-
2016 оны 5 сарын 13
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Хуульд, тухайлбал,
-
2016 оны 5 сарын 13
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд албан үүргээ авснаас хойш анх удаа Сөүлд айлчлахаар болжээ. Сөүлийн талаас мэдээлснээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх пүрэв гаригт /V.19/ Сөүл хотноо Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Пак Гын Хетэй уулзах гэнэ. Айлчлалаар хоёр орны хооронд харилцаагаа улс төр, эдийн засаг, соёл урлаг зэрэг олон салбарт өргөжүүлэх боломжийг хэлэлцэх аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх Лхагва гаригт Сөүлд газардаж, гурав хоног саатах гэнэ.
Монгол улс нь Өмнөд Солонгостой 1990 онд албан ёсны дипломат харилцаа тогтоосон юм.
-
2016 оны 5 сарын 13
Р.Бурмаа сайдын балаг үрийн буудайгаар үргэлжилж, МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржийг “ороов”. ОХУ-аас оруулж ирсэн дөрвөн мянган тн үрийн буудайг чанарын шаардлага хангана, хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын дүгнэлт дуулиан тарьж, олны гайхшрлыг төрүүлж байна. ХХАА-н сайд Р.Бурмаагийн “дурлаж” оруулж ирсэн үрийн буудай нь чанарын шаардлага хангахгүй байгааг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын лабораторийнхан нотолж, улсын байцаагчийн дүгнэлт гаргасан.
-
2016 оны 5 сарын 13
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 8 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар “Хотын шуудын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Нийслэлийн 2016 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулав. Тэрээр, өнгөрсөн оны санхүүгийн нэгтгэсэн тайлангаар нийслэл 415,5 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй үүнээс мөнгөн хөрөнгө 270.1 тэрбум төгрөг байна. Эргэлтийн хөрөнгийн 27.4 хувь буюу 114.1 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт байгууллагуудын эргэлтийн хөрөнгө эзэлж байгааг хэлэв. Мөн нийслэлийн тєсвийн ерєнхийлєн захирагчийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланд нийслэлийн Аудитын газраас “Зөрчилгүй” гэсэн санал дүгнэлт єгснийг онцоллоо. Түүнчлэн засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу нийслэл хэмнэж болох зардлуудаа аль болох хэмнэснээр төсвийг 14.4 хувиар дутуу зарцуулсан гэсэн мэдээллийг тэрээр хэллээ.
Харин нийслэлийн 2016 оны төсвийн урсгал зардалд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулахаар танилцуулав. Тодруулбал нийслэлийн хот тохижуулах зардалд гэр хорооллын иргэдийн бүлгийг санхүүжүүлэх зардалд 625.0 сая төгрөг нэмж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлуудыг дэмжих зорилгоор 20 тэрбум төгрөг нэмж, хотын шуудын орон нутгийн төсвийн байгууллагуудын 2015 оны төсвийн хэмнэлт, үйл ажиллагааны орлогын давалтыг холбогдох хууль, журмын хүрээнд тооцож, 1 тэрбум 406.9 сая төгрөгийн зардлыг төсөвт нэмж, нийслэлийн нийтийн тээврийн салбарын 2016 оны эхний улирлын төсвийн зарцуулалтын дүнд үндэслэн ахмад настан, оюутан, сурагч нарын нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардлаас 16.6 тэрбум төгрөгийг бууруулж, нийтийн тээврийн хэрэгслийн цагийн зардлын гүйцэтгэлээр санхүүжүүлэх зардалд 9.7 тэрбум төгрөг нэмж, Нийслэлийн үйлчилгээний төвийн Мишээл, Драгон төвүүдэд ажиллах ажиллагсадын зардалд зориулан Нийтлэг үйлчилгээний газрын төсөвт 295.4 сая төгрөгийг нэмж тусгуулах зэрэг хэд хэдэн томоохон өөрчлөлт оруулан өргөн барьж байгаагаа танилцуулав. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн 2016 оны төсөвт оруулах эдгээр өөрчлөлтүүдийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллах албан хаагчдын ажлын байрыг баталгаатай байлгах, цалин урамшуулалыг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллахыг сануулж байлаа. Мөн Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс элэгний хорт хавдарыг эмчлэх тоног төхөөрөмж худалдан авах зардлыг нийслэлийн 2016 төсөвт тусгах санал орууллаа. Эдгээр саналыг нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид дэмжсэнээр хотын шуудын урсгал зардал нийт 5,4 тэрбум орчим төгрөгөөр буурч 299 тэрбум 676.5 сая төгрөг болж байгаа бол нийслэлийн төсвийн нийт урсгал зардал 5 тэрбум 149.2 сая төгрөгөөр буурч, 396 тэрбум 428.3 сая төгрөг болж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 13
Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг угтан зохион байгуулах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчилах, цагдаагийн мэргэжлийн албадуудаа танилцуулах, холбогдох газар хэлтсүүдэд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж байна.
