үдшийнхээ даашинзыг нуув. Гарч явахад минь Гэнри өрөөнөөсөө гарч ирэн цувны маань захыг чанга гэгч нь товчилж өгөөд, "Анхаарлтай яваарай! Битгий хамаагүй ядарчихаарай, Ирэнэ минь" гэж хэлж билээ."Санаа зоволтгүй Гэнри. Би зүгээр..." гээд би түүнийгээ үнссэн. Хамгийн сүүлчийн удаа... Ингээд л би гарч явсан... Харанхуй гудамжаар ганцаараа алхаж явахад хүйтэн салхи цувны минь доогуур гулгаж нүцгэн мөрөнд минь хурч байсаан... Зөөлхөн даавуу хөлийг маань илбэхэд би толгой дээгүүр, эгц алхах гэж байдгаараа хичээж байсан юм. Холтос гэдэг нь манай хотын хамгийн том шөнийн клуб байлаа. Нэг их муу нэрттэй газар биш байсан ч гэсэн яагаад ч юм хүүхнүүд нэг бол нөхөртэйгээ ирдэг эсвэл бүүр ирдэггүй байсан юм...
Ингээд гэр бүлээ цуцлуулах өдөр ирэв. ... Би дахиад л Ирэнэ Вилмэр боллоо. Нөхөртөөө үнэнч байж чадаагүйгээс болж салсан Ирэнэ Вилмэр. Тэгээд л болоо! Салахдаа Гэнри надад өгөх мөнгөнийхөө тухай ярьж эхлэхэд би юу ч авахгүй гэдгээ тодорхой хэлээд "Ноён Грэй чамаас илүү мөнгөтэй." гэж билээ. Гералд Грэй тэр өдрийн маргааш нь Нью Йорк явах байсан юм. Тэндээсээ Европ руу усан онгоцонд суух, би хамт явах ёстой байлаа. Тэр орой Ноён Барнэс намайг дуудлаа. Тэр сүүлчийн нэг сар хотоос гадуур байсан бөгөөд дөнгөж өнөөдөр л буцаж ирсэн байлаа. Тэгээд хамаг юмыг сонсчээ. "За Ирэнэ минь Би маш сонин юм сонссон. Чи надад тэр тухай ярих уу?" гэж тэр хоолойгоо чичрүүлэн байж хэлж билээ. "Яасан гэж Ноён Барнэс. Ямар ч сонин хачин юм энд байхгүй гэж би бодож байна. Би саяхан Гэнригээс салсан." гэж би тайвнаар хариулсан. "гэхдээ... ммм... Энэ бүгд нээрээ чиний буруугаас болж гэж үү? Чи үнэхээр буруутай юм уу?" "Хэрвээ та үүнйиг гэм буруу гэж дуудмаар байвал тэг л дээ. Би Гералд Грэйд хайртай. Тэгээд л тэр." Ноён Барнэсийн царай нь эхлээд улаан, дараа нь хөх дараа нь цав цагаан болов. Тэр удаан дуугүй зогссоны эцэст "Чи нөхөртөө хайргүй юм уу?" гэж асуусан. "Та Гэнри Стаффордын тухай ярьж байна уу? Тэр одоо миний хөхөр байхаа нэгэнт больсон. Тэгээд ч би түүнд хайргүй". "Ирэнэ..." гээд тэр цааш нь үргэлжлүүлэх гэсэн боловч нэг л болж өгөхгүй байгаа ньилт. "Ирэнэ... энэ бүгд үнэн байж яасан ч таарахгүй. Чамайг ийм юм хийгээгүй гэдгийг чинь би хүн бүрт хэлнэ". "Би чинь бурхан биш шүү дээ..." Тэр буцаж ухраад саарал толгойгоо харамсалтайгаар сэгсэрч "Ирэнэ, чи нөхөр шигээ хүнийг тэр тэнэг залуугаар солих ч хүн биш дээ." гэж цөхөрсөн дуугаар хэлж билээ. "Би тэгсээн, сольсон". "Чи, Ирэнэ, чи. Би итгэж үнэхээр чадахгүй нь ээ!". "Битгий итгэ л дээ. Хэнд хамаатай юм" гэж намайг хэнэггүй хэлэхэд Ноён барнэс дахиж энэ бүгдийг тэсэхээ больсон бололтой. "Тийм бол Би юу хэлэх вэ? Ирэнэ. Баяртай ирэнэ" гэж тэр удаахан хэлэв. "Баяртай" гэж би үл тоосон янзаар хариу хэлэв...