Нийслэлийн ерөнхий боловсролын 60 дугаар сургуулийн "Уран хэлхээ" бүжгийн хамтлаг Япон улсын Токио хотыг зорьж сдорт бүжгийн олон улсын тэмцээнд оролцох эрх авчээ. Тодруулбал, энэ сарын 27-ноос ирэх аравдугаар сарын 2-ны хооронд Токио хотод зохион байгуулагдах "Олон улсын спорт бүжгийн" тэмцээнд эх орноо төлөөлөн тус бүжгийн хамтлаг оролцох юм.
"Уран хэлхээ" хамтлаг 23 гишүүнтэй бөгөөд Япон улсын Токио хотод зохиогдох олон улсын тэмцээнд оролцоход нийт 77 сая 37 мянга 695 төгрөгийг зардал гарч байгаа аж. Үүнийг хамтлагийн хүүхэд бүрт хуваавал НЭГ ХҮҮХДЭЭС 3 сая 349 мянга 465 төгрөгийн зардал гарах юм.
Тус хамтлагт амьжиргааны түвшин доогуур 18 сурагч байгаагаас ес нь хагас өнчин болон бусад шалтгааны улмаас зардлын 77 сая 37 мянга 695 төгрөгийг бүрдэхэд хүндрэлтэй байгаа ажээ. Гэсэн хэдий ч авьяаслаг, хичээнгүй, эх орныхоо нэрийг дэлхийн тавцнаа гаргах алс холын мөрөөдөл тээсэн сурагчдаа 60 дугаар сургуулийн захирал, удирдлага, дасгалжуулагч, багш нар нь олон улсын тэмцээнд оролцуулахаар эрвийх, дэрвийхээрээ хичээж, нийт зардлыг бий болгохоор өнгөрсөн зуны турш ажиллажээ. Тэдний хичээл зүтгэлээр нийт зардалын 70 гаруй хувь нь бүрдээд байгаа ажээ.
Ийнхүү зардлын 70 хувийг бүрдэхэд:
УИХ-ын гишүүн Л.Болд 4 950 000₮
Иргэн Цацралтуяа 1 000 000₮
Гансүх 1 000 000₮
Дамдин 2 000 000₮
Болорчимэг /Мон Меднис/ 100 000₮
Америк сургууль 2 000 000₮
Сургуулийн цайны газар 200 000 төгрөгийг тус тус хандивлаад байгаа юм.
Эх орныхоо нэрийг гаргаж, оролцсон тэмцээндээ амжилт гаргаж, дараагийн илүү том тэмцээнд оролцох хүсэл мөрөөдлөөр дүүрэн байгаа "Уран хэлхээ" хамтлаг нөгөөдөр буюу 2019.09.26-ны өдөр Токио хотыг зорино.
ЯГ ОДООГИЙН байдлаар тийзний мөнгөгүй хоёр сурагчаас гадна метро, хоол хүнс, байр зэрэг зардлын 16 сая 381 мянга 750 төгрөг ДУТУУ байгаа юм. Тиймээс сайхан сэтгэлт Монголчууд та бүхнээс чин сэтгэлийн хандив, тусламж хүсч байна.
Ирээдүйд ихийг хийж, бүтээх хүсэл эрмэлзэлтэй 11-18 насны 23 сурагчдад өгөөмөр ард түмний минь чин сэтгэлийн хандив хэрэгтэй байна. Хэрэв та "Уран хэлхээ" хамтлагт тусалж, олон улсын тэмцээнд оролцоход нь дэмжихийг хүсвэл Нийслэлийн 60 дугаар сургуулийн захирал Д.Ариунаа 99167393, багш М.Эрдэнэ-Очир 88772877, эцэг эхийн зөвлөл Дэлгэрцэцэг 99656201 утсаар холбогдох боломжтой.
ХАНДИВЫН ДАНС: 5429566701 ХААН БАНК
ЭЗЭМШИГЧ: ДЭЛГЭРЦЭЦЭГ
Буян буцаж ирэхдээ шивэрдэггүй, аадар бороо шиг асгадаг. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
"УРАН ХЭЛХЭЭ" ХАМТЛАГИЙН ЗУРГААС: