“Miss Universe Mongolia-2019” тэмцээний ялагч энэ сарын 20-нд тодрох гэж байна. Тэмцээний төсгөлийн шатанд шилдэг 13 оролцогч шалгаран үлдсэн бөгөөд ялагчаар тодорсон бүсгүй 20 мянган ам.доллартай тэнцэхүйц шагналын эзэн болохоос гадна дэлхийд чансаагаараа тэргүүлдэг “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох боломжтой болох юм. Тэмцээн энэ сарын 20-ны 20.00 цагаас UB PALACE-ийн концертын их танхимд болох юм байна.
Ташрамд дурдахад, “Miss Universe” тэмцээн нь 1.5 тэрбум үзэгчтэй, дэлхийд чансаагаараа өндөрт ордог бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсоор лицензийг нь эзэмшдэг юм.