Би цонхоор түүний цаашаа алхаж байгаа урьд урьдынхаасаа хүнд ядарсан харагдах дүрийг нь харж "Баяртай Ноён Барнэс...Баяртай.. Намайг уучлаарай..." гэж шивнэж байлаа. Гэртээ хамгийн сүүлд хоносон тэр шөнө би маш орой унтсан. Байшин тэр чигтээ харанхуй болсон хойно би чимээгүйхэн доод давхар луугаа явсан. Маргааш аягүй бол Гэнри-д баяртай гэж хэлж амжихгүй... Гэхдээ би түүнтэй салах ёс гүйцэтгэмээр байв. Би чимээгүйхэн унтлаганы өрөөний хаалгыг нээхэд Гэнри тайван унтаж байлаа. Би орлоо. Түүнийг харахын тулд цонхны хөшгийг жаахан нээж гэрэл оруулав. Тэгээд нэгэн цагт минийх байсан орны хажууд зогслоо. Нүүр нь тайван бөгөөд дөлгөөхөн, хав хар сормууснь хөдөлгөөнгүй, сайхан уруул нь харанхуйд цайрах нүүрэн дээр нь сийлсэн юм шиг үэсгэлэнтэй харагдаж байв. Би түүнд хүрч зүрхлээгүй учраас гараа болгоомжтойгоор дэрэн дээр түүний толгойны хажууд тавьсан. Тэгээд би газар өвдөглөн сууж уруулыг нь хичнээн үнсэхийг хүссэн ч Гэнри-г сэрэхгүйн тулд тэрийгээ дарж ядан сууж байлаа. Харин гарыг нь авч уруулдаа хүргээд "Гэнри... Чи юу хийснийг маань хэзээ ч мэдэхгүй...мэдэх ч ёсгүй... Аз жаргалтай амьдраарай! Харин би өөртэйгөө хамт нэг л зүйлийг авч явах болно. "Би Гэнри-д хайртай байсан" гэж хэлэх тэр эрхийг би өөртөө үлдээнэ ээ. Чамайг үхэн үхтлээ хайрлах тэр эрхийг би авч явна." гэж зөөлхөн шивнэсэн. Тэгээд би босч, хөшгийг хаагаад гарч явсан. Маргааш нь жихүүн саарал өдөр байлаа. Хааяхан хүйтэн бороо асгаж, зөөлөн салхи хөгшин саарал үүлсийг тэнгэр авчирсан тийм л өдөр байсан. Галт тэрэг орой 10.15 цагт явах байсан бөгөөд Ноён Грэй өглөө нь над руу залгаж намайг орой ирж авахыг хүссэн байлаа. Тэр аз жаргалаар бялхаж байгаа нь хэнд ч ойлгомжтой байсан юм. "Би өөрөө очиноо намайг харин буудал дээр хүлээж байгаарай!" гэж би хэлсэн. Аль хэдийн харанхуй болсн ч би өрөөндөө ганцаараа суусаар л байлаа. Өөрөө ч гайхмаар тийм их цөхрөл намайг тойрно. Би Гэнриг хүлээж байсан юм. Тэр хараахан гэртээ ирээгүй л байв. тэр Клэйрнд очиж эрх чөлөөтэй анхныхаа өдрийг өнгөрөөхөөр явсан байсан байх. Уг нь салах ёс хийх нэг их шаардлагагүй байсан ч гэсэн би үүрд явахынхаа өмнө түүнийг хармаар санагдаад болохгүй байлаа. Гэтэл Гэнри ирдэггүй... Би цонхны хажууд сууж хэдий хүйтэн