БНСУ-ын дуучин, жүжигчин Солли /Sulli/ буюу Чой Жин Ри нь Сөүл хот дахь гэрээсээ нас барсан байдалтай олдсон байна. Түүнийг нас барсан байдалтай байхад нь түүний менежер олсон бөгөөд "Холбоо барихгүй олон цаг болсон учир гэрт нь очсон. Гэтэл нас барсан байдалтай газар хэвтэж байсан" гэж цагдаагийн байгууллагад мэдүүлжээ. Дуучин, жүжигчин Соллигийн сэтгэл санааны байдал сүүлийн нэг жилийн хугацаанд тогтворгүй байсан аж. Учир нь сошиаль орчинд хэт идэвхтэй байдал нь шүүмжлэл дагуулах шалтгаан болоод байсныг түүний тойрон хүрээлэгчид мөн хэлжээ. Талийгаач Солли нь энэ жил 25 настай бөгөөд урлагийн гараагаа 11 настайгаасаа эхлүүлсэн юм.
Одоогийн байдлаар үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа ч амиа хорлолт байх магадлал өндөр байгаа аж. Ямартай ч талийгаачийн харъяалдаг байсан “SM” энтертайментаас “Эмгэнэлт мэдээ хүргэх гэж буйдаа үнэхээр их харамсаж байна. Бид бүхний хайртай Солли биднийгээ орхин одлоо” гэж мэдэгдсэн байна.