БНАСАУ-д монгол үлэг гүрвэлийн тусгай олдворын үзэсгэлэн нээлтээ хийхээр болжээ. Тодруулбал, тус улсын Пёньян хотноо үзэсгэлэн гаргахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах шийдвэрийг Засгийн газраас гаргасан байна.
Тус үзэсгэлэнд 16 багц олдворыг толилуулах бөгөөд үүний нэг багц нь /Завролоф үлэг гүрвэлийн хэлхээ яс/ нь түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн жагсаалтад орсон аж. Түүнчлэн “Ноцолдож байгаа хоёр үлэг гүрвэл”, “Эвэрт үлэг гүрвэлийн үүрэндээ байгаа 15 зулзага” олдворын хуулбар болон бусад эх олдворыг дэлгэн үзүүлэх юм байна.
Сэтгэгдэл (2)