байсан ч гэсэн онгойлгож гудамжийг харж суулаа. Бороо цутгаж байшингуудын дээвэр, явган хүний зам гялалзаж харагдана. Хааяахан өнгөрөх явган хүмүүс бүгд л нэг тийшээ учиргүй яарсан шинжтэй, цөхөрсөн ганцаардмал ч юм шиг харагдаж байсансан... Аль хэдийн 9.30 болсон ч, Гэнри гэртээ ирсэнгүй. Би цонхоо хааж жижигхэн цүнхэндээ авч явах зүйлсээ хийхээр суулаа. Надад боож баглаад байх сүртэй юм байсангүй. Нэг даавуу, хуримийнхаа даашинз толгойвч 2-ыг, ба Гэнри-н зураг. Ийм л хэдэн зүйлтэй би тэндээс явсан юм. Цүнхээ дурамжхан хааж байтал хаалганд түлхүүр дуугарах чимээ, дараа нь түүний хөлийн чимээ сонсогдов. Тэр хүрээд иржээ. Би малгай цув 2-оо өмсөж, цүнхээ авангаа "Би үүдний хонгилоор өнгөрөхдөө ажлынх нь өрөөний хаалгыг нээгээд л харчихая. Ганцхан удаа.. Гэнри намайг анзаарах ч үгүй." гэж бодож байлаа. Ингээд би доошоо бууж, үүдний хонгилд очин Гэнри-н ажлын өрөөний хаалгыг онгойлгож хартал өрөө нь хоосон байна. Би ч одоо яая гэхэв гэж бодоод үүд рүү алхан хаалганы бариулыг атгах тэр агшинд Гэнри-н тайван боловч гунигтай дуу "Ирэнэ, надад баяртай ч гэхгүй явах гэж байгаа юм уу?" гэх нь тэр. Эргэн харвал Гэнри зогсож байлаа. Дэндүү их сандарснаас хамаг хяналтаа алдчих дөхсөн би гэдэг хүн "Ааанхаа..." гэж утгагүй дуугаар хэлэв. Би 2 түүний ажлын өрөөнд орлоо. Зууханд гал асаажээ. Гэнри гуниг гялалзсан тод хар нүдээрээ над руу ширтэж "Ирэнэ, чи бид 2 үүрд салж байна. Магадгүй... Гэхдээ чи бид 2 нэг нэгэнтэйгээ учрах л хувьтай байсан шүү." гэв. Би дуугай л толгой дохилоо. Хэрвээ ямар нэг юм хэлчихвэл дуу хоолой маань хяналтнаас гарчих гээд хэцүү байсан юм. "Би чамд ямар нэг бурууг тохохгүй ээ, чамайг муулах ч үгүй. Ирэнэ. Тэр орой зоогийн газар болсон явдал бол... чи өөрөө ч анзаараагүй галзуурал байсан байх. Ямар ч гэсэн би чамайг тэр орой байсан эмэгтэй гэж бодохгүй байна". "Магадгүй тийм биз... Гэнри..." гэж би тэсч чадалгүй шивнэв. "Чи биш шүү дээ. Би чамайг үргэлж хайрлаж явсан тэр эмэгтэй чигээр чин л сэтгэл зүрхэндээ үлдээнэ." гээд Гэнри хэсэг дуугай болов. Би урьд нь хэзээ ч түүнийг ийм цөхөрсөн, чимээгүй байхыг нь харж байгаагүй шиг санагдана. "Амьдрал үргэлжлэх л болно. Би өөр бүсгүйтэй... чи өөр залуутай гэрлэнэ... тэгээд бүх юм мартагдана." гэж тэр маань үргэлжлүүлэн хэлээд гарыг маань атгана. "Гэхдээ чи бид 2 дэндүү жаргалтай байсан шүү!" гэж хэлэхдээ нүдэнд нь гэнэт гэрэл тусав. "Тийм ээ Гэнри!" гэж би шулуухан бөгөөд тайванаар хариулсан."Чи тэгэхэд надад хайртай байсан уу? Ирэнэ?""