ОХУ-ын Санкт-Петербург хотод олон улсын дуурийн дуулаачийн "Санкт-Петербург” уралдаан ес дэх удаагаа болж өндөрлөлөө. ЗХУ-ын Ардын жүжигчин Ирина Богачевад зориулан зохион байгуулсан тус уралдаанд 15 орны 160 дуучин өрсөлдсөн юм. Тус тэмцээнд дуурийн дуучин Д.Бат-Эрдэнэ оролцож тэргүүлсэн бол Зубаренков Александр, Савченко Артем, Носырева Диана, Балданова Мария нар хоёрдугаар байр Сергей Севастьянов, Татьяна Снигирева нар удаалсан байна.
Сэтгэгдэл (6)