-
2016 оны 5 сарын 13
Чуулганы танхимд МАН-ын бүлгийн гишүүд орж ирэхгүй байгаа юм. Тэд АН-ын бүлгийг дангаараа ирцээ бүрдүүл гэж шаардаж байгаа юм. Өчигдөр сонгуулийн тойрог, мандатыг тогтоох тухай тогтоолыг Ардчилсан намынхан хүч түрэн баталсан гэж үзэн эсэргүүцлээ илэрхийлж буй нь энэ аж. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Та нар хүч түрээд явдаг, сонгууль үймүүлэх гэж байна. Ингэж болохгүй” гэсэн тайлбарыг хэллээ.
Чуулганы хуралдааныг даргалж байгаа УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж МАН-ын бүлгийн гишүүдийг ирцээ бүрдүүлэхийг шаардсар байна. Мөн тэрбээр ”Сонгогдсон хугацаандаа сайн ажиллаж байж дараагийнхаа сонгогдох асуудлыг ярих ёстой биз дээ” гэж хэллээ. Одоо хоёр гишүүн нэмж орж ирэхэд л ирц бүрдэж чуулганы хуралдаан эхлэх юм. Чуулганы хуралдаан эхэлсэн нөхцөлд Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах юм.
-
2016 оны 5 сарын 13
Жүжигчин Р.Баттогтохыг нас барсан гэх мэдээлэл сүүлийн үед гарсан. Бүүр болоогүй үхлийн шалтгаан нь тодорхойгүй байна гэхчилэн хөврөөд л эхэлсэн. Тэгвэл энэ мэдээллийн учир тайлагдав.
-
2016 оны 5 сарын 13
Дөнгөж төрсөн хүүхдээ жорлонд хийж амийг нь бүрэлгэсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Дамбадаржаад оршин суудаг 26 настай Б гэдэг эмэгтэй дөнгөж төрүүлсэн охиноо жорлонд хаян амийг нь бүрэлгэсэн байна.
-
2016 оны 5 сарын 13
2016 оны Сонгуулийн тоглоомын дүрэм тодорхой болов. Өчигдөр чуулганы хуралдаанаар Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай СЕХ-ны саналыг авч хэлэлцэж баталлаа. Энэ тогтоолын төслийг батлах хуулийн хугацаа ням гаригт дуусгавар болж байгаа тул УИХ өчигдөр орой цаг сунган хуралдаж гишүүдийн 61,9 хувийн саналаар дараах байдлаар баталсан юм. Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх эхлэхээсээ л маргаан дагуулсан уг тогтоолын төсөл УИХ-ын зарим гишүүний сонирхлыг бүхэлд нь ил гаргав. Уг нь хүн амын тоо нутаг дэвсгэрийн хэмжээ хязгаараас хамаарч сонгуулийн тойрог мандатын хувиарлалтыг хийх нь зүйн хэрэг, Үндсэн хуульд нийцэх ёстой байв.
Ингээд 2016 оны сонгуулийг дараах байдлаар буюу хөдөөд 48, хотод 28 тойрог мандаттай байхаар хуваарилж өглөө. Үүнд,
Тодруулбал, Аймгуудын тухайд,
Дорноговь, Дундговь, Сүхбаатар Булган, Говь-Алтай, Говьсүмбэр аймаг тус бүр нэг,
Өмнөговь Дорнод, Завхан, аймаг тус бүр хоёр,
Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Архангай, Баян-Өлгий, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр гурван мандаттай байх юм.
Харин нийслэл хотын тухайд,
Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргууд тус бүр зургаа,
Баянгол дүүрэг дөрөв,
Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж дөрөв,
Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж дөрөв,
Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж дөрвөн мандаттай байхаар хуульчилж өглөө.
-
2016 оны 5 сарын 13
Өнгөрсөн долоо хоногт Перу улсын өнцөг булан бүрт явагдсан тусгай ажиллагааны үеэр хураагдсан 1356 кг кокайныг лхагва гаригт тус улсын эрх баригчид хэвлэл мэдээллийнхэнд дэлгэн үзүүлсэн байна. Лима хотноо болсон хэвлэлийн бага хурлыг тус улсын Үндэсний цагдаагийн газрын дарга Висенте Ромеро даргалан зохион байгуулсан байна. Тэрээр энэ хэмжээний кокайн АНУ-д 15000 ам.доллар, Европт 45000 ам.доллар, Азид 140000 ам.долларт хүрч зарагдах бол Австралид хамгийн их буюу ойролцоогоор 200000 ам.долларт хүрэх болно гэсэн байна. Хэвлэлийн бага хурлын үеэр цагдаа нар мөн хураагдсан буу, зэвсгийг танилцуулсан байна. 2012 онд Перу улс дэлхийн нэг номерын кокайн үйлдвэрлэгч улсаар нэрлэгдэж байсан билээ.
-
2016 оны 5 сарын 13
Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
-
2016 оны 5 сарын 13
Ахуйн хэрэглээний хий үнэрлэж мансуурсан залуу хордлогонд орж, эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ.
-
2016 оны 5 сарын 13
МАН-ын бүлэг өчигдөр баталсан сонгуулийн тойрог, мандатыг тогтоох тухай тогтоолыг Ардчилсан намынхан хүч түрэн баталсан гэсэн байр суурьтай байгаа учраас олонхийн бүлэг өөрсдөө ирцээ бүрдүүлээд чуулганы нэгдсэн хуралдаанаа эхлүүлэх ёстой гэсэн байр суурь барьж буй аж. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Та нар хүч түрээд явдаг, сонгууль үймүүлэх гэж байна. Ингэж болохгүй” гэсэн тайлбарыг хурал даргалагчид хэлээд мөн л картаа уншуулахгүйгээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийг ирцээ бүрдүүлэхийг шаардлаа.
-
2016 оны 5 сарын 13
Жүжигчин Б.Хулан хөлөө хугартлаа “тогложээ” Жүжигчин Б.Хулан өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Туршилтын хосууд”, “Өртөө”, “Өвлийн тууж” гэсэн гурван киноны гол дүрд зэрэг тоглож, ёстой л кинонуудыг бөөндөх шиг болсон байна.
-
2016 оны 5 сарын 13
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан одоо Хангарьд ордонд эхэлж байна.
Уг хурлаар Хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, Шинэ суурьшлын болон авто замын төсөл, газар, цахилгаан, дулааны хүчин чадлыг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан худалдах ажлыг зохион байгуулах тухай, Дурсгалт газруудыг тэмдэгжүүлэх тухай, Гэр хорооллын хороодод орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан ашиглалтад ороогүй зөөврийн ус түгээх байруудыг зориулалтаар нь ашиглуулах тухай, “Эрүүл мэндийн салбарын хөгжил-5” төслийн хүрээнд Улаанбаатар хотод барихаар төлөвлөсөн эмнэлгийн хог хаягдлын төвлөрсөн байгууламжийн газрын асуудлыг шийдвэрлэх тухай, Хаврын тохижилтын ажлын явцын талаар мөн Улаанбаатар хотод нисдэг тэрэгний талбай байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
-
2016 оны 5 сарын 13
Нууц оффшор дансны мэдээллүүдийг ил болгосон Панамын баримт бичгүүдэд нэр нь холбогдсон Австралийн Ерөнхий сайд Мальколм Турнбулл өнөөдөр Мельбурн хотноо мэдэгдэл хийлээ. Панамын баримт бичгүүдэд түүнийг Виржиний арлуудад бүртгэлтэй Star Technology Services Limited хэмээх компаний даргын албыг 1990-ээд онд хашиж байсан хэмээн бичигдсэн байсан талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн юм. Эдгээр мэдээллүүдэд хариу болгож тэрээр өнөөдөр мэдэгдэл хийгээд байна.Тэрээр ”Тэдгээр мэдээллүүд дээр зохимжгүй, дүрэм журам зөрчсөн зүйл огт байхгүй. Миний нэр дурьдагдсан компани нь Австралид бүртгэлтэй хувьцаат компаний салбар байсан бөгөөд тухайн үед Нью Саут Уэлльс мужийн захирагч асан Невилль Вран бид хоёр уг компаний захирлын албыг хашиж байсан юм. Тиймээс хэдийгээр уг албан тушаалыг хашиж байсан гэдэг утгаараа нэр холбогдсон нь үнэн боловч ямар нэгэн дүрэм зөрчсөн болон хууль бус зүйл огт байхгүй” хэмээжээ .
-
2016 оны 5 сарын 13
Өнөөдөр буюу тавдугаар сарын 13-ны Баасан гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2016 оны 5 сарын 13
Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой энэ онд тохиож байгаа байгаа билээ. Үүнтэй холбогдуулан энэ сарын 13-ны өдөр Чингисийн талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болжээ.
-
2016 оны 5 сарын 13
Сайдад нэр дэвшигчээ буцааж татлаа
-
2016 оны 5 сарын 13
Улс төрд 16 жил зүтгэсэн УИХ-ын гишүүн С.Оюун улс төрөөөс зодог тайлж буйгаа өчигдөр мэдэгдсэн.