Аанхаа, хайртай байсан.""Гэхдээ тэр цаг нэгэнт өнгөрч дээ... юутай ч би чамайг хэзээ ч мартахгүй, Ирэнэ. Чадахгүй. Би чамайг бодох болно...""тэгээрэй Гэнри минь! Заримдаа намайг санаж байгаарай!""Чи жаргалтай байна биз дээ, Ирэнэ? Би чамайг жаргаасай гэж хүсч байна.". Тэгнэ ээ Гэнри!. Би ч адилхан. Магадгүй чамтай байсан шигээ тийм их жаргалтай байж ч мэднэ. Гэхдээ одоо чи бид 2 эргэж харж болохгүй ээ! Хүн чинь урагшаа харж амьдрах ёстой! Чи намайг жаахан ч гэсэн бодох уу? Ирэнэ"."Тэгнээ, би бодно, Гэнри. "Тэрний маань нүд харанхуй гунигаар дүүрсэн байхыг би харж байлаа. Би толгойгоо өргөж гараа Гэнрийн мөрөн дээр нь тавиад намуухан бөгөөд ихэмсэгээр "Гэнри, чи жаргах ёстой шүү! бас хүчтэй, ихэмсэг амьдрах учиртай. Гуниг харууслыг давж гарч чадахгүй тэр л хүмүүс гуниг харуусалтай амьдардаг. Чи бол амьдрал руу инээмсэглэж амьдрах хувьтайхүн.""За тийм дээ. Чиний зөв... бүх юм сайхнаар төгссөн шүү дээ. Энэ бүхэн чи бид 2ын альнэгнийх нь амьдралыг баллаж болох л байсан шүү дээ! Тэгээгүйд нь би баярлаж байна."Хэсэг дуугүй суусны дараа Гэнри"Ирэнэ минь баяртай! Чи бид 2 дахиж энэ хорвоо дээр ч бараг уулзахгүй биз дээ." гэжхэлсэн юм. Би одоо ч санаж байна."Амьдрал гэдэг чин богинохон шүү дээ, Гэнри" гэж хэлэхдээ би чичирч байсан. Гэнри-д анзааруулахгүйн тулд би "Гэхдээ хэн мэдэх вэ? бид 2 60 настайдаа уулзаж ч мэднэшүү дээ." гэж хурдхан шиг хэлэв. Гэнри инээмсэглээд, "Магадгүй ээ! Тэгээд 2уулаа энэбүгдийг ярилцаад инээж байхгүй юу!" гэв."Тийм ээ! Гэнри! 2уулаа инээлдэнэ." Тэр толгойгоо гудайлгаж гарыг маань үнсээд "Яв даа одоо, чи миний амьдралдтохиолдсон хамгийн сайхан зүйл байсан шүү!, Ирэнэ." гэж доор дуугаар шивнэсэн. тэртолгойгоо өргөж нүд рүү маань хараад "надад эцсийн удаа ганц ч гэсэн юм хэлэхгүйюм уу?" гэхэд нь би түүнийхээ нүд рүү нь харж байгаад хамаг сэтгэлээсээ нэг л хариултхэлсэн."Би чамайг хайрласан шүү, Гэнри!"Гэнри гарыг маань дахин үнсээд "Би жаргалтай байх болноо. Гэхдээ хэзээ ч тэр эмэгтэйтэйучраагүй байсан ч болоосой гэж хүсэх үе ч надад ирнэ. Амьдрал чин хатуу шүү дээ" гэжсул дуугаар шивнэлээ."Тийм ээ Гэнри!" гэж би товчхон хариулсан... Гэнри намайг өргөж үнсэж билээ. Түүний уруул нь миний уруул дээр, харин 2 гар маань түүний хүзүүг ороосон байсан. Хэзээ энэ хамгийн сүүлчин удаа байсан ч ямар ч гэсэнболсон юм. Одо хэн ч надаас тэр хормыг булааж авч чадахгүй.Гэнри надтай хамт гадаа гарлаа. Би хөлсний тэрэг дуудаж дотор нь суугаад, цонхоор нь харахад тэр довжоон дээр зогссоор л байсан юм. Зөөлөн салхи үсийг нь үлээж, харин тэрхөшсөн адил зогсож байсан... Ингэж би хамгийн сүүлчийн удаа түүнийг харсан юм.
