Олон улсын Шиамены анхдугаар балетын уралдаан долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 4 хүртэл БНХАУ-ын Фужан мужид зохион байгуулагдаж байна. Дэлхийн 20 гаруй орны 200 орчим мэргэжлийн бүжигчид оролцож буй уг уралдааны шүүгчээр дэлхийд алдартай 10 балетчин болон мастер багш нар ажиллаж байгаагийн нэг нь МУГЖ Д.Алтанхуяг юм.
Эхний шатыг видео бичлэг хэлбэрээр шалгаруулснаас тунаж үлдсэн 152 оролцогч хоёрдугаар шатандаа оржээ. Манай улсаас “Монголын үндэсний балет” сургуулийн сурагч И.Ундрам, “Сильфида балет” сургуулийн сурагч Д.Бөртэ-Үжин, “Жиривер” сургуулийн сурагч Т.Мэргэнчулуу, Л.Энхжин болон Монгол улсын консерваторын сурагч Д.Хулан, ДБЭТ-ын бүжигчин О.Даваадорж, Б.Халиунаа, Х.Галтулга нар амжилттай оролцож байна.