Нууц оффшор дансны мэдээллүүдийг ил болгосон Панамын баримт бичгүүдэд нэр нь холбогдсон Австралийн Ерөнхий сайд Мальколм Турнбулл өчигдөр Мельбурн хотноо мэдэгдэл хийжээ. Панамын баримт бичгүүдэд түүнийг Виржиний арлуудад бүртгэлтэй Star Technology Services Limited хэмээх компаний даргын албыг 1990-ээд онд хашиж байсан хэмээн бичигдсэн байсан талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн юм. Эдгээр мэдээллүүдэд хариу болгож тэрээр мэдэгдэл хийгээд байна. Тэрээр "Тэдгээр мэдээллүүд дээр зохимжгүй, дүрэм журам зөрчсөн зүйл огт байхгүй. Миний нэр дурьдагдсан компани нь Австралид бүртгэлтэй хувьцаат компаний салбар байсан бөгөөд тухайн үед Нью Саут Уэлльс мужийн захирагч асан Невилль Вран бид хоёр уг компаний захирлын албыг хашиж байсан юм. Тиймээс хэдийгээр уг албан тушаалыг хашиж байсан гэдэг утгаараа нэр холбогдсон нь үнэн боловч ямар нэгэн дүрэм зөрчсөн болон хууль бус зүйл огт байхгүй" хэмээжээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/
Сэтгэгдэл (1)