Нүдээ аниж нулимсаа залгиад хичнээн ч явсан юм бүү мэд. Ямар ч гэсэн нүдээ нээхэд маань такси аль хэдийн буудал дээр ирж зогссон байлаа. Би мөнгөө төлж, цүнхээ аваад галт тэрэг рүү явав. Гералд Грэй намайг буудал дээр хүлээж байлаа. Тэр гоёмсог аялалын хувцас өмсчээ. Гартаа барьсан дуу алдам сайхан цэцгээ надад өгөхдөө, баяртай инээмсэглэлээ нүүрнээсээ арчиж чадахгүй байсан юм. Бид нэг их юм ч ярьсангүй галт тэргэнд суулаа. 10.15-н үед галт тэрэг хөдлөж эхлэв. Харанхуй цонхны цаагуур буудлын байшингууд, босоо шонгууд, харанхуй гудамжнууд ээлж дараагаар жирэлзэн өнгөрнө. Ингээд хот бидний ард хоцорлоо. Галт тэрэгний дугуй өнхөрсөөр...Бид 2 кабиндаа 2-уулахнаа байв. Ноён Грэй над руу нууцхан харж инээмсэглэхдээ намайг хариуд нь инээмсэглэх болов уу гэж бодсон нь илт. Би харин огт амьгүй мэт суусаар байв. Грэй "Ингээд арай гэж нэг юм хоёулахнаа үлддэг байна шүү" гэж шивнээд намайг тэврэхийг оролдсон боловч би түүнийг өөрөөсөө түлхэн холдуулав. "Байзнаарай, Ноён Грэй! Бид 2-т хангалттай цаг байна шүү дээ" гэж намайг хүйтнээр хэлэхэд Грэй "Яасан бэ Хатагтай Стаффорд? Yгүй ээ! хатагтай Вилмэр. Та чинь бүр цонхийсон байх чинь..." гэж үгээ зөөн асуулаа. "Яагаа ч үгүй ээ! Зүгээр л би жаахан ядраад" гэж би нөгөө л хүйтэн өнгөөр хэлэв. Бүтэн 2 цаг бид 2 чимээгүй, хөдөлгөөнгүй суулаа. Бидний эргэн тойронд байсан ганц чимээ гэвэл галт тэрэгний дугуй л байв. 2 цагийн дараа галт тэрэг анхныхаа зогсоол дээр зогссон бөгөөд би цүнхээ барин бослоо. "Хүүе, та чинь хаачих нь вэ?" гэж Ноён Грэйдуу нь цахиртан асуухад би юу ч хэлсэнгүй буув. Галт тэрэгнээс буусныхаа дараа би Грэйн сууж байсан кабинын онгорхой цонхон дээр ирж "За Ноён Грэй. Намайг нэг саятан СанФранциско-д хүлээж байгаа. Би таныг зүгээр л нөхрөөсөө салахын тулд ашигласан юм. Баярлалаа. Харин энэ тухай та хүнд үг хэлээд хэрэггүй биз дээ. Эс тэгвээс бүгд таныг шоолон хөхрөх болно шүү дээ." гэж хэллээ. Тэр амаа ангайн гацчихсан... Сэтгэл нь ямар их дундуур байсныг би шууд хараад л мэдэж байв. Гэхдээ жинхэнэ эр хүний зан гаргаж надад тэр бүх сэтгэл тавгүйцэлээ үзүүлсэнгүй. Харин "Танд тэгж тус болж чадсан бол би баяртай байна" гэж эелдэгээр хэлж чадаж билээ, Грэй. Яг энэ нөчид галт тэрэг хөдлөж,Грэй малгайгаа аван над руу даллаад алга болов. Ингээд би тэр нэг буудал дээр ганцаарааа хоцорсон. Хүн хүнд үйүлс удаахнаар хөвсөннил хар тэнгэр намайг бүрхжээ. МИний санаж байгаагаар тэнд хуучин хашлага бас унжижнорсон модод, нойтон навчис л байсан шиг... Харин тасалбар түгээх цэгийн цонхоор ньбүдэг гэрэл сүүмэлзэж байлаа. Надад их мөнгө байсангүй. Би гэрэл сүүмэлзэх цонхон дээр очиж байгаа бүх мөнгөө сарвайгаад "Надад нэг тасалбар өгөөч!" гэж хэлэв. Тэндэхийн жуулчин нь нэг хялайж хараад "Аль буудал руу вэ?" гэж товчхон асуухад нь би "Аль нь ч хамаагүй ээ!" гэлээ. "За та хэлээдэхээч...""Энэ шугмны хамгийн сүүлчийн буудал хүртэл..."Ажилчин залуу нэг тасалбарыг миний мөнгөний хагастай буцааж түлхээд сонин харцаар намайг ширтсээр хоцров. Галт тэрэг буудал дээр ирж зогсоход нь би "ямар ч хамаагүй нэг буудал дээр бууна даа" гэж бодсоор дотогш оров. Би нэг цонхны хажууд суугаад дахиж хөдлөөгүй. Эхлээд цонх харанхуй байснаа гэрэлтэй болж дараа нь дахин харанхуй болсныг би санаж байна. Ямар ч байсан би 24 цагаас илүү л явсан болж таараад байгаан. Ёстой мэдэхгүй. Дахиад харанхуй нөмрөхөд би ямар нэг буудал дээр бууснаа санаж байна. Галт тэрэг зогссон... Би буусан... маш харанхуй ямар ч гэрэл үзэгдэхгүй байгааг мэдрээд буцаж галт тэргэнд суух гэсэн боловч галт тэрэг нэг хөдлөөд явчихаж билээ. Ингээд л нойрмог ажилчин, бүдэг гэрэлтэй мухлаг, өөрийгөө борооноос хамгаалахын тулд сандал доор хэвтэх нохойноос өөр юмгуй нойтон тавцан дээр үлдсэн дээ. Буудлаас цааш лавшруулан харвал нарийхан гудамж бас хэдэн модон байшин харагдаж байлаа. Цагаа харвал өглөөний 3 цаг болж байв. Би сандал дээр суугаад өглөөг хүлээхээр шийдэв... Бүх юм өнгөрчээ... Би хийх ёстой юмаа хийлээ... Амьдрал ингээд л дуусчихсан... Би одоо тэр хотхонд амьдардаг юм. Жижигхэн дэлгүүрт өглөө 9-с орой 7 хүртэл ажиллана. Би хамгийн ядуу нэгэн байшинд 2 өрөөг эзэгнэдэг, гэхдээ тусдаа шаттай болохоор намайг хэзээ яаж гарч орж байгааг хэн ч анзаардаггуй юм. Надад танил нөхөд энэ тэр гэж юм юу ч байхгүй. Би ажилдаа яг таг ханддаг ч хэзээ ч ярьж байгаагүй. Тийм ч учраас миний хамт ажилладаг хүмүүс нэрийг маань ч мэдэхгүй. Харин байрныхаа эзэнтэй сард нэг удаа төлбөрөө хийх гэж тааралддаг юм. Би ерөөсөө юм боддоггүй. Ажиллаад л гэртээ ирээд л идээд унтдаг. Тэгээд л болоо. Би уйлдаггүй. Заримдаа ойдог шилэн өөрийгөөхарахад цонхийж цайсан нүүр, нүүрэндээ арай томдсон, энэ дэлхийн хамгийн тайван,чимээгүй 2 нүдийг л хардаг. Би гэртээ ч үргэлж ганцаараа байдаг. Харин Гэнри-гийн баяртай инээмсэглэсэн зураг ширээн дээр минь үргэлж байсаар ирсэн. Зурагны хүрээн дээр "Ирэнэ-дээ. Гэнри. Yүрд мөнх." гэж бичсэн байдаг юм. Ядарсан үедээ би ширээний өмнө сөхөрч суугаад түүнийгээ удаан гэгч нь хардаг... Хүмүүс цаг хугацаа бүгдийг авч оддог гэж хэлэлцдэг. Тэр хууль надад гэхдээ үнэн байгаагүй. Он жилүүд өчнөөн төчнөөнөөрөө урссан ч би Гэнри Стаффорд-д хайртай хэвээр л байсан юм. Одоо ч хайртай. Тэр маань одоо аз жаргалтай байгаа. Би түүндаз жаргалыг нь авч өгсөн юм. Тэгээд л болоо. Намайг авааль нөхрөө худалдаж авсан гэж ярилцдаг хүмүүс магадгүй зөв байх. Би түүнийхээ амьдралыг нь, аз жаргалыг нь өөртөө байгаа бүх юмаараа төлж байж худалдаж авч өгсөн. Би Гэнри-д хайртай. Хэрвээ бурхан надад дахиад амьдрах боломж олгосон бол би яг л өөрийнхөө хийснийг ямар ч эргэлзээгүйгээр хийх байсан. Бүсгүйчүүд, охид оо! Намайг сонсох хүн бүрт би хэлье! Хэзээ ч хүнийг ухаан санаанаасаа илүү бүү хайрлаж бай! Хайраас өөр ямар нэг зорилго, хүсэлтэй бай. Хайрандаа заавал хязгаар тавь!... Хэрвээ чи чадвал шүү дээ... Би бол чадаагүй. Хүн үхэн үхтлээ амьдрах учиртай. Тэгээд ч би амьдарсаар байна. Гэхдээ энэ амьдралмаань нэг их удахгүй болсныг би мэдэрч байна. Төгсгөл ирж явааг би харж байгаа. Би өвчтэй зовлонтой биш ч миний хүч чадал, амь маань дотроосоо унтарч байгааг би мэдэрч байна. Өнгөрсөнд болж өнгөрсөнд би огтоос ч харамсдаггүй. Дараа нь юу болохоос айдаг ч үгүй. Амьдралаас хүсэх ганцхан л юм надад үлдсэн. Би Гэнри-г дахиад нэг л удаа харчихмаар байна. Миний бүхэл амьдрал маань болсон тэр хүнийг би ганцхан удаа эцэсийн ганц удаа хармаар байна. Ганцхан удаа... Би нэгэнт хотдоо буцаж чадахгүй учраас залбираад л хүлээгээд байдаг. Би үнэхээр утга учиргүй ихээр залбирч хүсдэг. Одоо надад нэг их ч цаг үлдээгүй байна.
Гудамжаар алхан явахдаа би зөрөн өнгөрөх хүн бүрийг ажилглан хардаг. Орой нь гэртээ ирчихээд Гэнри-гийн зургийг харж "Өнөөдөр биш байна аа, Гэнри минь. Магадгүй маргааш..." гэж шивнэнэ. Би дахиад түүнтэй уулзах, түүнийг харах болов уу? Би өөртөө тэгнэ гэж хэлдэг ч дотроо тэгэхгүй гэдгээ мэдэж байдаг... Ингээд би өөрийн түүхээ бичиж дууслаа. Хамаг сэтгэлээ чангалан байж бичиж дуусгалаа. Хэрвээ Гэнри үүнийг унших юм бол тэр ямар ч гэсэн сэтгэл дундуур байхгүй биз. Харин тэр бүгдийг нь ойлгоно. Тэгээд энэ бүгдийг унщихаад тэр магадгүй... үгүй ээ... тэр надтай уулзах гэж ирэхгүй. Тийм юм хийх ёсгүй гэдгээ тэр ойлгож байгаа. Харин тэр гудамжинд надтай зөрөөд л өнгөрөх болно. Намайг огт анзаараагүй юм шиг. Харин би дахиад ганцхан удаа... эцсийн удаа түүнийгээ харна...
Төгсөв.1926 Чикаго
АЙН РЭНД.